M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Aдмин / Нийгэм

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүүгээ монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!

Нэгэн зүйл

Монгол улс 3.4 сая хүн амтай. Бидний 1 сая нь өөрсдийн 70 гаран сая малтай. Нэг малыг 100 мянган төгрөгөөр үржүүлээл үз. Төрөөс нэг сая хүрэхгүй иргэдийн цалин, тэтгэврийг 1000 ам.долларт хүргэх л реформ хэрэгтэй. Эдийн засгаа 20 тэрбум ам.долларт хүргэж тэлэх бодлого бий болго!

Бидэнд ахадсан их хөрөнгө, баялаг байна. Монголд үнэхээр дүрэм алга байна. Бидний гол дүрэм бол бүгд баялагтаа эзэн болох асуудал. Хулгай нарынхаа шуналыг тас цавч! Баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд бүгд жижиг асуудал болж хувирна.

Дүрэмгүй улс хөгжихгүй хэмээн Сингапур улсыг босгосон Ли Кyан Ю хэлсэн байдаг. Дахин хэлэхэд бидний тоглоомын дүрэм бол баялагтаа л бүгд эзэн болох асуудал юм. Ингэж чадвал xүчиpxэг том, баян чинээлэг Монгол бий болно.

Нэгэн зүйл

Өмнөд Солонгосын Пак Чун Хи улс орноо Өнчин хүүхэд экспортлогч орноос аж үйлдвэрийн экспортлогч улс, Сингапурын Ли Куан Ю загасчны жижигхээн тосгоноос өнөөгийн Азийн тэргүүлэх өндөр хөгжилтэй улс болгож чадсан... гэх мэт улс орнууд зөв, хатуу бодлогоор хөгжиж дэвшсэн жишээнүүд зөндөөн.

Уламжлалт ардчилал дээр тулгуурласан, орчин үеийн Монгол улсыг бид л бий болгож чадна. Сүүлийн 30 жилд улс, эх орон босч ирэхээр бол босохоор л их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцууллаа. Хөгжсөнгүй, амжилтанд хүрсэнгүй.

Бидэнд, эгэл энгийн иргэдэд эрх мэдлийн тэмцэл, үзэл суртлын зөрчил, талцал, намчирхал биш сайхан амьдрал, тэгш боломж, өндөр цалин хөлс, тайван амьдрал, аз жаргалтай гэр бүл, эрүүл чийрэг үр хүүхэд, хөгжил, дэвшилтэй хүчирхэг эх орон л хэрэгтэй. Эгэл энгийн иргэдээ амгалан тайван, баян чинээлэг, эрүүл энх, эвтэй найртай амьдруулж, баялгийн зөв, тэгш, шударга хуваарилалтыг өндөр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамж тусламжаар хүртээж, үнэгүй эмчилгээ, төлбөргүй боловсролоор хуваарилаж буй бодлогыг Норвег орноос үлгэрлэн нутагшуулъя.

Цөөхөн хүн амтай бид үүнд хүрэхийн тулд:

1.Хөгжлийн зөв бодлого,

2.Шударга хууль ёс,

3.Хатуу чанга сахилга бат л хэрэгтэй байна. Би Монгол эх орноо Норвег шиг болгож, хөгжүүлэхийг хүсч байна. Бид Норвег шиг хөгжиx үү? Нигер шиг балрах yy?

Норвег улсын Баялгийн сангийн нийт хэмжээ 1.5 триллион буюу 1500 тэрбум ам.доллар (2018 онд 1 триллион байв) хүрлээ хэмээн 2023.05.18-нд албан ёсоор зарласан. Баялгийн зарцуулалт, хадгаламж хуримтлалтай оронд ковид, дайн зэрэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөнгүй ээ.

Нэгэн зүйл

Улс төрийн томилгоогоор томилогдсон бүх салбар, бүх түвшин, бүх байгууллагын дарга нар Төрөөс тэмбумтан болдог. Төрөөсөө нэг мөнгө хусахад л амьдралгүй болгодог тогтолцоог бий болгосон улс орнууд л хөгжиж байна. Тэдний хөгжлийн нууц нь ердөө л энэ.

Өдөр шөнөгүй иргэдийнхээ төлөө хөдөлмөрлөн зүтгэгч эмч, сувилагч, багш, цагдаа, цэвэрлэгч, эрдэмтэд, мэргэшсэн төрийн албан хаагчид арай ядан цалингаас цалинд туйлдан амьдарч ирсэн. Одоо тэсэхээ болиод босч эхэллээ. Юу нь буруу байна?

Монголчууд маань хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрх чөлөөгөө эх орондоо эдлэх цаг ирсээн. Үүний баталгаа, гарц нь байгалийн баялгаа Монголын төр эзэмшиж, баялгийн орлогоо эх орондоо төвлөрүүлж хуримтлуулах ёстой. Ингэж чадвал бид үйлдвэржиж, мөнгөжиж, баяжина. Иргэдийнхээ цалин, тэтгэвэр, халамжаа нэмэгдүүлж чадна.

Нэгэн зүйл

Яг 5 жилийн өмнө би бичиж байжээ. Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж өссөн боловч 100 хувь бүх хүүхдүүдэд олгогдохгүй байна гэж. Таван жилийн өмнөх тоо баримт дор буйг анхаарна уу.

