Ш.ЦОГТОО: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД “ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА” ГЭСЭН НЭГ Ч ҮГ БАЙХГҮЙ, ХАРИН АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ХЭМЭЭХ ЗҮЙЛ ЗААЛТ Л БИЙ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш, хуульч өмгөөлөгч Шарын Цогтоогийн байр суурийг ҮХНӨ-т тойрсон маргаан бүхий асуудлаар олон нийтэд хүргэж байна. Үндсэн хууль судлаач Ш.Цогтоо нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, улмаар 10 гаруй хуулийн төслийг гардан боловсруулж, МУИС-д 30 гаруй жил багшлах явцдаа шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санааг нээн харуулахад чиглэгдсэн нийтдээ 80 гаруй судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дотор хууль зүйн бүх их, дээд сургуульд судалж үздэг 5 сурах бичиг, 10 гаруй нэг сэдэвт бүтээл бичиж нийтийн хүртээл болгоод байна.

Тэрээр Улсын Дээд шүүхээс нэр дэвшүүлснээр 2014-2021 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан эрдэмтэн судлаач бөгөөд саяхан явагдсан Монголын Хуульчдын Холбооны гишүүдийн нууц санал хураалтаар Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүнээр сонгогдоод байна.

АС: Өнөөдөр УИХ-аас хөдөө хотгүй хүн бүрийн саналыг сонсож буй нэг ажил бол Үндсэн хууль тойрсон асуудал болоод байна. Үндсэн хууль судлалаар мэргэшин ажилладаг эрдэмтэн хүний хувьд хэн хүнгүй тойрч зугтаагаад байгаа ҮХНӨ, зөвлөлдөх санал асуулга зэрэг асуудлаар таны саналыг өдрийн сониныхоо уншигчдад хүргэх гэсэн юм?

Яахав чадан ядан оролдоод л үзье. Юуны урьд Үндсэн хууль нь төрийн байгуулал судлалаас гадна улс төр судлал, түүх судлал, философи, хүний эрх, эрх чөлөө дагалдсан категориудын тулгуур мэдлэг, суурь ойлголтыг харилцан хамааралд нь авч үзэхийг өөрөө шаардаад байдаг харьцангуй өргөн агуулгатай судлагдахуун гэдгийг хэлмээр байна. Эдгээрийн дотроос бүр нарийсгаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /цаашид ҮХНӨ гэх/, зөвлөлдөх санал асуулга, төрийн байгууллын тогтолцоонд холбогдох янз бүрийн “проблем”-уудыг энгийн хүнд ойлгогдохоор хэлж өгнө гэдэг хичээл заахаас хавьгүй хэцүү даалгавар байна.

АС: Шуудхан асуухад хоёр жилийн өмнө ҮХНӨ оруулсан шиг санагдах юм. Гэтэл одоо дахиад л түүнийг өөрчилнө гээд парламент, Засгийн газар, улс төрийн намууд, ТББ бүгдээрээ нэгдээд ч байгаа юмуу, хуйвалдаад ч байгаа юмуу, болж бүтэхгүй бүх бурууг, мөн хулгай, луйвар гарч буй үүд хаалгыг Үндсэн хуультай холбодог болчихлоо. Шинэ Үндсэн хууль маань үнэхээр тэгтлээ үр нөлөөгүй байгаа хэрэг үү? Та юу гэж үзэж байна?

Гайхалтай асуулт байна. Арай ч бүгдээрээ биш байлгүй дээ. Лав л иргэд олон нийт өөрийнхөө үнэт зүйл рүү гар дүрээд аль гэж хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Нээрээ л сүүлийн 30 гаруй жилийн бүтэлгүйтэл, ялангуяа улс төр, эдийн засгийн мухардмал байдлын бүх бурууг, бас буруутанг Үндсэн хуулиас эрэх явдалд дээдэс маань нэрвэгдчихээд байгаа нь үнэн байх шүү. Уул нь Үндсэн хууль бол нэг талаас монголын ард түмний өөрсдийнх нь бүтээл, нөгөө талаас Үндсэн хуулийн эзэн нь ард түмэн Та бид нар юм. Тэр бүү хэл, хүн төрөлхтөн анхны Үндсэн хуульт байгууламжид шилжсэн 1787 оноос хойших ойлголтоороо бол аль ч үеийн засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн институт, нутгийн захиргаа бүхэлдээ ардчилсан шинэ Үндсэн хуулийн үйлчлэгч нь, бас хэрэглэгч нь, бас хамгаалагч нь гэдэгт түүний хууль зүйн гол утга агуулга оршдог. Чухам иймээс ард түмний хамгийн ариун нандин үнэт зүйл болох Үндсэн хуульд дур зоргоороо халдсан, ухамсаргүйгээр гар хүрсэн түүхүүд их гашуун. Оролдох бүрд хариу нь ирдэг хэмээн судлаачид ихэд болгоомжилдог. Олон ч кейс бий.

Манай нийгмийн болж бүтэхгүй юм болгонд Үндсэн хууль буруутай байна уу, Үндсэн хуулийг удиртгал болгон түүнд үйлчлэх үүрэг хүлээсэн “төр”, төрийн байгууллага, албан тушаалтан буруутай юу гэх хоёрхон тоог эндээс харьцуулан үзэж болох юм. Одоогоор Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн баталчхаад байгаа 800 гаруй хууль, 200 гаруй олон улсын гэрээ үйлчилдэг. Тэдгээрийн 300 гаруй нь Үндсэн хуулийн ямар нэгэн зөрчилтэй байгааг Үндсэн хуулийн цэц болон судлаач шинжээчид засаж залруулсаар буй нь эмперик судалгаанаас харагддаг. Энэ бол Үндсэн хууль буруутай байна уу, захиалгын хууль хийдэг үе үеийн парламентын гишүүд өөрсдөө буруутай юу гэдгийг хэлээд буй нэгэн жижигхэн жишээ юм.

Хүн бүрийн нүдэн дээр ил болчхоод буй өөр нэг баримт бол Үндсэн хуулийг үл ойшоосон баялгийн тэгш бус хувиарлалтаас эх үүсвэртэй Эрдэнэт үйлдвэр, ЖДҮ-ийн луйвар; хөгжлийн банк, нүүрсний хулгай; төмөр зам, хил гаалийн контрбанд, бусад мөнгө угаах гэмт хэргүүд Үндсэн хуулиас болоогүй, харин эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын сахилга хариуцлагагүй буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой нь тов тодорхой факт.

Их холдуулж хэлбэл либерализмын өргөмөл хүү гэгддэг манай АН, МАН хоёрын үе үеийн Засгийн газрууд либерализм дотроо бүр неолиберализмын туршилтад амтшиж автагдсан нь хөгжлийн зөв гарц уу? буруу арга зам уу? гэдэгт хариу нэхэгдсээр их удаж байгаа. Манай Үндсэн хууль тогтоогчид 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахдаа социализм ч гээгүй, капитализм ч гээгүй, либерализм ч гээгүй зүгээр л “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” хэмээн монголын ард түмний туйлын хүсэл эрмэлзэл буюу алс хэтийн “идеал”-ыг тодорхойлсон нь бий. Үүнийг Үндсэн хууль нь хөгжлийн хөтөлбөр юм шиг мөн ч олон жил гуйвуулж байна даа. Хөгжлийн хөтөлбөр гэдэг бол тухайн засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэх ажлын өөрийнх нь зохиол бүтээл төдий зүйл юм. Минийхээр бол томоохон реформ шинэтгэл хийх гэж байгаа бол бурууг, буруутанг Үндсэн хуулиас эрэх биш, харин хулгай зэлгийтэй шууд холбогдоод байдаг неолибериалист хандлага юмуу, засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг гадаад, дотоод бодлоготой шууд уялддаг улс төрийн баримт бичиг рүү гээ нэг өнгийж харах хэрэгтэй болов уу.

АС: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь манай дарга нарын яриад байгаа шиг ийм амархан зүйл байдаг юм уу? Нэг нөхөр санаачилж энд тэндээс хүн цуглуулаад, тохиролцоод, хуйвалдаад, хэлэлцсэн болоод гялс манс баталчихдаг эд мөн юм уу? Одоо бүр Цэц, Ерөнхийлөгчийн хориг энэ тэр асуудлууд түүх болж мартагдчихсан хэрэг үү?

