Ж.Байгалмаа: Сүрьеэг эмчлэх есөн сарын эм үр дүнтэй байгааг баталсан

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улс сүрьеэ, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж байна. Мөн сүрьеэгийн халдвар авсан нийт өвчтөний 74 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг талаарх судалгааг ХӨСҮТ-ээс танилцуулж байв. Тэгвэл Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээг богино хугацаанд эмчлэх эмчилгээний шинэ горим батлагдаж, манай улсад практикт хэрэгжүүлж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаатай эмчилгээ есөн сар болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Дэлхийн улс оронд хийсэн судалгааны үр дүнд есөн сар эмчлэх шинэ эмийг манай улсад туршиж үзээд эмчилгээнд үр дүнтэй байна гэдгийг баталсан. Ингэснээр эмчилгээнд орж байгаа хүндээ маш том давуу талтай болж байгаа юм.

Сүрьеэ нь олон хэлбэртэй өвчин. Чухам ямар эрхтнийг хамарч өвчилж байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус хэмээн үздэг. Түүнчлэн эмийн эмчилгээнд хэр зэрэг үр дүнтэй байна вэ гэдгээс хамаарч сүрьеэгийн эмэнд мэдрэг, сүрьеэгийн эмэнд дасалтай гэж ангилдаг. Энэ бол агаар дуслын замаар дамжиж халдварладаг өвчин. Ялангуяа, гэр бүл, найз нөхөд, ажлын орчинд халдвар тараах эрсдэл маш өндөр.

Тухайлбал, гэр бүлийн хэн нэгэн гишүүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд хүүхдэд халдварлах эрсдэлтэй болдог. Хэрэв 14 ба түүнээс дээш хугацаанд ханиалгах, хөлрөх шинж тэмдэг илэрвэл хурдан хугацаанд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмэнд мэдрэг сүрьеэгийн үед сар орчим хугацаанд эмчилгээ хийснээр бусдад халдвар тараахгүй болно. Ингэснээр өөрийгөө хамгаалахаас гадна бусдад халдвар тараахаас сэргийлж чадна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.98] 2022-10-01 04:08:59

Ярьсан юмаа хэсэг хугацааны дараа гарч ирж дахин ярьж ажил хийсэн дүр эсгэсэн дурак.

Zochin [202.126.90.128] 2022-10-02 12:41:16

Hutsaarai novsh oo jinhene ajil heregch medlegtei emegtei shuu manai Baigalimaa zahiral


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.