"ДЦС-III"-ын дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блокийг буулгаж, 250 МВт-ын станц шинээр барих зураг төсөл боловсруулна
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
1. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.
Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.
2. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг.
ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
3. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
4. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.
Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.
Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.
Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
5. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.
Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Сэтгэгдэл
Иргэн [66.181.187.33] 2024-09-06 17:45:07
Орос орон өөрийгөө яаая гэж байгаа!!! Юуны станц вэ???
Зочин [103.212.116.36] 2024-09-10 23:00:02
Битгий хуц монгол улсад эрчим хүч хэрэгтэй
Tur [66.181.183.31] 2024-09-08 08:44:19
Yuun uuriiguu ve?Delhiin bankii tailand ediin zasgiin uzuulelteeree ehnii 5 ulsiin neg 5 d jagsaj baihad,harin horgios bolj baruuniihan l hohirch baigaa bololtoi...
Дүлзэнбурмаа [66.181.191.212] 2024-09-06 07:00:57
Улс эх орныхоо төлөө толгойгоо гашилгадаг байсан бол хэнд ингээд юу хийхээ заалгаад сууж байх вэ дээ бяд. Өөрсдийнхөө нохой аминаас өөр юм боддоггүй, миний бизнез, миний мөнгө гэж гүйсэн төрд гарсан гуйлгачингууд. Хальт харахад бол "Өдөр өдрөөр танай хотын хүн ам, дулаан, цахилгааны хэрэгцээ өсөн нэмэгдэж байнаа дулааны асуудал чинь хүндэрдиймаа энийгээ өргөтгөх эсвэл нэмж барих шаардлагатай байдымаа төсөвтөө брожур биш иймэрхүү гол юмнуудаа суулгаж бай гээд байгаа ч юм шиг!!!"
Зочин [66.181.160.52] 2024-09-05 22:44:09
Үүний өмнө Италиын АВВ гэдэг компани өөочлөлт хийсэн билээ . Одоо эргээд оросууд хийх нь энэ ч бараг зөв дээ . Би тэр үед радио графийн иехникч гэж ажлыг хийж байв . Монголын эрчим хүчийг , тэр үеийн засгийн газар унагаасан билээ . . Тэр үед зөвхөн нэг цехийн ажиллчдын сарын цалингаас үйлдвэрийн дарга нар 1 саяас дээш төгрөгний татаас ч биш татвар ч биш дээрэм хийж байж билээ . . . Одоо бидний нийгмийн даатгалыг нэг ч төгрөгийг улсад ьөлөөгүй , бид хайран хэдэн жилээрээ хохироод л явж байна . Тэр үед үйлдвэриййн дарга Төмөрхуяг , ерөнхий НЯБО Алтангэрэл гэж нэг авгай балаа . . Одоо ч үхэх нь үхсэн үлдсэг нь гайгүй л зовоосой . Одон ажилчдын их л мөншыюийг идсэн дээ .
Зочин [202.126.91.207] 2024-09-05 09:54:41
Цөмийн зэвсэг, байгалийн хий, газрын тос, эрчим хүч гэсэн хэдэн зэвсгээс юу ч үгүй Орос улс ээлжит далайлт, айлгалтаа бидэндээ үзүүлээд явлаа. Путин ирэх болгондоо дэлхийн 2-р дайнд бидэнд их тус хүргэсэн гэж матрын нулимс унагаж маниараа өрөвдүүлээд хэдэн санамж бичигт гарын үсэг зурна. Тэр цааснаас биелэх зүйл огт байдаггүй. Иймд ээлжит шоугаа хийгээд буцлаа. ТЭЦ-3-ын дунд даралтыг буулгаад гацаанаас даа, харж л байгаарай
Зочин [202.9.46.140] 2024-09-04 15:34:15
ДЦС-3 бол угаасаа оросын хог дээр хаясан хуучин юмыг авчирч угсраад, түүнийг засах нэрийдлээр жил бүр шахам хэдэн зуун сая ам доллар орос руу цутгадаг, дундаас нь манай төр засагт шургалсан хувалзууд цавчаа хийдэг газар болсон. Түүний оронд барууны технологоор цоо шинийг, эсвэл бага оврын атомын цахилгаан станц барих нь манайд хамаагүй ашигтай.
Зочин [66.181.178.115] 2024-09-05 00:58:19
Тэгээд бариач дээ
Хувирах асуудлыг стратегитэй битгий хольж хутга. [66.181.191.37] 2024-09-04 19:54:11
Стратеги гэж мөнгөөр боддоггүй, технологийн шинэ хуучнаар тооцдоггүй зүйл байдаг юм. Дайн болвол манай улсад ХЭН тусалж ЧАДАХ УУ? Энэ л СТРАТЕГИ юм. Тэрнээс биш гоё Барууны тоноглол бол юү ч биш. Энэ бол зүгээр л цаг үеийн л хувирамтгай асуудал.
Зочин [202.9.40.89] 2024-09-04 12:32:07
Шшш зайлуул нөгөө л зурна, судлана, шинжлэнэ, гэдгээ хэлээд үнэнд нь 1,5 тэрбум евро авна гээд дайны санхүүжилтээ босгож аваад буцлаа даа энэ алуурчин иван
Зочин [66.181.178.115] 2024-09-05 01:02:01
Чиний тэр америк МОНГОЛ гэж тоож үзэж тонгойж харсан уу
Зочин [202.131.253.155] 2024-09-04 10:36:10
Байнга л ингэж байдаг даа. Оросууд ерөнхийдөө: Арай чүү нэг уухаа болиод зөв замдаа орох гэж байтал дахиад архи бариад уруу татдаг хүн шиг л байна даа.
Зочин [103.57.92.80] 2024-09-04 08:37:35
Бензин тосоо хямдруула гэсэн үг үсэг ч алга.