ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД ЗҮҮН ЗҮГТ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ
Аргын тооллын 9 дүгээр сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:32 цагт мандаж 19:01 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Сэтгэгдэл