Д.Базаррагчаа: НҮБ-ын эмэгтэйчүүдийн манлайлалд намайг Австралиас нэр дэвшүүлсэн

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

НҮБ-аас гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлж 24 улсын 420 эмэгтэйгээс сүүлийн шатанд шилдэг 15-ыг шалгаруулжээ. Тэдний нэгээр Монгол эмэгтэй шалгарсан нь ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа юм. Түүнийг "Монгол Улсын төлөө" буландаа урилаа.

-Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр амжилттай ажилласныг тань үнэлж шилдгээр нэрлэжээ. Энэ нэр хүндтэй шалгуурыг өнгөлсөн танд баяр хүргэе?

-НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гишүүн улс орнууддаа дэмжлэг үзүүлдэг. Үүний нэг нь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих юм. Мөн энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой. Энэ шагнал их гэнэтийн зүйл болсон. Тухайн үед ажил ихтэй байхад найз маань “Чи нэр дэвшсэн хүмүүсийн дунд байна” гэж хэлсэн.

Сүүлийн шатанд шалгарсан 15 хүний тоонд багтсан мэдээллийг НҮБ-ын цахим сүлжээнд тавьсан байсан. Тэгээд хэн нэр дэвшүүлснийг нь судлахад НҮБ-аас явуулсан захидалд 24 улсаас 420 эмэгтэйн хүсэлтийг хүлээн авч шалгаруулалт хийсэн тухай байлаа. Намайг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас нэр дэвшүүлсэн юм билээ. Энэ сарын 19-22-нд Австралийн Сиднейд болох Ази Номхон далайн бүсийн орнуудын Гамшгийн эрсдэл бууруулах сайд нарын бага хуралд шагналыг гардуулна гэсэн. 15 эмэгтэйгээс нэгийг шалгаруулна. Эмэгтэйчүүдийн оролцоо улс орон болон бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг гол шалгуур болгодог. Намайг гамшгийн бодлого төлөвлөлт, төв суурин газрын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулсан гэж онцолж нэр дэвшүүлсэн байсан.

-Та салбартаа 20-иод жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд гадаад, дотоодод гамшгийн чиглэлээр олон сонирхолтой ажилд оролцсон байх даа?

-“Орхон” их сургуулийг гадаад хэлний бакалавр, МУБИС-ийг Хэл шинжлэлийн чиглэлээр магистраар төгссөн. Төрийн болон хувийн их сургуулиудад багшилж байлаа. 2004 онд ОБЕГ-ыг анх байгуулагдахад ажилд орж гадаад харилцааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ихэвчлэн олон улсын байгууллагуудыг хариуцан ажиллах үүрэгтэй. ОБЕГ дөнгөж байгуулагдаж байсан болохоор ямар улсуудтай харилцаа тогтоох, хамтарч ажиллах гээд шинэчлэн гаргах дүрэм журам, олон улсын туршлагуудыг судлахаас эхэлсэн дээ. Ажиллах хугацаандаа 2012 онд Австралид хөгжлийн практик чиглэлээр суралцсан. Энэ хугацаандаа 150 мужийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлын эрсдэл, олон нийтэд чиглэсэн гамшгийн эрсдэлийн үйл ажиллагааг нь судалсан. Мөн өөрийн амьдарч байсан хотынхоо гамшгийн төвд сайн дураараа ажилладаг байлаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа хөгжил, гамшиг хоорондын уялдаа руу чиглэдэг, тэр дундаа олон нийтийн гамшгийн бэлэн байдлыг судалдаж суралцсан даа.

Анх ажилд ороод гүйцэтгэсэн эхний даалгавар нь Энэтхэгийн далайд болсон цунами байв. Тухайн бүс нутгийн иргэдэд гадаад харилцаагаар дамжуулж тусламж үзүүлсэн. Энэ үйл ажиллагаанд анх дагалдан гүйцэтгэгчээр оролцож байхдаа ажилдаа илүү их дурлаж билээ. Гамшгаас хамгаалах салбар бол хүнийг аврах, хүнд туслах дэмжих хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн сонирхолтой үйлс юм.

-Өнгөрсөн хугацаанд салбарынхаа аль чиглэлд түлхүү анхаарав. Тэр дундаа таны судалдаг гамшгийн эрсдлийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Салбарынхаа нэлээдгүй олон ажил, уулзалтыг зохион байгуулсан, бас гар бие оролцож ирсэн. Энэ хүрээнд олон улс оронтой хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулж хамтран ажиллалаа. 2014 онд Австралиас төгсөж ирээд бодлогын чиглэлд түлхүү анхаарсан. Олон улсын чиг хандлага өөрчлөгдөж шинэ баримт бичгүүдийг дэлхий дахинд хэрэгжүүлж Монгол Улсын үйл ажиллагааны тайлан гаргах ажлын хэсэгт орж ажилласан. Дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах гуравдугаар бага хурал Японд болсон. Баримт бичиг боловсруулахдаа улс орнуудаас санал авахад Монголоос “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Бид үндэсний хөтөлбөрөө 2015 оны долдугаар сард Засгийн газрын тогтоолоор батлуулсан. 2017 онд гамшгаас хамгаалах бодлогын орчныг шинэчлэх үе тулгарсан. Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааны баримт бичгийг Монголд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг 2030 он хүртэл боловсруулж гурван үе шаттай хэрэгжүүлж байна.