Юм л бол 1992 оны шинэ Үндсэн хуулийг байдаг чадлаараа попорч муулж буруутгаад байгаа хүмүүс түүнд дээрдүүлсэн ҮХНӨ оруулчихна гэж найдахад үнэхээр их хэцүү. Дордуулсан 7 нэмэлт өөрчлөлтийг ч, дараа дараачийх нь ҮХНӨ-ийг ч хийхдээ эхлээд үүн шиг чухал юм байхгүй гэж өдөр шөнөгүй тархи угаах ажиллагаа явуулдаг. Баахан юм болж баталсныхаа дараа төд удалгүй учир зүггүй муучилж, дараагийн нэмэлт өөрчлөлтийг нь хийнэ гээд л “попордог”. Дур зоргоороо авирлах “волюнтаризм” балмад үйл ажиллагаа яг л ингэж явагддаг, үр дагаварт нь иргэд улам бүр хамгаалалтгүй болж хоцордог. ҮХНӨ шиг олон шинжлэх ухааны уулзвар нийлмэл цогцод гар хүрэхдээ тулвал жинхэнэ бэлтгэгдсэн сайн мэргэжилтэн, судалгаа шинжилгээний мэргэшсэн институтууд хийдэг ажил. Сүүлийн 30 гаруй жилд ийм мэргэжилтэн бэлтгэгдэх нь байтугай Үндсэн хуулиа жинхнээс нь уншиж судалсан эрхмүүд тун ховор байгаа нь бараг л батлах шаардлагагүй үнэн.

Үндсэн хуулийг маань ямар ч тулгуур мэдлэг, суурь ойлголтгүй нөхдүүд арай дэндүү үгүйсгэж хийсвэрлээд байх шиг санагддаг. Тэд дандаа л миний эрх багадаад байна, тэрний эрх ихдээд байна гэх мэтийн субьектив хандлагаар түүнд тав зургаан удаа гар хүрлээ, эргэж буцсан эрээ цээргүй үйлдэл ч гаргалаа. Эрх мэдлээ нэмүүлж авсан этгээд эргүүлээд эзнээ бороохойддог нь энэ ертөнцийн нэгэн гажиг үзэгдэл.

Нэгээхэн жишээ хэлэхэд 2019 оны ҮХНӨ-ийг “зөвлөлдөх санал асуулга” гэдгээр шийдвэрлэсэн, их ч ажил болсон, их ч мөнгө цацсан, уг зорилгоор үүсгэн байгуулагдаж өнөө хүртэл ажиллаж амьдарч байгаа хороо комисс, судалгааны институт хүртэл байгаа. Тэр нөхдүүд аль хэдийнээ мөнөөх зөвлөлдөх санал асуулгын зүйл заалт буруу болж хэмээн урваж шарван, хоёрхон жилийн дараа 2022 онд ахин гар хүрэхэд бишгүйдээ нэг хатгаж хутгаад амжсан. Одоо бас л “зөвлөлдөх санал асуулга” явуулж нөгөөх Үндсэн хуулийн бус механизмаа 2023 онд дахин хэрэглэхээр зэхэж буй увайгүй санаархлыг юугаар ч зөвтгөх арга алга.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг шүүмжлэх ч эрхгүй байгууллага мөртлөө 2019 оны ҮХНӨ-ийг хүчингүйд тооцон 2022 онд бужигнуулах галыг өрдөж шүүхийн түүхэнд байж боломгүй ноцтой алдаа гаргаж маш их нүгэл үйлдсэн. Үүнийг Үндсэн хуулийн шүүхийн завхрал гэж нэрлэж болно. Энэ алдаагаа Цэц өөрөө заавал засах ёстой. Цэц уг алдаагаа өөрөө засахгүй бол энэ нь цаашдаа буруу жишиг болж хувирах магадлал маш өндөр.

Түүхээс харвал нэг том албан тушаалтан, нэг том байгууллагын иймэрхүү завхрал, иймэрхүү тэнэглэлээр дамжиж тагнах чагнах эрх бүхий нууцаар мөрдөн шалгах албад эх захаа алдсан гашуун сургамж саяхных. 1920, 1930-аад онд ЗХУ-ын КГБ-ээр халхавчилсан монгол “КГБ”-чүүд ухамсаргүйгээр мөрдөх, мөшгөх, тагнах, чагнах, нууц үзлэг, нууц нэгжлэг хийж монгол ах дүүс, нутаг нугын анд нөхдөө хайр найргүй хэлмэгдүүлэхэд хүргэсэн гашуун сургамжийг үеийн үед санаж байвал зохино.

АС: Зөвлөлдөх санал асуулгын дүнгээр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан гадаадын улс орон хэр зэрэг олон байдаг юм бол? Манай Монгол Улсыг Үндсэн хуульд ийм нэр томьёо бий юу?

“Зөвлөлдөх санал сануулга” гэдэг нь одоогоор монголоос өөр нэг ч улс оронд хараахан хэрэглээгүй байгаа обстракт хийсвэр туршилт юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлаар “зөвлөлдөх санал асуулга” гэгчийг биш, Ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн зүйл заалт л бий. Харамсалтай нь Монгол Улсын Үндсэн хуульд огт байдаггүй “зөвлөлдөх санал асуулга” гэх Үндсэн хуулийн бус нэр томьёог зохиомлоор гарган ирж, Үндсэн хуулийг өөрчилнө хэмээн дээр дооргүй үймүүлж байгаа нь ихээхэн төөрөгдөл болов уу. Төөрөлдсөн дээр нь улам төөрүүлээд байж бүр болохгүй гэдгийг ийм юм зүтгүүлээд байгаа хүмүүст хэлээд өгмөөр л байх юм. Даанч миний дуу хоолой хүрэхгүй юм даа.

Монгол Улс хатуу Үндсэн хуультай оронд тооцогдох тул Ард нийтийн санал асуулга явуулах учиртайг Монгол улсын Үндсэн хууль өөрөө хэлдэг. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гар хүрэх гээд байгаа бол Үндсэн хуулийн ямар заалтын юуг нь, яаж өөрчлөх гээд байна вэ?, тэгэх ямар бодит үндэслэл, шалтгаан байна вэ? гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн нэмэлт өөрчлөлтийг хүсэж буй аливаа санал санаачилга нь хэний хүсэл сонирхол вэ, Үндсэн хуулийн ямар ямар субъектийн ашиг сонирхлыг хэрхэн хөндөх вэ? гэдэг шинжлэх ухаанч шаардлагыг заавал авч үзэх нь жам ёсны хууль. Яагаад гэвэл Үндсэн хууль өөрөө ард түмний нийтээр хүлээн зөвшөөрсөн цорын ганц хүсэл эрмэлзэл мөн учраас тэр.

Монгол Улсын бүх иргэд, бүх нам, бүх ОНБ-га орон даяар хөдөлж бүтээсэн гайхамшигтай ажил хэрэгч хэлэлцүүлгийн үр дүн болсон 1992 оны ардчилсан Үндсэн хуульд гар хүрэх механизмыг түүвэр сонголтын 2 мянга орчим хүний саналын хүрээнд зөвлөлдөж ҮХНӨ оруулах эсэхийг шийдвэрлэх тухай зааварчилгааг иргэд олон нийт ойлгохгүй байгааг судалгаа харуулж байна.

АС: ҮХНӨ-ийг хийхэд зарчим болгодог онолын эсхүл практикийн ч юм уу “критер”-шалгуур гэмээр дэлхий нийтийн тогтсон зүйл байна уу?

Дээрх хууль зүйн асуумж ба шаардлагуудаас гадна ҮХНӨ-тэй холбогдуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад заавал харгалзан үздэг онол арга зүйн хоёр маш шаардлага байдгийг хэлэх нь зүйтэй байх. Нэг нь субьектив хандлага. Нөгөө нь объектив бодит шаардлага. Субьектив хандлага нь аль ч парламентад илэрч байдаг хэдий ч эцсийн дүндээ хэн нэг хүний, аль нэг дурын гишүүний хувийн санаа бодол төдий зүйл байх нь олонтоо. Тухайлбал Д.Содном, Ж.Бямбасүрэн, Ж.Гомбожав, П.Очирбат, Б.Чимид, генерал Б.Пүрэв8 Акдемич Д.Цэрэнсодном, нэрт сэтгүүлч Галсангийн Жамъян, яруу найрагч Тангадын Галсан, Депломатч Л.Эрдэнэчулуун, нэрт орчуулагч Төрийн соёрхолт Ц.Гомбосүрэн, соён гэгээрүүлэгч Г.Аким, Гавъяат багш хэл зүйн шинжээч Ш.Чулуунбор нарын зэрэг манай ахмад зүтгэлтэн акскалудын маань эрин цаг үед хэн нэгэн эрх бүхий этгээд дур зоргоороо авирласан субьектив хандлага гаргаж өвчигнөж дөвчигнөсөн бол: “Чи яасан албан тушаалын донтой биеэ тоосон новш вэ. Хүн болоогүй байж бас хүний муу үзэх санаатай. Чам шиг тавтир муутай сопляк-аар самруулж байдаг төр засаг байдаг юм уу, наад сэтгэцээ эмчлүүл. Чи өөрийгөө биш, бусдыгаа хүндэлж сур” гээд шууд хөөгөөд гаргаад ухамсарын шанаа өгөх нь лавтай. Засаг төрийн сахилга хариуцлага хаа хаанаа ийм л байвал зарчим, зарчмаараа үлдэнэ.

