АТГ: Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Архангай аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргад болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Боловсролын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтийн үр дүнг тооцож, мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээний талаар зөвлөв.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ТӨХК, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Стандарчилал хэмжил зүйн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, ХААИС, ШУТИС, Дорноговь аймгийн Гаалийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэлтэй төрийн үйлчилгээний талаарх гомдол, мэдээллийг хянан шалгалаа.

Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ЗОЧИН [202.126.88.166] 2024-05-17 10:30:57

АВИЛГЫГ БУУРУУЛХАД ХҮРЭЛСҮХ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРЫГ ЧӨЛӨӨЛВӨЛ ЭНЭ ТЭМЦЭЛ ҮР ДҮНД ХҮРНЭ.

Бүтэхгүйдээ, тогтохгүйдээ, утгагүйдээ. [66.181.160.12] 2024-05-17 10:29:02

Сургаад сургаад сургаад ЮҮ Ч СУРАХГҮЙ. Учир нь Монгол Улс улсаараа авилгалд идэгдээд дампуурчихсан. Залуучууд бол бүр толгой нь эргэчихсэн. Эргэлтээ гаргаж авилгагүй газарт амьдрах гэж залуус гадаадруу зугатаад л. "Үгүй" гээч.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.