АЛТАЙ ХОТХОН, ХӨСӨГ ТРЕЙДИЙН УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУРШИЛТЫГ ТҮР ЗОГСООВ

Aдмин / Нийгэм

Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөнийг түр хойшлуулах болсон тухай, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Гуравдугаар сарын 28-наас эхлээд хоёр байршил, гурван уулзварт авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийж эхэлсэн. Судалгаанд суурилан зарим нэг чиглэлийн өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан замын дагуу оршин суудаг байр, хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулсан.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын баг энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.

Уг өөрчлөлтийг цуцлахгүй, туршилтын хугацаа энэ долоо хоногоор дуусаж байна. Ирэх долоо хоногт туршилтын үр дүнг танилцуулна" гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн "Судалгаа тооцоогүй замын хөдөлгөөний өөрчлөлт хийгээгүй. Тооцоолсон судалгаагаа бататгахаар туршилт хийсэн юм. Дэлхийн бусад хотод хийдэг авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын аргачлалын дагуу тооцооллыг хийн, хөдөлгөөний өөрчлөлтийг хийж байна.

Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг уг нь 21 хоног туршиж, тооцооллоо бататгах байсан. Гэвч иргэдийн нөхцөлөөс хамаараад өнөөдөр 22:00 цагаас туршилтаа түр зогсоож байна" хэмээн тайлбарлалаа.

Тэрбээр "Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт 430,000 автомашин зорчдог. Эдгээр зорчилтыг зохистой, боломжтой хугацаагаар хурдан түргэн явуулахын тулд өөрчлөлт хийх зорилготой юм" гэдгийг тодотгов.


Сэтгэгдэл

зочин [220.108.217.252] 2023-04-03 07:36:51

ХЦЦЧНААРАА БАЙСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР, ДОХИОНЫ АЯСААР ЯВДАГ ТУЛ НЭГ ИХ АЙХТАР ТҮГЖРЭЛ БОЛДОГГҮЙ Ш ДЭЭ, ЦУВАА ХЭСЭГХЭН ААЖУУРСААР ГАРЧИХДАГ ЮМ, ИНГЭЖ ХИЙЛЭЭ ГЭХЭД БУСАД ЧИГЛЭЛД ИХЭЭХЭН ТҮГЖРЭЛ ГАРНА, ЗАЙСАНГИЙН ДЭЭШЭЭХ ӨӨРЧЛӨЛТИЙГ МӨН БОЛИХ ХЭРЭГТЭЙ,ХУУЧНААСАА БҮР ДОРДСОН.

Зочин [124.158.95.5] 2023-04-03 13:27:57

нээрээ бүүр дордсон шүү

Zochin [202.126.88.164] 2023-04-02 15:54:33

Deerh mald helehed yum bhgyi bolood boliulsan. chigeeree bolonnzyyn gar tiish 2 uulzvariig 1 chig bolgohoor ymar yumandaa buurah ve dee

BByambaa [202.55.188.114] 2023-04-02 09:32:29

Altai hothoni zam neg ursgalaar butehgui.Ene tusliig bur zogsooh heregtei.

Зочин [202.9.47.24] 2023-04-02 08:48:45

Ха ха тооцоо судалшаагүй худлаа ажил хийсэн царайлж олон хүний ажил амьдралаад тоглоод яахав Түгжирлийн сайд түгжирлийн дарга хотын дарга нараа тархины түгжирлээ гарга,зам тавих мөнгийг хувааж хусчихаад худлаа ажил битгий хийгээд бай, Хувааж идэлгүй шинэ зам ,гүүрээ тавь, өргөсгө гүүр гарц,уулзваруудаа шинэчил өргөтгө...пизда нуудаа

Haadan [192.82.74.252] 2023-04-01 19:30:14

Жаахан тойроод л гэртээ орчих сэтгэлгүй хүмүүст бууж өгөх юм даа. Түгжрэл буурсан юм сан. Би энэ замаар өглөө оройгүй явдаг. Машин хөлөглөж яваа улс шууд гэрээдээ эргэх, дуртай газраа машинаа хаяад явах л гэж эсэргүйцдэг юм.

Зочин [66.181.161.69] 2023-04-02 04:47:26

...mash zov


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.