Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгоно

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.

Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс гадна техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон 55 мянган тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна. Хэрэв дээрх тээврийн хэрэгслүүд үзлэг оношилгоонд орж тэнцсэн тохиолдолд авто машиныг хөдөлгөөнд оролцуулна.

Өнгөрсөн жилүүдэд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортоор ирж улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар аваад байгааг Замын хөгжлийн удирдлагын төвөөс мэдээллээ.

ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оролцуулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байгаа ” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.141] 2024-09-06 22:00:04

Монголын хулгайч цагдаа бас нэг хулгай хийх юмаа барьж аваа шивдээ....

Зочин [103.145.234.78] 2024-09-06 19:59:28

23р сургуулийн баруун талд 7-10 жил зогсож бга 3 машин бдаг, хүмүүс нэг айлынх гэдэг

Зочин [66.181.168.131] 2024-09-06 15:02:28

Dugaar nomeriinhoo biznesiig boliulaachee, horij tsagdaal heel hahuuli bolgochih ymaa, ajil hiij chadahgui bol chaddagt ni uguud zailtsgaaldaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зззз [66.181.161.125] 2024-09-06 12:40:49

Зам гүүрнийхээ асуудлыг шийдэж чадахгүй шууд л иргэдийн эрх рүү халдаад байх юмаа. Ийм байж болохгүй л дээ

Зочин [66.181.182.76] 2024-09-06 10:36:58

,Ажил хийдэггүй газар өгөөд улам л дордоно доо.Хугацаа харуулна даа. Хээл хахуул бүр их болно.

... [103.80.211.231] 2024-09-05 14:24:56

onshilgoond oroogui zogsoj bgaa 50.000 mashinii dugaarig yawuulbal bur ikh l tugjrel nemedene gesen ug uu?

Зочин [59.153.113.172] 2024-09-05 11:34:08

Баянзүрх дүүрэг 40р хороо 61а байрны гадна дугааргүй 2 жил, дугаартай 1 жил нийт 3 жил хөдөлгөөнгүй зогссон суудлын хуучин машин байна. Энэ мэтийг цэгцлэх цаг болсон доо.

Зочин [192.82.92.153] 2024-09-05 09:40:19

Чиргүүлийн гэрчилгээ номёр зардаг сүлжээ бна шүү.Тэрийг зогсоогоочээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.