Харамсалтай нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд дулдуйдаж өөрсдийнхөө шударга бус үйлдлүүд ба хувийн ашиг сонирхолдоо идэгдсэн төрийн байгууллага, албан тушаалтан, сайд, дарга нарт үеийн үед л эрх мэдэл үргэлж дутагдаж байдаг тул тэдний дур зоргыг хязгаарласан Үндсэн хуулийг ямагт өөрчлөхийг хүсдэг нь нууц биш юм. Тухайлбал, АНУ-д 10 мянга гаруй удаа субьектив хандлагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байсан ч тэд өөрийн үнэт зүйлээ бараг хөдөлгөж байгаагүй.

АНУ Үндсэн хуульдаа цөөн тооны нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарим төслийг 6-н сараас 3-н жил хүртэлх хугацаанд хэлэлцэж байсан ч тэр бүрийг баталж байсан түүхгүй. Япон улс хэдэн зуун жилийн түүхэндээ Үндсэн хуульдаа бараг өөрчлөлт оруулаагүй. Дөнгөж 7-н нэмэлт, нэг өөрчлөлтийг хууль тогтоогчид нь хүлээн авч байж. Энэ нь 1900-2020 он хүртэлх 120 гаруй жилийн хугацааг хамаардаг. Япон улсын өндөр хөгжсөний цаад учир нь үүнтэй шууд холбоотой хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий.

Үндсэн хуулиас болоод “төр”, төрийн байгууллага, албан тушаалтан дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол уг Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг. Харин тэд Үндсэн хуулийг тээг саад болсон мэтээр авирлаж байгаа бол өөрсдийнх нь хязгааргүй их эрх мэдэлд шунасан хүсэл мөрөөдөл нь биелэгдэхгүй байгаа нь тэр бөгөөд үүнийг агуу Чезаре Беккариа “Нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд байрладаг. Харин доод хэсэгт ихэвчлэн хувийн явцуу эрх, эрх чөлөөг хөндсөн зөрчлүүд хөндөгддөг” гэж хожмоо “хууль зүйн классик төдийгүй, европын соёлын өв сан дахь хосгүй эрдэнэ” хэмээн сүм хийд, сургууль соёл, засаг төр, ард нийтээрээ дээдэлсэн “Гэмт хэрэг ба ялын тухай” хэмээх XVIII зууны алдарт бүтээлдээ сургасан байдаг.

Энэ бол ард түмний амар тайван байдлын баталгаа болсон Үндсэн хуульд эрх мэдэлтнүүд субьектив хандлага буюу өөрсдийн юу бодсон санаа бодлоор халдаж ер болохгүйг харуулж буй хэрэг. Шударга хуульчдын дуу хоолойг сонсохгүй улс төрийн намуудын субьектив хандлага ноёрхож давтагдаад байвал эцсийн дүндээ Монгол Улс хохирно, тухайн үед ажиллаж буй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, яам, агентлаг бүгд эрсдэлд орох нигуртай. Хөдөлгөөн дунд нь хожно гэх сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуульд гар дүрэх увайгүй санаархлыг өөгшүүлж таван жилээ зургаан жил, дөрвөн жилийн засаглалаа найман жил болгох, 2013 он хүртэлх цаг үеийг хамаарч байсан засаглалаа 2020 он болгон уртасгах гэж байгаад нуран унаж байсан гадаад дотоодын кейсүүдийг судалгаа харуулсаар байна.

Миний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төр, нийгэм, эдийн засгийн том хэргүүдтэй тэмцээд эхлэнгүүт үүнтэй нь эн зэрэгцсэн түүнээс нь ч хавьгүй хүнд хэцүү асуудал болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “проблем”-ыг гадаад, дотоод талаас зохион байгуулалттай шахаж түүний эрч хүчийг тарамдуулж уруу татаж байгаа хэрэг биш буй за хэмээн хардаж байгаа.

АС: Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад баримтлах обьектив бодит шаардлагын талаар тодруулж өгнө үү?

Объектив бодит шаардлагын тухайд бол голдуу эдийн засгийн харилцааны чиглэлд хамаарах “проблем” хөндөгддөг. Жишээ нь, Монгол Улс өр зээлэндээ баригдлаа. Шулж мөлжих, амар хялбараар мөнгөжих, хөрөнгөжих, бэлэнчлэх, мөнгө шүтэх үзэлд хэтэрхий автагдлаа. Үндэсний баялгийн сангийн хадгаламжид ҮХНӨ ёсоор бол 2019 оноос хойших 3 жил гаруйн хугацаанд иргэдийн их хэмжээний мөнгөн хуримтлал үүсчихсэн байх ёстой байсан боловч одоо дөнгөж 0.2 хувь төдий баланс тоотой яваа уул уурхайн салбарыг улсын эдийн засгийн гол түшиц хэмээн өргөмжилж, уламжлалт хөдөө аж ахуйн салбараа орхигдуулж түүний бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж, уул уурхайгаас орж ирж буй орлогыг төсвийн алдагдлыг нөхөх, халамжийн мөнгө тараах хэрэгсэл болгон ашиглахаас цаашгүй байна.

Гэтэл уул уурхай эцсийн эцэст энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо, хатсан булаг шанд, хоцрогдсон техник үлдээдэг зүйл. Одоо яах вэ? Ийм асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол объектив бодит шалтгаан гэж үзнэ. Бас мөнгө хүүлэгчид, хулгайчид, тонуулчид, луйварчид, янз бүрийн хуйвалдаан зохион байгуулагчид хүн амын ихэнхийг бүлэглэн мөлжиж иргэд олон нийтийг ядууруулж байгааг өөрчилье гэж байгаа бол уг асуудал нь өөрөө нийгмийнх ч гэлээ Үндсэн хуульд өөрчлөлт хийх объектив бодит шалтгаан болох жишээтэй. Гэхдээ Үндсэн хуулийн яг ямар заалтыг яаж, хэрхэн өөрчлөх вэ? гэдэг үндэслэл ба зайлшгүй шаардлагуудыг тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Тухайлбал уул уурхайгаар явах уу?, уламжлалт хөдөө аж ахуй-мал аж ахуйгаа хөгжлийн гол концепци болгох уу? гэдэг ч юм уу. Манай Үндсэн хуулийн Ард нийтийн санал асуулга хэмээх зүйл заалт өөрөө ийм л утга агууллагад зангидагддаг.

АС: Засгийн газар өөрчлөгдөх бүрийд бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь энэ гээд шударгаар ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчийг хоолноос нь салгаж тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг нь давхар хохироодог шүү дээ. Харин энэ удаагийн тогтолцооны өөрчлөлт гэдэг чинь нэг парламент, хоёр парламент, ерөнхийлөгчийн тухай асуудал ярьж байгаад энэ олон сугардаггүй ихэс дээдсийг суга татаж хаях сайхан боломж юм биш үү? Түүх сөхвөл ямар байдаг юм бол?

Байгалийн баялгийн хулгайтай тэмцэх гэхээр одоогийн төрийн байгууламжийн хэлбэр нь саад болоод болохгүй байгаа юм бол УИХ-аа хоёр танхимтай болгох уу?, Нэг танхимтай хэвээр байлгах уу? эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу? Эсхүл цоо шинэ Үндсэн хууль боловсруулж хуримтлагдан буй болсон асуудлаа шийдвэрлэх үү? энэ парламентад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тийм ёс суртахууны эрх бий юу? эсхүл шинээр сонгогдсон парламент нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх үү? Аль нь зөв, аль нь буруу вэ? гэх проблемуудын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах кейс бол олон оронд байдаг л зүйл. Үнэхээрийн объектив бодит шалтгаан байгаа гэж үзвэл Үндсэн хуульд гар хүрсэн шиг хүрэх хэрэгтэй, үгүй бол ардчилсан Үндсэн хуулиа шүтэж аж төрөх ёстой буюу.

