Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

Aдмин / Нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар баталсан байна.

Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хэрэгжүүлж байна. УИХ-аас өнгөрсөн онд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.211] 2024-09-28 07:49:36

Энэ замвараагүй байрууд гэмтлийн хойно алтай хотхоны баруун ер хаа сайгүй чанар муутай хажуу айлтай хамт байгаа юм уйлаан майлаан яриа ил тод явган хүний зам машин тавих газар байхгүй улны хүмүүсийн авдаг байр орчмоор.Харин томчуудын орчмоор бүрэн тохжилт хийгдсэн улсын нийслэл зам талвхйгүй шороон замаар байрандаа очино

Онигоо [66.181.188.12] 2024-09-27 18:31:27

Бид нар том газар нутагтай тансаглалаа огт ойлгодгүй ард түмэн манайхаас бусад бүх оронд 0.7 га газар бол баячуудл амьдардаг энгийн иргэдийн хүсээд ч биелэхгүй амьдрал байхгүй юу тархи нь ядуу сэтгэлгээтэй бүгд тахин төлвөлтөнд орох мөрөөдөлтэй тэрийг нь татварын мөнгөөр буюу өөрийн хүчээр байраа авсан хүний татвараар байртай болох хямдхаан хүсэлтэй орон сууц чинэ харин эсрэгээрээ ядуусын хороолол юм шүү дээ уул нь

Бямбаа [203.91.115.39] 2024-09-27 07:15:12

БЗД 12 р хорооны 69 айлын байрыг Батүүл дахин төлөвлөлтөнд оруулж гурвалсан гэрээ хийгээд 12 жил болж бна гэтэл хүмүүстэйн дамжуулан худалдсан юм бна арга хэмжээ авч өгөөч

Зочин [202.131.225.53] 2024-09-23 09:39:09

жаахан зай завсартай орж гарч болохоор юм бариарай даа

Зочин [66.181.186.143] 2024-09-23 06:25:54

Гэр хороололын дахин төлөвлөлт гээд Бат-Үүл даргын үед маш чухал төсөл хэрэгжиж байсан түүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй. Гэр хороололын иргэдээсээ санал авч гэр хороололын хашааг нэг стандартад оруулж зам дэд бүтэц тавьж хямд өртөгтэй хаус зүлэг мод бүхий ногоон хороолол болгомоор юм.

Зочин [202.55.188.115] 2024-09-26 16:28:06

Хаха Үүлэн үстийн балагаар Баахан айл гудманд гарч одоог хүртэл байрандаа ч орж чадаагүй мянга мянган айлууд байна.

зочин [103.57.94.148] 2024-09-22 22:33:13

Нэхмэлийн хуучин шар байрнуудыг дахин төлөвлөлтөнд оруулаад одоо зүгээр л бетонон ширэнгэ болгочихсон биз дээ? Явган хүн явах ч зам байхгүй, автозогсоол байхгүй, хаашаа ч харсан битүү байшин, хоорондоо бараг зайгүй шахуу. Дөлгөөннуур гэдэг бас л тун хэцүү газар, хөрсний ус ихтэй, байнга зэвтэй ус гоождог, явган хүний зам байхгүй, сургууль цэцэрлэг, эмнэлэг, цагдаа байхгүй, автозогсоол байхгүй, эргэн тойрон нь нил шавар шавхай, аймшгийн заваан бохир орчин, архичид орон гэргүй хүмүүс ихтэй. Цагаандаваа, Улиастай, Хужирбуланд хямд өртөгтэй, өндөр биш нийтийн орон сууц олноор нь бариасай. .

Зочин [203.91.115.54] 2024-09-26 10:17:15

Манай бзд иым сүйрэл хэрэггүы дэ

Зочин [202.126.90.138] 2024-09-21 22:04:22

Дөлгөөн нуурын байрнуудыг замбраагүй барисан. Дахин төлөвлөлтийн барилгыг зам талбай, явган хүн, цэцэрлэг сургууль, салхилах талбай гээд төлөвлөх хэрэгтэй шүү! Иргэд бас компанитай уулзах хэрэгтэй!

Dulguun nuur [202.126.90.138] 2024-09-21 22:02:43

Дөлгөөн нуурыг харчихаарай! Компани ашгаа бодоод ямар ч зай завсаргүй, салхи агаар орохгүй, хүүхдийн тоглох байтугай явах зам бхгүй, энэ бүгдийгээ бодож цогцоор нь төлөвсөж хүн амьдрах сайхан хороолол босгох хэрэгтэй

Зочин [202.9.46.3] 2024-09-21 09:24:56

Нийтээрээ банкинд орон сууцны асар их өртэй зээлтэй өрөвдөлтэй оркууд

Hun [66.181.161.214] 2024-09-25 09:17:07

Unen

ERDENECHIMEG DEMBEE [103.212.119.115] 2024-09-20 22:05:24

чингэлтэй дүүргийн 19 хороо яагаад байхгүй байгаа юм бэ ганцаараа үлдчихсэн юм бишүү

Зочин [66.181.178.43] 2024-09-20 14:17:14

СБ дүүргийн 13 р хорооны миний сүлжээ дэлгүүрийн хойд хэсгийн айлуудыг яагаад дахин төлавлөлтөд оруулаагүй вэ уул нь цэвэр ус 2 м дэд төв 500 м цахилгаан дамжуулах төв 500м тус тус байралдаг хариу хүсэж бна

Ганчимэг [202.55.188.89] 2024-09-20 13:53:34

Баянзүрх дүүргийн айлуудыг орон сууцжуулах байршилд ороогүй юм уу

Зочин [122.201.31.70] 2024-09-26 06:52:28

Баянзүрх д шархад дэд төв гэчхээд цайз д яг шархаддаа хэрэгтэй бнаа


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.