Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын талаарх судалгаатай танилцав.

Лос-Анжелес нь 3.8 сая хүнтэй бөгөөд тус хотод тулгамдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл. Судалгаагаар тус хотын түгжрэлийн гол шалтгаан нь хот төлөвлөлтөөс гадна хүмүүс гэрээсээ гарахдаа зөвхөн машинаар явах сонголт хийж буйтай холбоотой гэж гарчээ. Тодруулбал, хүн амын 74.1 хувь нь ажилдаа явахдаа хувийн машинаар ганцаараа зорчиж, 12.6 хувь нь дундын машинаар явж, 4.9 хувь нь нийтийн тээврийг сонгож, харин 4.2 хувь нь гэрээсээ ажилладаг байна. Иймд Лос-Анжелес хот зөвхөн зам тээвэр, автомашинд зориулсан арга хэмжээ хэрэгжүүлэх бус, өөр олон төрлийн арга хэмжээг 1920-иод оноос хойш хэрэгжүүлж байгаа гэв.

Харин Улаанбаатар хотын хувьд 1.6 сая хүн амтай, өдөрт дунджаар 440-460 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, давхардсан тоогоор өдөрт автомашины 2.9 сая орчим зорчилт бүртгэгдэж байна. Иргэдийн автомашинаар зорчиж буйн үндсэн шалтгаануудад ажилдаа явах, гэртээ харихаас гадна сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний төв орох, төрийн үйлчилгээ авах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг зорих зэрэг багтдаг аж. Тиймээс уулзалт хийж буй талууд түгжрэл нь маш олон хүчин зүйлээс бүрдсэн цогц асуудал гэдгийг тодотгож, иргэд машинаар явах сонголт хийж буйн шалтгаан, машинаар явах эрэлт, хэрэгцээг судлан, түүнд чиглэсэн ажил хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна.


Сэтгэгдэл

B [103.229.121.218] 2022-12-02 00:47:32

Burii rulitei import horglomoor bn

УЛААНГОМ [192.82.67.173] 2022-11-26 10:57:17

ЛОС АНЖЕЛОС БОЛ АМЕРИК МАЯГААР МАШ САЙХАН ДЭЛГЭЖ БАРЬСАН УУЖУУ ТАВИУ ХОТ. УЛААНБААТАР БОЛ 4КМ Х 8КМ ХОНХОРТ ХУЛГАЙЧ НАР БЕТОН ЗАЙГҮЙ ОВООЛООД ЗАВСАРААР НЬ ЗАМ НЭРТЭЙ НАРИЙХАН ЮМ ТАВЬЧИХААД ТҮГЖРЭЛ БУУРУУЛНА ГЭЖ СОЛИОРООД СУУЖ БӨЙГАА. ХОЁР ӨӨР ЕРТӨНЦ. ХУЛГАЙЧ НАР УЛААНБААТАРЫН ХОНХОРТ БЕТОН ОВООЛООД БАЙВАЛ ЯМАР МУНДАГ МЭРГЭЖИЛТЭН АВЧ ИРЭЭД Ч НЭМЭР БАЙХГҮЙ ЭЭ.

иргэ [202.9.40.251] 2022-11-26 01:15:00

Ийм л нөгөө боловсролтой иргэдээ Монголдоо ажиллуулж чадахгүй б\на шүү дээ Хэрэв Баярмааг ирвэл ажлуулах газар олдох бол уу мэдээж олдохгүй

Зочин [202.126.90.139] 2022-11-25 07:58:37

zam nemehgui baina, yun 2000 onii ueiin zam bee? AN iin boo batbayar heden uulzvar l orgotgoson. 4 r tsahilgaan stantsiin zam deer tigjirch bna. hajuugaar ni urduur ni dahiad 2,3 zam tavih zai bainа. Туул gol deeguur 10 gvvr taviad shuud shuud nevt yavuul, ingej baij ongoino

орхон [122.201.23.44] 2022-11-25 07:28:56

АМEРИКИЙГ ГАДААД НӨХӨР СОНГОСОН БОЛ ТЭНДЭЭ БАЙСАН ДЭЭР БАЙХ......

Зочин [103.26.192.42] 2022-11-25 05:07:58

Таныг манай дарга нар ойлгохгүй.Нэг хэсэг тэндээ бай. Мөнгө төгрөг яриад эхэлбэл бздүүн бүдүүн дарга нар уралдаж тэврэх гээд бяцалж мэднэ. Хайран амь.

Зочин [103.111.68.3] 2022-11-25 03:36:34

АНУ-ын хот байгуулалт нь блокын буюу дөрвөлжилсөн зарчимтай. манайх тойрогын зарчимтай.

Зочин [66.181.188.240] 2022-11-25 03:27:13

Нутагтаа ирж үүргээ биелүүлээ,

Зочин [192.82.67.173] 2022-11-26 10:58:31

Ац чинь. Чиний өмнө хүлээсэн үүрэг байхгүй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.