Одоохондоо объектив бодит шалтгаан Үндсэн хууль судлаач мань мэтэд бол төдийлөн харагдахгүй байгаа ч Монгол Улсад ДНБ-ээс их хулгай, тонуул хийгддэг, улсын төсвөөс их авлигалын асуудалтай, тэрчлэн 1921 оны үеийнх шиг өр зээлэндээ баригдчихаад байгаа нь үнэн бол үүний цаад учир шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь УИХ-аас болж байна уу? Засгийн газраас уу? Авлигачдаас уу? Гадаадын түрэмгийлэгчдээс үү? Хулгайчдаас уу? гэх мэт. Иймэрхүү үр дагавар шинжлэгдвэл үүнийг объектив бодит шалтгаан гэж үзэж болох талтай. Тийм биш бол утга учиргүйгээр, 2 жил болоод л хутга барьчхаад хонь төхөөрөх гэж байгаа хүн шиг Үндсэн хууль руугаа байн байн уулгалан дайрч довтлоод байж таарахгүй. Үндсэн хууль өөрийгөө оролдсон хүнд нэг л өдөр хариугаа барьдаг. Энэ бол түүхэн үнэн.

Бидний өөрсдийн аливаа гаж буруу үйлдэл, эс үйлдэхүйн сүүдэр дор дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл монголчуудын тусгаар тогтнолыг биднээс өөр хэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Монголчуудын дотоод дахь хэрүүл маргаан, тэмцэл зөрчилдөөн, “улс” болж тоглож чаддаггүй зэрэг хоцрогдол төөрөгдөл, тэнэг мулгуу зан авирын олон хүчин зүйлээс хамаарч бусад улс оронд тоогдохгүй байсан учиг эмгэгтэй зөв зүйтэй дүгнэлт хийж урагшаа хол харахад оройтохгүй л байх. Товчдоо бол 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 35 жилийн дараа сая нэг юм 1946 онд эхлээд хятадын ДИУ, дараа нь ЗХУ, тэдний араас социалист бусад орнууд БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч ЭСЯ-аа байгуулж, элчин сайдаа томилцгоосон шүү дээ.

Үүнээс өмнө 2 хөрш маань бидний бие биендээ дайсагнадаг дотоодын зөрчил тэмцэл дээр тоглон монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэгэн илрэл болгож “полномочный представитель” буюу Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилон, монголчуудын өөрсдийнх нь гараар өөрсдийг нь “хар феодал”, “шар феодал”, “хувсгалийн эсэргүү”, “цэргийн гэмт хэрэгтэн” гэх мэтээр цээрлүүлсэн нь түүхэн үнэн буюу.

Харин өвөг дээдэс маань монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө олон жил тэмцэж, алтан амь биеээ олноор өргөж байж өнөөдрийн та бидний эрх чөлөө, аз жаргалыг авчирч дээ. Өрөвдөлтэй нь ардчилсан нийгмийн энэ эрин үед хүртэл аль хэдүйн хэрэглээнээс хасагдчихсан СССР дэглэм ба 1924, 1940 оны Үндсэн хуулиас угшилтай “БЭТ” хэмээх нэр томьёог бүр Монгол банк, УИХ, ЗГ-ын түвшинд хувийн өмчит ХК дээр хүртэл ахин дахин хэрэглэсээр байгаа нь арай даанч. Хэлэх ч үг олдохгүй юм.

АС: Төрийн ордонд ҮХНӨ, “тогтолцооны өөрчлөлт” гэсэн битүү утгатай яах гээд байгаа нь төдийлөн тодорхойгүй хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Зөндөө ч маргаан мэтгэлцээн боллоо. Энэ үйл явцыг онол практик талаас нь хэн ч уншсан ойлгохоор тайлбарлаад өгнө үү?

Ер нь бол Үндсэн хуулийг хөндөх замаар төрийн байгууламжийн тогтолцоог өөрчлөхөд чиглэгдсэн янз бүрийн мэргэн сэцэн санаа оноо ч юм уу, хутган үймүүлж байгаа нь ч тэр юм уу зөндөө л юм яригдаад байх юм. Тухайлбал ард түмний төлөөлөл бүхий хоёр парламентын тогтолцоог бий болгох нь зөв бөгөөд тэр нь жилд 1-2 удаа хуралдаж асуудлаа шийдвэрлэх. Их танхим бүхий парламентаасаа хууль тогтоох маягийн мэргэжлийн бага танхим буюу “Бага Хурал”-ыг гаргая, Ерөнхийлөгч болон хяналт шалгалтын онцгой эрхтэй институцийг ч түүнээсээ сонгох тухай асуудлыг анхны Үндсэн хууль тогтоогчдын холбоо тэргүүтэй олон судлаачид тайлбарлаад байгаа. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Т.Доржханд, бас нэг намын дарга Б.Жаргалсайхан нар тэргүүтэй хэд хэдэн нам, бүлгүүд сэвж байгаа нь ч тэр юм уу, гөвж байгаа нь ч тэр юм уу хөндлөнгөөс залуучуудын цөсийг элдвээр хөөрөгдөж, 76 гишүүний тоог 150 болгоод ард түмнээс сонгогдож болохгүй байгаа энэ механизмыг намынхаа квотоор гишүүн болох хүнийг шалгаруулаад бүгдээрээ УИХ-д орж суух хүсэл мөрөөдлөө биелүүлэн амар сайхандаа жаргая гэх субьектив хандлагыг зогсоо чөлөөгүй сурталчилсаар байгааг хүн болгон мэдэхээр боллоо.

АС: Хоёр парламент л гэнэ, нэг парламент л гэнэ, унитар улс л гэнэ, зөндөө л юм яригдаад байх юм. Энэ тухайд тайлбар өгнө үү?

Түүхэн талаасаа бол Олноо өргөгдсөн Монгол улсын үед хоёр Хурал байлаа. БНМАУ-ын үед бас л хоёр танхимтай Хурал буюу парламент байсан. Ардчиллын эхэн үед ч гэсэн Ардын Их Хурлаас үүсмэл хууль тогтоох Улсын Бага Хурал ажиллаж байлаа /2 парламенттай гэсэн үг/. Энэ бодит үнэнийг сүүлийн үед гэнэтхэн л гуйвуулж мэдэмхийрэгчид тун их олширч. “Хоёр парламент бол холбооны федератив улсынх” ч гэх шиг. Тийм юм бол байхгүй. Хүн төрөлхтний түүхэн чухал нэг ололтыг “Монгол бол унитар улс учраас холбооны улсын жишгээр хоёр парламенттай байж болохгүй” гэх мэтээр мэдэмхийрч бурхангүй газар “бомба” галзуурна гэдэг шиг элийрч балайрцгааж байгаа. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах объектив бодит шалтгаан нь төрийн тогтолцоотой холбогдож, улмаар Үндсэн хуульд гар хүрэх гээд байгаа юм бол өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийг хүндэтгэж, түүнд нийцэж зохицож ажиллах нь зүйн хэрэг.

Тэгээд ч иргэд нийтэд аль нь шударга удирдлагын тогтолцоо вэ? гэдэг нь сонин байдаг болохоос Парламенттай юу? Ерөнхийлөгчтэй юу? Хаантантай юу? гэдэгт тэд сэтгэл зовдоггүй болох нь Ази, Африк, Арабын ертөнц, Латин Америк дахь бие даасан улс үндэстнүүдийн төрийн байгууламжийн олон янз хэлбэр харуулсаар байна.

АС: ҮХНӨ, “зөвлөлдөх санал асуулга” гэгчийн чимээ шуугианаар парламентын засаглал сайхан, ерөнхийлөгчийн засаглал муухай гээд хэлэлцүүлэг бүрд, бас телевизийн нэвтрүүлэг болгон дээр маргалддаг болчихлоо. Ер нь дэлхийн хандлага нь ямар байдаг юм бол?