Гамшгийг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гэж хоёр ангилдаг. Манайх уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа улсуудын нэг. Дулаарал явагдаж байгаа нь цаг агаарын байдалтай холбоотой. Зуд, ган, шуурга болох нөлөөлөл нэмэгдэж байна. Эдгээр нь цаг агаарын гаралтай өөрчлөлтөөс үүсэж байгаа. Нэгэнт уур амьсгалын өөрчлөлт явагдсан болохоор аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа. Тухайлбал, энэ зуны хувьд гантай байлаа. Мөн сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж, эрчим нь нэмэгдсэн.

-Гамшгийн үнэлгээг хийх, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн чиг хандлага хаашаа явж байна вэ. Манай улс хаана нь яваа бол?

-2015 оноос хойш дэлхий нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах хандлага өөрчлөгдсөн.Юуны өмнө гамшиг гарсан үед хор уршгийг арилгах хариу арга хэмжээг маш хурдан авна. Үнэлгээ гаргахдаа тохиолдож болох эрсдэлийг тооцоолж, болзошгүй хохирлыг бууруулахад юу хийхээ тодорхойлдог. Үнэлгээ хийхэд судалгаа болон гамшгийн дата мэдээлэл шаардлагатай. Монголд гамшгийн эрсдэлийн эрх зүйн орчин бүрдсэн. Одоогоор бид хоёр төрлийн гамшгийн үнэлгээ хийж байна. Энэ нь гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ юм. Ерөнхий үнэлгээг тойм байдлаар тодорхойлдог. Олон нийт байгууллага хийж болно. Харин нарийвчилсан үнэлгээ нь шинжлэх ухаанд тулгуурласан тооцоо судалгаа хийхдээ тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн аж ахуйн нэгж хийнэ.

Онцгой байдлын салбарт эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үе шат амжилттай хэрэгжиж байна. 10 гаруй төрлийн гамшгийн аюулын зураглал гаргахаар ажиллаж байгаа. Энэхүү зураглалыг үндэсний түвшинд гаргана. Мөн найман аймгийг сонгож аюулгүй байдлын зураг гаргахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж үр дүнгээс нь манай улсад ямар аюул байгааг гаргаж ирнэ. Орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг оролцуулах чиглэл гаргасан. Өмнө нь тооцож оруулсан ч илүү нарийвчлалтай байх хэрэгтэй гэж үзсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Dvakvusttispixnmzftkahjzaohjegwvinltimpwfdznymdtmxqs gdt6jtyhgjdtyrfj d gege [185.242.6.52] 2022-09-23 16:09:11

Wgmwdopwxvrmggwtqzaruwyzauufpipbrorrxogtpyxuvxwmdl gdt6jtyhgjdtyrfj 6 gege

Qelhjmlihjpipvddbtt omaiygfttrlrgtoqsxfudmsqnalprtqsc gdt6jtyhgjdtyrfj s gege [185.242.6.52] 2022-09-23 13:06:28

Zeysunfkmafnuxprtfilztviiprycxwttgyupctnyopzvfbwar gdt6jtyhgjdtyrfj 2 gege

Wmyewdqnnrxnnltfvvhjuzogdrnhjvrzrprxmibpqdxktaykzecb gdt6jtyhgjdtyrfj z gege [193.176.86.132] 2022-09-23 09:07:02

Aexcruhjyakkbclyzsbpyotiumuxcyiuafwzzgftqbusbzzmviz gdt6jtyhgjdtyrfj c gege

Светлана [185.174.159.245] 2022-09-23 08:10:08

Очень заинтересовало ваше предложение, хотела вам позвонить, но телефон не отвечает, перезвоните пожалуйста +7 (495) 142-56-63 Светлана

Kphjgpwruotgpchjyxwhjytvsbolohjzqelsvuhjctwlmvhjtmivfsks gdt6jtyhgjdtyrfj 3 gege [185.242.6.52] 2022-09-23 08:03:47

Bdxkiaueofbpghjfeyfmohjfkdlotopug ubwrlzimbukxabsfnnd gdt6jtyhgjdtyrfj c gege

Роман Михайлов [185.174.159.245] 2022-09-22 22:05:00

https://is.gd/1h9sHM Симбиоз двух крупнейших венчурных фондов Techstars и 500 startups предоставляет компании Techstar 500 данные для зарабатывания денег на технологических гигантах рынка. Присоединяйтесь к проекту и зарабатывайте так легко, как это только возможно.

Xhjrhjoxeeesqarntgtwmmviqyhjeowaimigdxzbuzedkkeuddmhja gdt6jtyhgjdtyrfj l gege [95.216.251.184] 2022-09-22 16:49:46

Ckgzuneyltmpnuemxyhjqcgvavwfhjdbg dpngwg arnicoonycvdq gdt6jtyhgjdtyrfj 9 gege

Kyhjwdrndielspbrveteqcreviypqodhjvkrcpuscqdostdltnky gdt6jtyhgjdtyrfj a gege [185.180.14.148] 2022-09-22 01:12:17

Omzufzdztykthjclaianwkrtmebpvfpapuzfsbqoiytodxoewun gdt6jtyhgjdtyrfj n gege


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.