ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан "Германы өдөр" өдөрлөг зохион байгуулна

Aдмин / Нийгэм

МУИС-ийн номын санд

09:00 цагт “Номын сан өнөөдөр, маргааш III” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол Улсын Филармонид

10:00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт “Л.Цогцолмаа 100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт болно.

Чингис Хаан Үндэсний музейд

10:00 цагт “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.

Сонгуулийн Ерөнхий Хорооны байранд

10:00 - 11:20 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос зарим намын төлөөлөлд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний номын сангийн шинэ байранд

10:00 цагт ССАЖЗЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх “Гэр бүл-соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” төрийн бус байгууллагаас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийг нөхөн олгохыг "Эрдэнэс Таван Толгой"-гоос шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд

12:00 цаг Монгол-Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан "Германы өдөр" болно. Энэ үеэр Үндэсний Их Найрал хөгжим тоглолтынхоо үеэр Ази тивээс анх удаа дэлхийн номер нэг тайзан дээр тоглох эрхээ авсан талаараа зарлана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.