Хий хоосон мэдэмхийрцгээж л байхгүй юу даа. Энэ талаар маргалдаж мэтгэлцээд муудаж сайдаад байх сүртэй юм үгүй дээ. Эрх зүйн утгаараа бол засаглалын хэлбэрийг ардчилсан сонгуульт төлөөлөгчдийн байгууллага хэрэгжүүлж байвал БНУ гэдэг. Аль аль нь ард түмнээс сонгогддог парламентын ба ерөнхийлөгчийн гэсэн БНУ-ын 2 үндсэн төлөөлөл нь социализм, капитализм гэдэг шиг зарчмын том ялгаатай биш асуудал. Дээрхи 2 засаглал дотроо хэд хэдэн төрөл хэлбэртэй ч тухайн улс үндэстний түүхэн хэв маяг, газар зүйн байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын онцлог зэргээс хамаарч өөр хоорондоо удирдлага зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний хувьд ялимгүй зааг ялгаа байхыг үгүйсгэхгүй. Манайхны туйлшруулаад нэгийг нь хэтийдтэл магтан дуулж, нөгөөг нь байдаг чадлаараа үгүйсгэж “парламент нь хөөрхөн”, “сонгодог парламент нь бүр хөөрхөн”, “ерөнхийлөгчийн засаг нь муухай” гэсэн юм огт байхгүй.

Үнэндээ бол дэлхий дээрх тусгаар тогтносон улс орнуудын 70 гаруй хувь нь ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгчийн институцэд багтдаг. Сонгодог парламент гэж мэддэггүй юм аа мэддэг юм шиг “дэмийрэх”-дээ хүрвэл тэр ухагдахууны цаад талд сайн тоолбол 5-7 улс орон л байж магадгүй. Минийхээр бол Монгол шиг хөгжиж буй ядуу буурай хоцрогдсон улс хэзээ ч сонгодог парламенттай байж чадахгүй. Тийм түүхэн боломж манай үндэстэнд угаас заяагаагүй зүйлийн нэг. Олон ч бай цөөн ч бай гишүүдтэй УИХ маягийн нэг парламентын систем монголд таарч тохироогүй гэдгийг 1992 оноос хойших үе үеийн цөөнгүй гишүүд, дарга сайд нар хэрэг төвөгт хутгалдан орооцолдож буй олон кейсүүд баталж нотлоод өглөө. Цаашдаа ийм хэлбэрийн парламенттай байх уу, үгүй юу гэдэг бол бараг маргаангүй хэрэг.

Ер нь бол парламент гэдэг нь эрээвэр хураавар “нөхөд”-өөс бүрддэг болох нь бараг зүй тогтол. Түүнд нэр төр, эрдэм ном, итгэл үнэмшил, алдар хүндийн эзэд сонгогдохын зэрэгцээ манай хуулийн цоорхойг ашиглан гэмт хэргээс мултрах “халдашгүй хамгаалалт” эрж хайж яваа банк, санхүү зээлийн мэргэшсэн тонуулч хулгайчид, мөнгө угаагчид, албан тушаал, авлига хээл хахуульд идэгдсэн золбин этгээдүүд шургалан орж ирсээр байдгийг судлаачид ер үгүйсгэдэггүй. Энэ бол парламентын давуу болон сул тал нь юм. Үүнийг манай үе үеийн УИХ бишгүйдээ нэг нотолж баталсан даа. Парламент товчдоо ийм л тогтолцоо.

АС: Энэхүү ҮХНӨ, “зөвлөлдөх санал асуулга” хэмээх өргөн хэлэлцүүлэг биднийг олон юмны учрыг олохыг зүй ёсоор шаардаж байна. Монгол Улс түүхэндээ “унитар”, “автономи”, “федератив” зэрэг янз бүрийн тогтолцоог дамжсаныг хэн ч үгүйсгэхгүй байх. Энэ гурвын аль нэгийг Монгол Улс заавал сонгох ёстой юм уу? Аль нь хамгийн сайн нь юм бэ?

Хуваагдмал бус улс хэмээн өөрсдийгөө тодорхойлж бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан дэлхийн загвар унитари бол БНХАУ. Түүний араас Бангладеш, Тайланд, Европоос бол Франц, Румын зэрэг цөөн улсыг нэрлэж болох юм. Монгол бол “унитари” хэлбэрийн зүгээр л нэг дуураймал хэв маяг. “Унитар улс тийм байх ёстой, ийм байх ёстой” гэх үгийг амны зугаа болгогчид үнэндээ цаад утга учрыг нь ер ухаардаггүй, өөрийнхөө муйхарлалыг хэрэгжүүлэх зэвсэг төдийд уг нэр томьёог ухамсаргүйгээр ашиглах нь олон юман дээр ажиглагддаг.

Зүй нь бид энэ Монгол Улс үндэстэн, газар нутагтаа тохирсон тийм л өөрийн гэсэн оршин тогтнох арга, уламжлалт хэв загвараа хадгалсан Үндсэн хуульт төрийн байгууламжийн тогтолцоотой байх нь гол чухал зүйл болохоос заавал парламенттай, эсхүл 2 парламенттай, эсвэл “унитари” (лат.unitas), “автономи” (грек.autonomia), “федератив” (лат.federatio) гэж цэц булаалдах нь сонин биш. Үнэндээ бидний ухамсаргүйгээр магтан дуулдаг парламентын засаг гэдэг нь дэлхийн 2-р дайнаас хойших 60 гаруй жилийн туршид дагнан хийсэн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судалгаагаар хугацаанаасаа өмнө тараагүй, татан буугдаагүй тийм парламент гарын таван хуруунд багтана.

Бусад нь бүгд хугацаанаасаа өмнө тарж, татан буугдаж байсан үүх түүхтэй. Ингэж ч байж өөрөө өөрийгөө эрүүлжүүлдэг. Ингэж байж төр бүхэлдээ цэвэршдэг, ингэж байж нүүрс хулгайлдаггүй, цемент, тоосго, байшин барилгыг матар шиг залгичихдаггүй, улсаа уут уут мөнгөөр худалддаггүй, газар нутгаа өр зээлд тавьдаггүй болдог байна.

Чухам иймээс нийтийн ашиг сонирхолд үйлчлэх нь бүү хэл Үндсэн хуулийнхаа үзэл санааны эсрэг элдэв үйлдэл, эс үйлдэхүй гаргагчид, хэрэг төвөгт орооцолдогчидыг үтэр түргэн тараах, татан буулгах, огцрох, огцруулах явдал бол орчин үеийн улс төрийн харилцаанд зүгээр л тогтсон соёл мөн. Засгийн газар огцрох, түүнийг огцруулах асуудлын цаад хууль зүйн шалгуур нь ч адил. Манайх шиг төр тогтвортой байх ёстой гээд бугшуулж гэм зэмийн үүр уурхай болгодоггүй.

УИХ, ЗГ-ын гишүүд, засаг дарга, нийтийн албаны эрх мэдэл (цагдаа, тагнуул, шорон, шийдвэр гүйцэтгэх албад зэрэг мөрдөн шалгах бүх байгууллагууд тэрчлэн улсын байцаагчид г.м) бүхий албан тушаалтнуудад тавигдах критер-шалгуур нь бодит байдал дээр дээрх лугаа адил тов тодорхой байхад бидний үеэ өнгөрөөсөн улс төрийн сэтгэлгээний доройтол маань шударга ёс, шинэ хандлага, шинэ үзэл бодлыг үгүйсгэж, үл бүтэх этгээдүүдийг ил далд улаан цайм өөгшүүлэн эцсийн эцэст Үндсэн хууль, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тэдний хөлийн уланд гишгэлүүлж байгаа нь Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн эзэн субект буюу иргэд, олон нийтийг доромжилж байгаатай агаар нэгэн зүйл болно. Товчхондоо үл бүтэх этгээдүүд нийтийн албанд нэг хоног ч ажиллах ёсгүй бөгөөд тэд огцорч, бас тарж байх нь соёлт хүн төрөлхтний эртнээс нааш (бүр тодруулбал анхны Үндсэн хуульт байгууламжид шилжсэн 1787 оноос хойших) мөрдсөөр байгаа хэв хууль мөн болно.

АС: Монгол Улсын Үндсэн хуулийн амин чухал зүйл нь юу юм бэ гэдгийг хэлж өгнө үү?

