Ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, хамт олноо манлайлсан цагдаагийн 20 алба хаагчтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр “Цагдаа нар бол нийслэлийн зүгээс зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, ачаалал ихтэй, цаг наргүй ажилладаг алба хаагчид. Зөвхөн баяр наадам, арга хэмжээний үеэр гэлтгүй бүхий л цаг үед ажил үүргээ хариуцлагатайгаар биелүүлдэг. Хүмүүсийн дунд цагдаа нартай холбоотой шүүмжлэл байдаг ч сайн ажиллаж байгаа алба хаагчдадаа урам өгч байж цааш цаашдаа ажил үүргээ амжилттай гүйцэтгэнэ. Тиймээс бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж, оногдсон үүргээ хариуцлага алдалгүй гүйцэтгэж буй алба хаагчдыг Хотын дарга урамшуулж, хүндэтгэл үзүүлснийг миний бие төлөөлөн, дамжуулж байна. Хууль дүрмийг хэрэгжүүлэхдээ хүн бүхэнд эрх тэгш хандахыг хүсэн, талархал илэрхийлье” хэмээн цагдаагийн алба хаагчдад амжилт хүсэв.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.88.61] 2022-08-18 11:55:15

Ажлаа сайн хийж байгаа нь шагнуулж байгаа шүү дээ. Дандаа муугаар бодож, муу нэр зүүж байх нь ёс зүйд нийцэхгүй.

Зочин [202.9.46.44] 2022-08-17 09:33:55

Ямар хүмүүс хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө ингэж давхар давхар шагнал урамшуулал цалин хангамж авдаг юм болоо Монголын цагдаа л захиалгаар ажиллаж авилгаар амьдарсныхаа төлөө юу ...ккк алчихдаг юм байна

яасан гэж??? [202.70.44.116] 2022-08-17 06:17:05

хүн нэг аяга айраг уусаан гээд үнэнээ хэлээд байхад үлээлгээд 0,1 гарсан гэтэл 400 мянгаар торгож, 5 оноо хасаж, 1 жилээр эрх хасаж, машиныг нь ачуулж давхар 60 мянгаар торгуульж байгаа нь хүний 1 зөрчилд 4н шийтгэл дээр нь баахан явдал удаж иргэдийг хүндрүүлж сайн ажиллаа гэж шагнуулж байгаан байна л даа!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.