ПАРИС 2024: ОХУ болон Беларусийн тамирчдыг олимпын нээлтэд оролцуулахгүй

Aдмин / Гадаад мэдээ

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар ОХУ болон Беларусийн баг тамирчдын эсрэг ямар арга хэмжээ авах нь олны анхаарлыг татаж байв. Тэгвэл Төвийг Сахисан Баг (AINs)-ийн тамирчдыг олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй болсноо зарласан юм. Түүнчлэн олимпод оролцох тамирчдын тоонд хязгаарлалт тогтоожээ. Одоогоор Оросын 12, Беларусийн долоон тамирчин цагаан тугийн дор оролцох эрхээ авсан бол цаашид оросуудыг 58, Беларусьд 28 эрхээс хэтрүүлэхгүй байхаар болсон аж.

Харьцуулахад "Токио 2020"-д хойд хөршийн 330 тамирчин Оросын Олимпын Баг (ROC) нэрээр оролцсон бол Беларусийн Үндэсний Олимпын Хороо 104 тамирчнаа илгээж байв.

Ингээд зогсохгүй олимпод оролцох тамирчныг төвийг сахисан байр суурьтай байхыг хатуу анхааруулж буй. Тэгвэл тамирчдыг шалгахаар тусгай баг байгуулжээ. Энэ багийг ОУОХ-ны дэд тэргүүн Никол Хоевертц ахалж, ёсзүйн зөвлөлийг төлөөлөн нэрт сагсан бөмбөгчин Пао Газоль, тамирчдын зөвлөлөөс олимпын аварга, БНСУ-ын Рю Мин Сын нар багтсан юм.

Энэ багийн хийх үндсэн үүрэг нь олимпод оролцох эрх авсан орос, беларусь тамирчдын хувийн мэдээллийг шалгах тэднийг сэтгэл санаагаар дэмжих болон ОУОХ-ны тавьсан шаардлагыг биелүүлж буй эсэхэд анхаарах гэнэ.

зураг

Олимпын багийн далбаа

AIN's багт дараах арга хэмжээг авч буй:

  • Төвийг сахисан баг нь тусдаа далбаатай, хэрвээ алтан медаль хүртвэл төвийг сахисан багийн сүлд ая явна. Уг ая нь ямар нэг үггүй байх аж.
  • Тус багийн медалийг албан ёсны жагсаалтад тооцохгүй.
  • Олимпын нээлтийн ёслолд оролцохгүй.
  • Тамирчид ямар нэг байдлаар ОХУ болон Беларусийн арми, цэргийн үйл ажиллагаатай холбоогүй байх шаардлагатай.
  • Түүнчлэн олимпын үеэр улсынхаа далбааг ашиглахгүй болон далбаанд орсон өнгөтэй хувцас, хэрэглэлийг хоригложээ.
  • ОХУ болон Беларусийн Засгийн газар, төрийн албаны нэг ч хүн олимпын үйл ажиллагаанд оролцохгүй.

Эх сурвалж: Olympics.com


Сэтгэгдэл

Зочин [185.220.101.34] 2024-03-21 08:31:46

Оросгүй олимп бол давсгүй амтгүй хэнд ч сонирхолгүй хоол бөлгөө

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:34:07

Энэ сайхан орос орныг Путин г.ж алуурчин дэлхийн хөрснөөс арчлаа даа

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:31:45

Орсоос айсан хэнч байхгүй.Өөрсдөө тэд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн.Хэнч орсоосмайгаагүй айх ч үгүй

Хогийн Олимп Парист болохнээ. [103.57.93.83] 2024-03-20 22:59:58

Олимп ямар ч сонирхолгүй болчихлоо. Хамгийн хүчтэй багийг оруулахгүй болохлээр юугаа ч үзэх вэ дээ. Ганц хоёр монгол тамирчнаа үзэчихээд өөр юм үзэхгүй. Барууных нь арчаагүй юм, дайнаар далимдуулаад өрсөлдөхөөс бултсан. Гэтэл Эртний Грект дайныг түр зогсоогоод БҮХ байлдаж байсан талуудыг Олимпын тоглолтдоо оролцуулдаг байсан.

Зочин [103.161.242.137] 2024-03-20 22:31:12

Хүчтэй тамирчидаас айгаад хориг тавив Орос Беларусийн тамирчидаар олимп дутахаас олимпоор тэд дутахгүй спортоор хичээлдэхийг нь хориогүй нь аятай юудаа

Зочин [103.71.100.208] 2024-03-20 19:32:31

Дэлхий нийтээрээ оррсын тамирчдаас үхэтлээ айж байгаагийн шинж их л цочир илэрч байна даа. Энэ бол дайнаар далимдуулж л байна шдээ.

Зочин [202.9.41.17] 2024-03-20 12:55:05

Маш зөв! Түрэмгийлэгч путлерүүдэд олимпид оролцох ч эрх байхгүй !! Спортын тавцанд харгислал цус байж таарахгүй!!!!!!

Аа [139.5.217.191] 2024-03-20 12:34:40

Олимп бол улс төрөөс ангид бх ёстой. Тэгтэл америк нато гийнхан ихэнхи олон улсын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж өөрсдөд нь захирагдаагүй үгэнд нь ороогүй байгалийн баялгаа өгөөгүй улс орнуудыг шууд л гадуурхаж бна. Олипийн хороог тараах хэрэгтэй.

Иргэн [202.55.188.35] 2024-03-21 23:42:36

Яг үнэн


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.