Үндсэн хууль нь өргөн утгаараа бол иргэд олон түмний язгуур хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл, монголын ард түмний амар тайван байдлын баталгаа, шударга ёсны дээд үнэлэмж мөн. Монголын ард түмэнд үүнээс чухал үнэт зүйл гэж байхгүй. Гавъяат хуульч Б.Чимид багшийн маань хэлсэнчлэн та бидний эх орон, амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө энэ алгын чинээ хуулинд багтдаг. Явцуу утгаараа бол Үндсэн хууль нь парламент өөрөө өдөр тутам хэрэглэж байдаг суурь хууль юм. Цаг үргэлж хэрэглэж бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг зөвхөн түүнд нийцүүлж байх үүрэгтэй УИХ-ын гишүүд маань Үндсэн хуулиа “өөрчилнө” гэж уриалан дуудах, түүнийг дагаж мөрдөхийн оронд Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг янз бүрийн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, Үндсэн хуулийг хөгжлийн хөтөлбөр мэт гуйвуулах зэрэг эрүүл бус популизмын эсрэг тууштай зогсож, Үндсэн хуульд үл нийцсэн аливаа хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг шууд таслан зогсоож байхад парламентад ёсны хууль зүйн гол утга агуулга оршдог.

АС: Үндсэн хууль, ҮХНӨ, төрийн байгууламжийн тогтолцоо хөндөн ярьж байхад түүхийн “проблем” хүссэн хүсээгүй босож ирдэг нь ойлгомжтой байна. Хоёр жил ч бололгүй төр түмэн, Үндсэн хуулиараа байн байн оролдоод байгаа энэ нөхцөл байдалд бид түүхэн талаасаа юуг илүү анхаарах ёстой вэ?

Манай улсын шинэ үеийн түүхийг орос ах нар эвлүүлж өгсөн гэвэл та худал л гэх байхдаа. Аливаа юм үнэнээс холдох тусам, түүхийг гуйвуулах бүрт шударга ёс алдагдаж тэр улс үндэстэн ойд төөрсөн сармагчин болдог гэдэг үг бий.

Түүх бол үлгэр домог биш. Түүх гэдэг бол өнгөрсөн үеийн ололт ба ухралтыг нэгтгэн дүгнэсэн сургамж төдий зүйл ч биш, эсэргээрээ улс орныхоо, ураг удмынхаа ирээдүйн төлөв байдлын алс хэтийг урагшаа хол харахад тусалдаг оньсон түлхүүр юм. Түүхийг уншиж судалдаггүй хүн утга зохиол, уран сайхны киногоор түүнийг төсөөлөх нь элбэг. Энэ нь ялангуяа улс төрчдийг болчимгүй үгээр наадаж үнэнээс холдсон шийдвэр гаргахын үндсийн үндэс болж, төрийн бодлогын ноцтой алдаанд хүргэх нь бий.

Нэгэн сайхан цаг үед эзэнт гүрэн буюу импери байсан Монгол яагаад бага буурай үндэстний тоонд ортлоо доройтсон бэ? гэх нэлээдгүй шалтгаануудын дотор Үндсэн хуульд холбогдох нэг чухал зүйл нь шударга зарчим, эх оронч сэтгэл зүрх, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэх явдал зүй ёсоор орно. Энэ үнэт зүйл маань улам бүр гуйвуулагдаж байгаад хэн хүнгүй дүгнэлт хийж байвал зохино. Хамгийн шударга байх ёстой ноёд, дарга даамлуудын хамгийн шударга бус үйлдэл, ханаж цаддаггүй шунал, дарлал мөлжлөг, мөнгө хүүлийн эсрэг нэг хэсэг нь сөрөн тэмцэх гэж, нөгөө хэсэг нь тэднийгээ ухамсаргүйгээр аялдан дагалдаж эцсийн эцэст бүгдээрээ ядуурлын туйлд автагдсанаас үнэнд гүйцэгдэж дотроо, задрал бутрал, мөхөл доройтын ирмэгт тулан ирсэн түүх сүүлийн зуу гаруй жилд дор хаяхад гурван ч удаа давтагдсан байгаа.

Иймэрхүү түүхэн гашуун сургамжийг төр засаг, сургууль соёл, эрдэм ном, сүм хийд булт бүгдээрээ ард иргэдэд үнэн мөнөөр нь хэлж ойлгуулж монгол хүн бүрийг өөрийгөө, өрх гэрээ, улс орноо авч явах эр оронч ухаантай болгон хүмүүжүүлэхийн оронд “монгол хүн хэнд ч дийлдэж байгаагүй, тэр тусмаа хятад, орос хоёрт хэзээ ч бууж өгч байгаагүй. Манж гэдэг нь манайх ч юм шиг, хүнийх ч юм шиг, бараг ураг төрөл ч юм шиг. Түүний хамгийн хэрцгий дарлал мөлжлөг дор 300 гаруй жил зовж зүдрээгүй юм шиг элийрсэн гүн төөрөгдлийг ойлгоход нэн бэрх.

“Манж байхад монголоор яахав, манжин байхад махаар яахав” гэх ихэс дээдсийн бялдуучлал дор нэг лан зоос нь 4-5 хонинд тооцогдох мөнгийг жилд дунджаар хоёр мянгаар нь өвөртөлдөг хэргэм, зэрэгтнүүд, монголчуудыг олон зуун жил харгислан залхаан цээрлүүлсэн хятадын Чин империйн Кян Сай хааныг монголчилж “Амгалан төр”-ийн “Энх-Амгалан хаан” хэмээн өргөмжилж ч байх шиг юу эсэхийг хэлэхэв дээ. Тэрчлэн бүр улс үндэстэнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөө хоёргүй сэтгэлээр амь бие, оюун ухаанаа зориулсан эх орончдыг хүртэл эсрэгээр нь гуйвуулчихсан орчин үеийн хувьсгалт худал домгууд гээд мөн ч олон асуудал байна даа. Энэ бүгдийг түр орхиж таны асуултад хариулахыг хичээе.

XV-XIX зуунд монголчууд өөр хоорондоо муудалцаж яс угшилаараа задарсан талцал хуваагдал (тийм монгол, ийм монгол гээд цааш тоолоход 20 гаргаад тоог нь алддаг), эмх замбараагүйтэлтэй зэрэгцэн хавтгайрсан баяр наадам, дуу хуур, зугаа цэнгэл, бие бие рүүгээ уулгалан довтолсон танхайрал, хэрүүл маргаан, занал зүхэл, тэмцэл зөрчил нь хөрш орнуудын сахилга дэг журамтай ард иргэдэд муу үлгэр дуурайлал үзүүлж, тэдний шударга, хүчирхэг удирдагч нарыг залхааж, дургүйг нь зөндөө хүргэж байсан учраас монголын хүн амыг газар нутагтай нь ээлж дараалан эрршээлдээ оруулан эзэлж авсан нь гашуун боловч үнэн.

Өдгөө цагт мөн л иргэдээ олигтой ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахгүй, аж үйлдвэр, бүтээн байгуулалт хийхгүй болохоор ажилгүй хүмүүс энд тэндгүй хөлхөж элдвээр сахилгагүйтэж, болох болохгүй бүхнээр саваагүйтэж, улс төрчид нь бие биенээ хавчин гадуурхаж, үзэн ядаж, авлига хээл хахуулиар хөрш зэргэлдээ улсуудын шударга иргэдийг уруу татаж өөрийнхөө улсын тогтолцоо, эрхэм дээд оршихуй болсон Үндсэн хууль руугаа байн байн нулимлаж буй бодит нөхцөл байдалдаа зөв зүйтэй дүгнэлт хийж өнгөрсөн үеийн түүхээ, бас одоогоо харьцуулан судалж шударга, зарчимч, шинжлэх ухаанч байхад хүн бүр хичээх цаг нь болжээ. Түүх давтагддаг гэдэг. Давтагдсаар ч байгааг анхаарахгүй байж болохгүй буюу.

Та бидний аж төрж буй энэ орчин цаг үед дэлхий ертөнц нэг даяаршиж, нэг дангаарчилж маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бас түгшүүртэй, энд тэндгүй зөрчил тэмцэл, дайн байлдаантай байгаа билээ. Хүмүүс хаана ямар нийгэмд аж төрж байгаа нь одоо хэнд ч сонин биш болсныг огт анзаарахгүй байхын аргагүй. АНУ, Франц, Герман, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ-ын иргэдийн хэнээс нь ч асуусан ямар нийгэмд амьдарч байгаагаа философийн хувьд яг таг мэдэхгүй. Харин ямар улсын иргэн гэдгээ л сайн мэддэг гэсэн судалгааны дүгнэлт хэвлэгджээ.

