Д.Даваасүрэн: Хоолны газруудын том, жижгээс үл хамааран аяга таваг угаагч төхөөрөмжтэй байхаар стандартад заасан

Aдмин / Нийгэм

Хотын төвөөр байрлах хоолны газрууд аяга таваг угаагч төхөөрөмж ашигладаг эсэхийг сурвалжиллаа.

———————————————————————————————————-

Хеликобактери ходоодонд байх хэмжээ хэвийн түвшнээс их байвал эмгэг гэж үздэг. Дутуу угааж, ариутгасан аяга таваг, халбага сэрээ зэрэг нь хеликобактери халдварлах гол зам. Тиймээс халдвар дамжих замуудаас зайлсхийх гол арга нь зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмж юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлагад зааснаар бүх төрлийн хоолны газрууд аяга таваг угаах төхөөрөмжтэй байх ёстой.

Жижиг цайны газруудаас эхлээд өндөр зэрэглэлийн ресторануудаар явж станпартад нийцсэн аяга, таваг угаагч хэрэглэж буй эсэх талаар сурвалжиллаа. Нийт 14 газар орсоноос тэдгээр дөрөвт л зориулалтын аяга таваг угаах, ариутгах төхөөрөмж байлаа.

Лакшми энэтхэг хоолны газар, Веранда ресторан, Каннам чикэн, Гэтэй 6 гэсэн газрууд зориулалтын аяга таваг угаах төхөөрөмжтэй байсан юм. Харин Бага тойргийн зам дагуух ихэнх газар зориулалтын аяга таваг угаах төхөөрөмжгүй байлаа. Яагаад аяга таваг угаагч төхөөрөмж авдаггүй шалтгаан нь янз бүр байв. Зарим цайны газруудын гал тогоо нэгээс хоёр хүн ажилладаг, хэтэрхий жижиг учир аяга таваг угаагч төхөөрөмж тавих зай байдаггүй аж. Нэг буузны газар зөвхөн нэг удаагийн аяга таваг, халбага сэрээ ашигладаг байх жишээтэй. Үйлчлүүлэгч багатай газруудад аяга таваг угаагч төхөөрөмж авах зардал байхгүй. Тулга төхөөрөмж хэмээх гал тогооны тоног төхөөрөмж борлуулдаг газраас аяга таваг угаалгын машины үнэ тодруулахад, 380В хүчдэл шаарддаг МПК1100К гэдэг аяга таваг угаагч машин 12 сая 800 мянган төгрөг. Цагт 700 ширхэг таваг угаах хүчин чадалтай. Хамгийн хямд буюу цагт 400 аяга таваг угаах хүчин чадалтай нь 6 сая 850 мянган төгрөг байв. Хэдий үнэтэй байсан ч ресторан, кафе, баар, буфет, түргэн хоолны газрууд аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм.

Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан Д.Даваасүрэнгээс “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага”ын тухай тодрууллаа.

-Өндөр зэрэглэлийн ресторанууд гэлтгүй түргэн хоолны газар, цайны газрууд аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юу?

-Бид гэлтгүй дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд халдварт өвчнөөс үүдэлтэй өвчлөл, нас баралтад өртсөн. Халдварт өвчин нь шууд, илэрхий мэдэгддэг. Тэгвэл бид халдварт бус өвчнөөс үүдэлтэйгээр нэлээдгүй өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Жишээ нь, нийтийн хоолны газрын аяга, таваг, халбага, сэрээ бол бүх хоолны газрууд зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм байна, тийм үү?- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг. гэх хувь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой багаж хэрэгслүүдийг сайн цэвэрлээгүйгээс үүдэлтэй хеликобактераас эхлээд халдвар үүсгэгчид олон. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд дээрх стандартад хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлаас үл хамааран аяга таваг угаагч төхөөрөмжтэй байхаар стандартад заасан. MNS 4946:2019 стандартад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын гадаад орчин, дотоод зохион байгуулалт, үйлчилгээний танхим, хоол үйлдвэрлэлийн байр, туслах байр, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлчилгээний сав багаж хэрэгсэл, хүний нөөцөд тавих шаардлагыг тогтоосон.

-Стандартынхаа дагуу бол бүх хоолны газрууд зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм байна, тийм үү?

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг.

Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангасан байх нь хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаанаас хамаардаг. Энэхүү чанар, аюулгүй байдлыг хангуулах г ол баримт бичгийн нэгэнд стандарт зүй ёсоор хамаарна.

-Дагаж мөрдөх ёстой стандарт маань бидэнд байна, үүнийг хэрэгжүүлэх л дутагдаад байгаа юм аа даа?

– Өнөөгийн нийгэмд стандарт гэж их ярих болжээ. Гэхдээ энэхүү үгийнхээ утгийг бүгд зөв хэрэглэж ярьж байна уу гэвэл үгүй. Зарим нь зүгээр амны уншлага болгож бусдыг дуурайж өөрийн ярианд хэрэглэх болжээ. Иймд стандарт гэдгийг хэн бүхэнд ойлгомжтой энгийнээр тайлбарлавал тухайн бүтээгдэхүүн (жишээ нь мах, ундаа гэх мэт), үйлчилгээ (жишээ нь дэлгүүр, ресторан гэх мэт) чухам ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдгийг заасан баримт бичиг юм. Стандарт нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа эсвэл ажил, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага болоод түүнийг хянах хяналтын байцаагч нарт л зориулсан зүйл гэвэл өрөөсгөл ойлголт болно. Учир нь энэ бол хэрэглэгч танд ч хамаатай баримт бичиг юм. Яагаад гэвэл хэрэглэгч та аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдгийг мэдэж байх ёстой. Стандартчилал, хэмжил зүйн газраас стандартыг хэн бүхэнд нээлттэй байлгах үүднээс www.estandard.mn цахим хуудсанд байршуулсан. Эрүүл ахуйн дадлын стандартыг хэвшүүлэх хэрэгтэй байна.

