"Хууль зөрчсөн бол торгох л юм байна лээ. Тэрнээс эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй"

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Э.Болормаад сонгуулийн үеэр гадаадын компаниас хандив авсан гэх хэргээр хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Мэргэн "Энэ хүнтэй чинь харин хамтарч ажилламааргүй юм байна даа" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Хууль бус хандив авсан бол торгох л зохицуулалттай юм билээ. Хөлсөлж авсан аудитын компани, санхүү хариуцсан хүмүүс гэж байгаа. Тэд нарыг л торгох ёстой."

Мэдээж тэр хүмүүс хариуцлагагүй хандсан зүйл байж болно. Гэхдээ хуульд "нэр дэвшигч" гээд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой заачихсан. Өөрөө сонгуулийн багаа бүрдүүлж ажиллачихаад "Би буруугүй. Тэр хүмүүстээ хариуцлага тооц" гээд баг хамт олон руугаа чихчихээд байж байх юм даа. Өөрсдийнх нь яриагаар бол шоронд буруутай ялтан байдаггүй гэдэг шиг л.

Яахав бага багаар үнэнд гүйцэгдэж байх шиг байна. Эхлээд "Би огт хууль зөрчөөгүй." дараа нь "Намайг хууль зөрчсөн гэж ямар ч байгууллагаас дүгнэлт гаргаагүй" тэгээд "Хууль зөрчсөн бол торгох л юм байна лээ. Тэрнээс эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй." гэх мэтээр" гэжээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай.

Э.Болормаа гишүүний сонгуулийн явцын тайланг харахад зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” ХХК-иас хандив авсан байсан. Энэ компанийг хятадууд эзэмшдэг. Цаад үндсэн эзэн нь Их Британид байдаг компаниас 30 сая төгрөг буюу хуулийн этгээдийн авч болох хамгийн өндөр хэмжээний хандив авсан байгаа.

Явцын тайлан дээрээс энэ нь тодорхой харагддаг. Сонгуулийн үеэр явцын тайланг гаргахад Э.Болормаа гишүүн үүнийг мэдэж байсан гэсэн үг" хэмээн ярьсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.