Бид дэгтэй, журамтай, авлига хээл хахуульгүй, хулгай худалгүй, дээрэм тонуулгүй, ёсон бус элдэв дээдийн танхайралгүй байж л алхам алхмаар урагшилна. Зүй нь бид нар энэ Монгол Улс үндэстэн, газар нутагтаа тохирсон тийм л өөрийн гэсэн оршин тогтнох арга, уламжлалт хэв загвараа хадгалсан Үндсэн хуульт төрийн байгууламжийн тогтолцоотой байх нь хамгаас чухал буюу.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [192.82.81.167] 2023-02-06 07:39:55

Оюутан байхад гаалийн эрх зүй заадаг байсан энэ хүн, тэгээд орос номыг орчуулах даалгавар өгөөд шалгалтын дүнг тавьж байсан санагдаж байна. Орчуулгын товчоонд өгч мөнгөө төлж, арай гээд өгсөн чинь шалгалтын дүнг тавихгүй дахиад баахан хуудас орос хэлнээс орчуулах даалгаавар өгч байж билээ, их зальтай хүн гэж бодож байна. Тэгээд дараа нь ном болгож хэвлүүлсэн байхаа

Битгий новшир, чаддагаараа боож байгаа юм уу? [192.82.77.203] 2023-02-06 18:22:13

Сүртэй юм. Аль 1980-ад оны дундуур оюутан байхдаа орос моногафи, сурах бичиг орчуулж байлаа. Багш нартаа буян боловш. Монгол хэл, эрх зүйн хэллэгийн талаар их юм сурч мэдэж авсан. Тэр үед компютер байгаагүй, техник ажил их байсан. Гэхдээ би лав багш нартаа ингэж новширч, дүн горьдож байгаагүй. Буян болог гээд л орчуулчихдаг байсан.

Parthenia [166.88.248.58] 2023-02-06 05:57:12

พีจีสล็อต แตกง่าย เว็บตรงสล็อตออนไลน์ ฝากถอนไม่มีขั้นต่ำ อันดับ 1 ที่ได้รับความนิยมกันเป็นอย่างมากในกลุ่มนักเสี่ยงดวงจากทั่วโลก SLOTPG เว็บใหญ่ ของพวกผมเป็น เว็บพนันสล็อตออนไลน์ ที่เปิดบริการ เกมคาสิโนออนไลน์ ผ่านระบบอินเตอร์เน็ตซึ่งจะประกอบไปด้วยเกมต่างๆหลายอย่างที่จะทำให้ทุกคนได้เจอกับประสบการณ์ใหม่ที่ไม่เคยเจอ เช่นเกม เกมสล็อต,บอล , baccarat , roulette , lottery , แบล็คแจ็ค , poker , เกมยิงปลา และอีกหลากหลายที่จะทำให้ slotpg แตกหนัก ของพวกเราสามารถดูแลสมาชิกของเราทั้งโลก เนื่องจากทางเข้าของพวกเราอยู่ต่างประเทศ จะทำให้สามารถรองรับนักพนันได้ทั่วโลกเช่นทุกคนที่อยู่มูมไหนของโลก SLOTPG แตกบ่อย ของพวกเราก็พร้อมเปิดบริการผู้เล่น อยู่ประจำกับคณะทำงานมากประสิทธิภาพมีประสบการณ์การทำงานมากกว่า 2 ปีมีคณะทำงานมากยิ่งกว่า 200 คนที่พร้อมเปิดบริการผู้เล่นตลอด 24 ชั่วโมง หรือนักพนันเกิดข้อสงสัย ต้องการปรึกษาเกี่ยวกับ เว็บไซต์สล็อตออนไลน์ ของพวกเรา ก็สามารถทักหาคณะทำงานเราได้ตลอดเวลา pg slot แตกง่าย คือ ค่ายเกมสล็อตออนไลน์ที่เล่นง่ายที่สุด โบนัสแตกบ่อย แตกบ่อยที่สุด พวกเรามีเกมให้นักเดิมพันเล่นกันไม่อั้นเกม สล็อตpg แตกง่าย ที่พวกเราได้รวบรวมมากยิ่งกว่า 500 เกม ที่มีโบนัสแตกหนัก แจ็คพอตแตกบ่อยทุกคนสามารถเล่นเกม SLOTได้อย่างเพลิดเพลิน มาพร้อมเปิดให้บริการดีๆหลายอย่างไม่ว่าจะเป็น pgslot แตกบ่อย เครดิตฟรี ที่นักเดิมพันทุกๆท่านสามารถเล่นเกมสล็อตฟรีได้ทุกเกมของเราซึ่งทุกท่าน บริการ slot damoได้ง่ายๆ SLOT PG เว็บตรง มีแบบ เกมที่เข้าใจง่าย เล่นง่ายไม่ซับซ้อน มาด้วยกราฟฟิกที่สวยสมจริง เสียงที่คมชัด เอฟเฟคเสียงที่น่าตื่นตาตื่นใจ มาพร้อมบริการและเปิดให้บริการดีๆต่างๆหลายอย่างเพราะเปิดบริการจากผู้ผลิตโดยตรงจากต่างประเทศ สล็อตpg เว็บตรง มีใบรับรอง พร้อมกับสิทธิประโยชน์หลากหลายได้แก่ โปรโมชั่นต่างที่ พวกเราได้เตรียมมาให้ทุกๆท่าน เพียงแค่ทุกๆท่าน สมัครสมาชิก เว็บตรงสล็อตออนไลน์ กับ พวกเราเท่านั้นสมัครเพียงไม่กี่ขั้นตอนทุกท่านก็จะได้ โปรโมชั่นหลากหลาย กับทาง pgslot แตกบ่อย ค่ายเกมที่ให้ ค่ายเกมสล็อตออนไลน์ ค่ายเกมสล็อต ที่ให้หลายอย่างกว่า ค่ายเกมสล็อตออนไลน์ อื่นๆกันเลย SLOT เว็บตรง ไม่มีขั้นต่ำ ของพวกเราเปิดบริการแล้วผ่าน บริการและระบบฝากถอน ออโต้ฝากเงินไม่มีขั้นต่ำ ถอนเงินไม่มีขั้นต่ำ เพื่ออำนวยความสะดวกนักพนันให้หลายที่สุด พร้อมบริการและระบบต่างๆต่างหลากหลาย เช่น ไม่มีขั้นต่ำในการฝากถอน หรือ ฝากเงินไม่มีขั้นต่ำ ถอนเงินไม่มีขั้นต่ำ 1 บาทก็สามารถเล่น , ฝากเงินไม่มีขั้นต่ำ ถอนเงินไม่มีขั้นต่ำ ภายใน 10 วินาที , ไม่จำกัดจำนวนครั้งในการฝากถอน ระบบและบริการฝากถอน อัตโนมัติฝากถอน ไม่มีขั้นต่ำผู้เล่นที่เข้ามาเป็นสมาชิกของเรา ถึงทุนน้อยก็สามารถร่วมสนุกกับพวกเราได้ได้ เดิมพัน 1บาทก็สามารถเล่น slot เว็บตรง ฝากถอนไม่มีขั้นต่ำ ได้ทุกเกมเพื่อให้ทุกๆคนที่มีทุนน้อยได้สนุกกับ PG SLOT แตกบ่อย ค่ายเกมสล็อตออนไลน์ เกมที่ให้ ค่ายเกมสล็อต ต่างๆที่เราได้รวบรวมมาให้ทุกๆท่านกันเลย ยังไม่หมดเท่านั้น pgslot เว็บใหญ่ ที่พวกเรารวมรวมมาไม่เพียงแต่ ค่ายเกมสล็อตออนไลน์ PGSLOT เว็บตรง เท่านั้นยังมี สล็อตPG เว็บหลัก , XO สล็อต เว็บใหญ่ , ทางเข้าเล่น สล็อตjoker , slot super เว็บใหม่ , ambbet แตกหนัก , PRAGMATIC PLAYS แตกง่าย และก็ค่ายสล็อตอื่นๆอีกหลากหลาย ที่จะทำให้ทุกๆท่านสามารถเล่น แตกบ่อย , XO สล็อต เว็บตรงได้ไม่เบื่ออีกต่อไปเล่นได้ไม่อั้นเพิ่มความสนุกถึงขั้นสุด โบนัส SLOTPG

Зочин [176.180.196.86] 2023-02-05 18:05:31

Mongol helee medeheen baichihsan cham metiin nobsnyydaas bolj neg zyiliig olon yanzaar yaridag Mongol yhaanaa martsan cham sig zaluus ikhe olsirch baina?....ard niitiin sanal gedeg chini zebleldeh gedegtei chini adil ytga aa....gaihal aa????????????????????

