ДАВАА ГАРИГААС ХАЛУУН УС ХЯЗГААРЛАГДАХ БАЙРШЛУУД

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод дулааны төв шугамын засварын ажил үргэлжилж байна. Ирэх Даваа гарагаас эхлэн дараах байршлуудад дулааны шугамын шинэчлэл, засварын ажил хийгдэхийг "УБДС" ТӨХК мэдэгдлээ.

2023 оны зургаадугаар сарын 12-26-нд 14 хоногийн хугацаанд:

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  • Түндэмүн саун
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим
  • Хуучин тээврийн товчоо
  • 5 дугаар хороолол
  • Хотын төв 40, 50 мянгат
  • Баруун дөрвөн зам орчим
  • Хонхорын 7 дугаар байр орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.

Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг гэдэгт ямар хороолол, хотхон хамаарахыг "УБДС" ТӨХК-аас тодруулахад "Замын урд хэсэг буюу Барс-2 захаас Саппорогийн уулзвар хүртэл "Эрин" хороолол, 10 дугаар хорооллын "Голден парк" 1, 2 хотхон, "Гермес" худалдааны төвийн хажуугийн Материал импексийн орон сууц, Төмөр замын эмнэлэг орчимд зогсолт хийгдэнэ.

Дулааны шугамын засварыг шөнийн бригад гарч хийж байгаа болохоор хэрэглэгчдийн халуун усыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө холбож байгаа"-г хэллээ. Зургаадугаар сарын 12-ноос дулааны шугамын засвар хийх байршлуудыг ЭНД дарж газрын зургаас харах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.24] 2023-06-12 23:41:45

Сөүлийн гудамж Нацагдоржийн гудамж болчихсон юм уу?

Зочин [150.129.141.104] 2023-06-10 01:00:20

Гадаадын жуулчид авсан байхад халуун ус тасрав, бүгд гайхан асуухад зун болоход засвар хийж тасалдаг юмаа л гэлээ, энэ чинь Монгол шүү дээ хүйтэн усанд орж сурахаас гээд инээлдэв,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.