Хотын төвд байрлах нэгэн зоогийн газрын зохион байгуулагчтай яагаад аяга таваг угаах төхөөрөмж авдаггүй талаар тодрууллаа. (Зоогийн газрын нэрийг өөрийнх нь хүсэлтээр нууцлав).

-Танай хоолны газар их хүнтэй байна. Аяга таваг угаагч машинтай юу?

-Одоо бол цайны цаг болохоор их хүнтэй байна. Харин бусад цагуудаар харьцангуй ачаалал бага байдаг. Аяга таваг угаалгын зориулалтын машингүй байгаа. Аяга таваг угаагч маань ажлаа сайн хийдэг. Эхлээд хөөстэй усанд угаагаад дараа нь цэвэр усанд зайлж цэвэрлэдэг.

-Яагаад аяга таваг угаалгын машин авдаггүй вэ?

-Өдөрт нэг удаа ашиглах гэж аяга таваг угаах машин авахгүй. Аяга таваг угаалгын машин авлаа гээд угаагч хийж байгаа хүний ажлыг тэр машин 100 хувь гүйцэтгэхгүй. Тэр угаалгын машиныг хэн нэгэн хариуцаж ажиллах хэрэгтэй. Тиймээс санхүүгийн хувьд хэмнэлттэй зүйл байхгүй. Манайх шиг өдөрт 100 хүрэхгүй хүн орж гардаг газар бол мөнгөний гарз. Манайх авах гэж үнэ сурагласан ч нэг удаадаа 400 ширхэг аяга таваг цэвэрлэдэг нь 6 сая 850 мянган төгрөг гэж байсан. Тэгээд ч аяга таваг угаагч шингэн ялгаагүй ашиглана.

Н.НАРВАНЧИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-25 10:54:01

холион бантан л байгаа. сайн угаадаг газар ч байгаа. харин шалгагч нь хахууль их авдаг байхаа.

Зочин [202.55.188.114] 2024-03-24 23:05:23

Хоолны газруудын хоол хийж бга, ариун цэвэр сахиж байх ёстой стандартыг иргэдэд ил бичиж тавиад хүмүүсийн хараа хяналтад ил ажиллуулах гэх мэт хяналт өндөртэй цэвэр байдалд нь итгэлтэй байвал над шиг хоолны газраар сэжиглээд огт ордоггүй хүмүүс ордог болж магадгүй л юм.

Зочин [202.9.46.129] 2024-03-24 12:49:12

Хеликобактеригүй хүн дэлхийд байхгүй.

Зочин [202.126.91.79] 2024-03-24 12:37:10

МАААШ ЗӨВ ТҮМЭН АМЬТАНЫ ШҮЛС ОРСОН АЯГА ТАВГАА УГААГЧ КОМБАЙНААР УГААХ НЬ ЗӨВ

Зочин [59.153.115.155] 2024-03-23 19:45:55

Сувилалд аяга тавгийг нэгс саванд фери хийгээд нөгөөсаванд ус хийгээд 1 удаа зайлаад лгаргах юм .Амралт, сувилал, хоолны газруудын аяга тавагнаас маш их өвчин авдаг байх. Хянадаг газар алга даа.

Зочин [103.212.117.172] 2024-03-24 20:15:15

Олон хүний шүлсийг хооронд нь хольдог юм байна өө!

Zochin [202.126.91.22] 2024-03-23 18:17:41

Mash zuv .Tom jijig geltgui buh zoogiin gazruudiin ayga tavag ugaagch avtomat zoriulaltiin tuhuurumjtei bolgo hun ardiin eruul enhiin tuluu . Hunii eruul mend chuhal. Mash zuv .Manai zoogiin gazruud ariun tsevriin standartiig hangahgui bohir bna .Uunees helikobakteri uusch bgaa shuu .Ariun tsevriin standartiin bosgiig shaardlaga bolgo

Зочин [202.9.46.114] 2024-03-23 12:02:39

Хил дээр тавигдах хүнсний эрүүл ахуйн хяналт устаад гаалийн байцаагч хянадаг болсон, аймаг, нийслэл, дүүрэгт байсан хүнсний эрүүл ахуйн хяналт, эрүүл ахуй тархвар судлалын лаборатори устаж алга болсон, Лаборатори нь Стандартын байгууллагад шилжсэн. хүнсний аюулгүй байдлын хяналтыг ХААЯ хариуцдаг гэсэн. Ийм л байна. Тэхээр хүний эрүүл мэндэд хоол хүнснээс шалтгааласан өвчин эмгэгээс сэргийлэх анхдагч урьчилан сэргийлэлтийн хяналт тандалтын тогтолцоо байхгүй байна шүү дээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.