Зугаалахаар явсан 14 настай хүү Орхон голд ЖИВЖ амиа алджээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт зугаалж явсан 20 хүүхдээс 14 настай нэг хүү Орхон голд сэлэх гэж байгаад осолдсон хэрэг гарчээ. Ослын талаарх дуудлага мэдээллийг зургаадугаар сарын 06-ны өдөр ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн алба хаагчид эрэн хайж осолдсон газраас 20 метрийн зайнаас цогцсыг олж, Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [192.82.68.152] 2023-06-09 21:30:25
УМ МААНИ БАДМЭ ХУМ