Нийтийн эзэмшлийн 185 га зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлжээ

Aдмин / Нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг байгууллагын хэмжээнд өрнүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126, орон нутагт 59, нийт 185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлжээ.

Уг уриалгад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулахын зэрэгцээ харьяа газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв, мэргэжил сургалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, эмнэлэг, сургууль зэрэг байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаатай хэсэг, замын орц гарц, автомашины зогсоолын цас, мөсийг цэвэрлэсэнд иргэд, олон нийт талархалтай байгаагаа илэрхийлжээ.

Тус ажлыг дэмжин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөнхий боловсролын сургууль, сум дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний газрууд, Зэвсэгт хүчний зарим анги нэгж, төрийн болон төрийн бус 280 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд уриалгад нэгдэн хамтран ажилласан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.