НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ 1 ИХ НАЯД 742.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ГЭЖ ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

Aдмин / Нийслэл

Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв мэдээлэв. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын, 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилвал хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ.

Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн, төсвийн үр өгөөжийг нэмэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ.

Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсны 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.

Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0

Татварын орлого 334,830,780.0

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0

Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0

Ус ашигласны төлбөр 4,300,000.0

Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0

Нийслэл хотын албан татвар 12,000,000.0

Татварын бус орлого 175,047,090.1

Хувьцааны ногдол ашиг 500,000.0

Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0

Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5

Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0

Хүү торгуулийн орлого 100,419,324.6

Өмч хувьчлалын орлого 2,200,000.0

Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.