АНУ тив алгасагч баллистик пуужин туршжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг харуулах зорилгоор мягмар гарагт тив алгасагч баллистик пуужин туршилтаар харвасан талаар тус улсын цэргийнхэн мэдээлжээ. Туршилтыг энэ сарын эхээр явуулахаар товлоод байсан боловч Тайванийн асуудлаар хурцадмал байдал өсөн нэмэгдсэн тул хойшлуулсан байна.

“Minuteman 3” баллистик пуужингийн туршилт нь АНУ-ын цөмийн тогтоон барих хүчин чадал XXI дүгээр зууны аюул заналыг тогтоон барихад аюулгүй, найдвартай, үр дүнтэй гэдгийг илтгэн харуулах, холбоотнууддаа батлах зорилготой тогтмол үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээлжээ.

“Ийм туршилтыг урьд нь 300 гаруй гаруй удаа хийсэн бөгөөд энэ удаагийнх дэлхий дахинд сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбоогүй” гэдгийн мөн дурдсан байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сарын 2-нд Тайваньд айлчилсны хариуд Хятад улс тус арлын орчимд цэргийн ажиллагаагаа эрчимжүүлснээр Тайванийн эргэн тойрны нөхцөл байдлын улмаас хурцадмал байдал өсөн нэмэгдэх болсон юм.

БНХАУ Тайванийн ойролцоо томоохон цэргийн сургууль явуулах үеэрээ баллистик пуужин харвасныг АНУ-ын Засгийн газар зэмлэн буруушаасан ч бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби наймдугаар сарын 4-нд мэдээлэх өгөхдөө, АНУ энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан “Minuteman 3” пуужингийн туршилтаа хойшлуулна гэсэн байна.

Агаарын цэргийн хүчин Калифорни муж улс дахь “Ванденберг” сансрын хүчний баазаас мягмар гаргийн 12:49 цагт пуужингийн туршилт хийсэн бөгөөд Номхон далай дахь Маршаллын арлууд хүртэл ойролцоогоор 6800 км замыг туулсан гэж мэдээлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

,,,, [103.57.92.210] 2022-08-21 02:40:45

ТТАА НАР ТУРШИЖ БАЙХАД ХОЙД СОЛОНГОС ЯААГААД ТУРШАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЭНЭ БОЛ ГАДУУРХАЖ ДЭЭРЭЛХЭЖ БАЙГАА ИҮҮЛДЭЛ БОЛОХГҮЙ БОЛ БҮГЭД БОЛОХГҮЙ

Иргэн [66.181.191.178] 2022-08-18 07:21:16

Оросууд илүү сайн пуужин бүр дээр үеэс үйлдвэрлээд эхэлчихсэн.

Зочин [202.9.40.244] 2022-08-18 20:31:00

Ха ха. Илүү том тээ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.