иргэн [192.82.82.69] 2023-02-05 17:14:56

Төрийн 3 өндөрлөгийн дунд хар муур гүйгээд байх шиг байна. Хар муур андашгүй хүнээс үг сонсохыг их чухалчилдаг. Тэгээд 2 талд гүйж худал ярьж хутган үймүүлнэ. Хүнийг өдөөн хатгаж "тэр таныг тэгээд л байна лээ ш дээ" гэх ч юмуу эсвэл "Үндсэн хуулийн тэр заалт ард түмэнд ер таалагдахгүй байна" гэх мэт үг тосгуулж хэлээд хариу сонсоно. Тэрхүү хариуг дэвэргэн цааш явж өгнө. Иймэрхүү аргаар хүний сэтгэлд сэв суулгаж 2 хүнийг муудалцуулна. Нэг нь нөгөөгөө үл хүндэтгэх үл тоомсорлох байдал руу түлхэнэ. Ийм маягаар таагүй уур амьсгал үүсгэнэ дээ. Дундаас нь өөрөө ашиг хонжоо олно. Тиймээс хэн юу гэж ярьсныг илэн далангүй ярилцаж учраа ололцож байх нь чухал

Иргэн [192.82.87.85] 2023-02-05 15:39:20

Занданшатарын заль мэх " зөвлөлдөх" гэдэг үг. Төрийн эрх мэдлийг нам булааж авчихаад тоглоод байхад зөвлөлдөх гээд зөрүүдэлж тэнэгтээд байгааг нь ойлгуулж төрөөс зайлуулах нь зөв байхаа.

Зочин [66.181.160.26] 2023-02-05 12:57:04

Ойлгодог - ухаардаг ард түмэнтэйсэн бол ухаарч - сэхээр л нийтлэл байна . За ТӨР - ЗАСАГТАЙСАН ч бмш дээ . ТӨР - ЗАСАГТ шургалсан - нэвчсэн ХАР НҮҮРСЧИН - ХАРь ХУЛГАЙЧДАД бол юу ч хэлэхэв дээ . Занданшатар гэж " дэбийл " ч гэхэд хэтийдхээргүй - харь санаатны зараал гэхэд ч хэлсдэхээргүй этгээдийн " зөвлөлдөх санал асуулга " гэх хорлолоор ҮНДСЭН ХУУЛИА тав хүрэхгүй жилийн хугацаанд хэчнээн ч удаа СИЙЧҮҮЛЭХ гэж байнав дээ ... Бас Занданшатарын зараалууд , зараалуудын зараалууд гээд төр - төр дамжсан зараалууд байна аа байна ... Жич : олон төрд тал засч - хоол хороогчийг ЗАРААЛ гэмой . Нэг төрд чөмөгөө дундартал зүтгэгчийг ТӨРИЙН ТҮШЭЭ гэх ажгу ...

Зочин [66.181.161.200] 2023-02-05 11:47:00

Ардчилсан нийгмийг байгуулна гэж буруу тунхаглажээ. Ардчилсан төрийн дэглэмтэй, эрх чөлөөт нийгмийг байгуулна гэх байж. Бид ардчилал гэдэг ойголтыг маш буруу ойгосон нь үндсэн хуулинд тунхагласан байдлаас шууд харагдаж байна.

Berenice [154.84.133.151] 2023-02-05 02:22:09

http://hundikurk.healthreadyinc.com/__media__/js/netsoltrademark.php?d=pgslotgame.vip พวกเรา คือ เว็บเกมสล็อต ที่เปิดให้บริการ SLOTPG เป็น สล็อตพีจีเว็บตรง แหล่งรวมเกม สล็อตพีจี มากกว่า 200 เกม เว็บพนันสล็อต ยอดนิยมอันดับ 1 ฝากเงิน ถอนเงิน ด้วย ระบบ AUTO ช่วยให้ การฝากเงิน - ถอนเงิน ของท่าน ปลอดภัย และมั่นคง รวดเร็วทันใจ ภายใน 1 นาที ร่วมสนุกกับ PGSLOT ได้อย่างไร้ขีดจำกัด สมัคร สล็อต PG เว็บตรง ตอนนี้ รับโปรโมชั่น พีจีสล็อต ต่างๆมากมาย มีโหมดทดลองเล่น slot pg ให้ทุกท่าน ได้ทดลองเล่น SLOT PG ก่อนวางเดิมพันด้วยเงินจริง เครดิตฟรี 10,000 บาท เปิดให้บริการ PGSLOT บน PG เว็บตรงสล็อต ตลอด 24 ชม. ร่วมสัมผัสประสบการณ์ใหม่กับ pg slot ที่ สล็อตเว็บใหญ่ กับทางทีมงาน เว็บสล็อต ได้อย่างไร้ขีดจำกัด

Үндсэн хуулийг зөвхөн ард түмэн л өөрчилнө. [192.82.77.203] 2023-02-05 01:50:41

УИХурал бол Үндсэн хуулийн СУБЬЕКТ. Субьект нь Үндсэн хуулиа өөрчилж болдог юм уу? Гэмт хэрэгтэн бол Эрүүгийн хуулийнсубьект. Гэмт хэрэгтэн Эрүүгийн хуулиа өөрчилж болдог юм уу? ИЙМД Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн эрх ГАГЦХҮҮ АРД ТҮМЭНД л байгаа.

зочин [45.117.35.55] 2023-02-04 23:58:50

ЭРХ БАРИГЧДАД ХАНДАЖ ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЭЛЖ ДАГАЖ МӨРДӨЖ БИЕЛҮҮЛЖ СУРАА ГЭЖЭЭ. СОНГОГЧ АРД ТҮМЭН БИДЭНД ШУДАРГА, ШУНАЛГҮЙ, ЁС ЗҮЙТЭЙ, ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮНЭЭ ОЛЖ СОНГОО. ХЭДЭН БОР ЮМ, ГУРИЛ БУДААНЫ БЭЛЭГ ӨГСНИЙГ СОНГООД БАЙВАЛ СОНГОСОН ХҮМҮҮС ЧИНЬ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖӨӨД, ХАРИН СОНГОГЧ ТА ӨӨРӨӨ ЯДУУ БАЙСААР БАЙХ БОЛНО ШҮҮ ГЭДГИЙГ САНУУЛЖЭЭ. СУДАЛЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ЯРИЛЦАГА БАЙНА ДАА

Victorina [154.84.132.142] 2023-02-04 23:35:20

www.vectechnologies.com ผม คือ เว็บใหม่สล็อต ที่เปิดให้บริการ pgslot เป็น PG เว็บตรงสล็อต แหล่งรวมเกม SLOTPG มากกว่า 200 เกม เว็บเกมสล็อต ยอดนิยมอันดับ หนึ่ง ฝาก - ถอน ด้วย ระบบ ออโต้ ช่วยให้ การฝากเงิน - ถอนเงิน ของท่าน มั่งคง รวดเร็วทันใจ ภายใน 15 วินาที ร่วมสนุกกับ slotpg ได้อย่างไร้ขีดจำกัด สมัคร สล็อตเว็บตรงPG ตอนนี้ รับโปรโมชั่น PGSLOT ต่างๆมากมาย มีโหมดslotpg demo ให้ทุกท่าน ได้ทดลองเล่น SLOT PG ก่อนวางเดิมพันด้วยเงินจริง เครดิตฟรี 10,000 บาท เปิดให้บริการ pg slot บน PG สล็อตเว็บตรง ตลอด 24 ชม. ร่วมสัมผัสประสบการณ์ใหม่กับ pgslot ที่ เว็บเกมสล็อตออนไลน์ กับทางทีมงาน SLOT PG เว็บตรง ได้อย่างไร้ขีดจำกัด

Нараа [66.181.180.184] 2023-02-04 19:48:48

мөн ч ядруухан хуульч юмаа даа, юмаа сайн ч ойлгоогүй байна. иймэрхүү хуульч нартай учраас л энэ улс хөгжихгүй байгаа юм даа

ЦОГТОО ГУАЙД [202.179.24.71] 2023-02-04 18:14:37

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ... ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙ ГЭЖ МОРЬ УНАСАН ЧИХГҮЙ ТОЛГОЙТОЙ ХҮНД НААД ҮГЭЭ САЙН ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ. ТАРХИ ТОЛГОЙДОО ХҮНД ГЭМТЭЛ АВЧ ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ Ч ГЭНЭ ҮҮ ТӨЛӨӨЛИЙН АРДЧИЛАЛ Ч ГЭНЭ ҮҮ. ГАНЦ ҮГ ТОГТООЦОН ДЕБИЛИЙН ҮГЭЭР ЭРГҮҮТЭЭД ЯВАХАА БОЛЬЖ ҮЗ ГЭЭД ....


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.