“Хүүхдийн мөнгө” гэх хэрүүлийн алим он жилийг дамжин даамжирч байна. Манайд халамж хавтгайрлаа, халамж их тарааснаар ажил хийх хүнгүй боллоо гэсэн яриа их явах юм аа. Монгол хүн өнөөдөр Эх орондоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсээд буйг огт ойлгохгүй байна.

Хүүхдийн гээд өгч буй 20 000 төгрөг бол 10 хүрэхгүй л ам. доллар. Бид үүнийг зарим нь өгнө, өгөхгүй гэж маргалдаад сууж байдаг. Норвег улсад эцэг эх нь маш өндөр 2000 Еврoгooс дээш цалин сардаа авцгаадаг. Хүүхдийн мөнгө гээд 970 Hорвег крон буюу 100 орчим Евро (120 ам. доллар) өгдөг.

Хүүхдийн мөнгийг өгсөнөөр эцэг эхийг үүрэгжүүлдэг. Үүнд:

1.Сайн чанарын сандвич (үдийн хоол) хүүхдэдээ бэлдэж явуулах ёстой.

2.Хүүхэд өөрөө хүсвэл сургууль дээрээ уух сүү болон жүүсний мөнгийг (улирлаар) төлөх ёстой.

3.Хүүхдэд хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авч өгөх ёстой. Голчлон спорт хэрэглэл, спорт хувцас болон хичээлийн цүнх. Хүүхдэд хэрэгтэй ном, дэвтрийг улсаас сургууль нь үнэгүй тараадаг.

4.Хүүхдийг өөрөө хүсвэл ямар нэг дугуйлан, секцэд хамруулах ёстой. Хүүхдээ хүсээд байхад хорьж болохгүй.

Онцлог нь хүүхдийн мөнгө ээжийнх нь дансанд ордог. Энэ үүргийг сургуулиудийн нийгмийн ажилтанууд, багш нар маш сайтар хянадаг. Олон удаа зөрчигдсөн зүйлүүдийг сургуулиас нь шаардаж авч өгүүлдэг. Биелүүлэхгүй бол хуулийн байгууллагад хандана. Ингэж хоёр талаас хүүхдийнхээ зөв хүн болгох асуудал дээр л энэхүү мөнгийг нь зарцуулдаг. Тийм ч болохоор “Хүүхдийн мөнгө” гэж нэрлэж байгаа агуулга нь энэ юм. Дээр нь бүх шатны сургалт энэ улсад үнэгүй.

Бид өнөөдөр хүүхдийн мөнгийг өсгөх боломжтой. Өсгөх ч ёстой. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал төсвөөс хэдэн тэрбyмаар нь өгөөд гадаад, дотоодгүй тэжээгээд байж байна. Захын сургуулиуд гурван ээлжээр хичээллээд хүүхдүүд хохирсон хэвээр байна. Босгож буй өргөтгөлүүдийг нь Японы ард түмний хөрөнгөөр барьж өгч байна.

Бүр бүх сургуулиуд нэг ээлжээр хичээллэдэг болох ёстой. Бидэнд боломж байна. Дунд сургуулиуд Норвегид дээд тал нь 300-350 хүүхэдтэй байна. Бид хүүхдүүдээсээ, ирээдүйн монголчуудаасаа харамлан байж хөгжихгүй ээ. Мөнгөө бид хүүхэд багачууддаа зарцуулж, зөв иргэдтэй болохыг л чармайх хэрэгтэй.

Бага, Дунд, Ахлах, Мэргэжлийн ахлах гэсэн 4 шатлалтай сургуулиудтай болох хэрэгтэй. Ингэж чадвал манай ирээдүйн иргэд зөв хүмүүс болж төлөвшинө.

Хичээлийн жилдээ 10-20+ сая төгрөгийн төлбөр төлөөд өөрсдийн хүүхдүүдийн боловсрол, соёл хүмүүжилд анхаарч байгаа эрх баригчид өөрсдөө бодох хэрэгтэй байна. Бид тийм тоолж баршгүй олон хүүхэд багачуудтай гүрэн улс уу? Ганц хоёрхон хүн бидний баялгийг эзэмшчихээд тансаглан баярхаж, Төрийн өндөр албан тушаалд заларч хуу хамахыг санаархан шунаж, шударгаар хөдөлмөрлөж буй иргэддээ олигтой цалин, хөлс ч өгөхгүй, хүүхдүүдээ гадуурхаж байгаа нь зөв хуваарилалт уу? Тохуурхан доромжилж буй мэт 20-хон мянган төгрөгний асуудлаар УИХ-ын гишүүд улс төр хийн суугаа нь зөв бодлого уу? Өвгөдөөс өвлөж ирсэн баялагтаа бүх монголчууд эзэн болж, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож, цалин, тэтгэвэр, халамжаа нэмэгдүүлэхгүй байгаа нь зөв хөгжил үү? Монгол хүн бүр бодох ёстой.

Yргэлжлэл бий

– редактор, судлаач проф. Д.Баярхүү


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [202.9.40.155] 2023-06-15 12:25:36

түмэн зөв ,,,зөв үнэн юман дээрээ дуугараач бичээч үхэрүүдээ ядуу амьдрах дуртай юм бэ хов хэрүүл болохоороо хуудас дүүрсэн байдаг үнэний эрэл зөв шүүмжлэлд цагаан цаас л харагдах юм инээдтэй улс шүү

Зочин [124.158.126.132] 2023-06-02 16:19:14

100% зөв


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.