Трамп: АНУ стратегийн B-2 бөмбөгдөгч онгоцны багц захиалсан

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын эрх баригчид Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгөхөд өмнө нь ашиглагдаж байсан стратегийн B-2 бөмбөгдөгч онгоцны багц захиалжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны дэргэдэх Арлингтоны оршуулгын газар болсон Америкийн Ахмадын өдрийн арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр эдгээр онгоцны талаар ярьж байхдаа тэдний тусламжтайгаар “Ираны цөмийн хүчин чадлыг агшин зуур, бүрэн устгасан” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Трампын хэлснээр, Вашингтоны захиргаа “дөнгөж сая … илүү олон” ийм онгоцыг “шинэчилсэн хувилбараар” захиалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч эдгээр бөмбөгдөгч онгоцыг “жинхэнэ урлагийн бүтээл” гэж тодорхойлжээ.

Трамп өнгөрсөн аравдугаар сард АНУ эдгээр онгоцоос 28-ыг захиалсан гэж мэдэгдэж байв. Тэрбээр Арлингтонд илтгэл тавихдаа энэ захиалгын тухай ярьсан уу, эсвэл шинэ багцын тухай хэлсэн үү гэдгийг тодруулаагүй аж.

Израиль зургадугаар сарын 13-ны шөнө Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлжээ. Үүний хариуд Иран эсрэг цохилт өгсөн байна. АНУ зургадугаар сарын 22-нд мөргөлдөөнд нэгдэж, Исфахан, Натанс, Фордо дахь Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгчээ.

Дараагийн өдөр нь Иран Катар дахь Ойрхи Дорнодын хамгийн том Америкийн “Аль-Удейд” агаарын бааз руу дайрсан байна. Үүний дараа Трамп Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ. Гал зогсоох дэглэм зургадугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.