“Алтан чагнуур”-ын эзнээр 15 эмч тодорлоо

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Алтан чагнуур” шилдэг эмч нарыг шалгаруулах 11 дэх удаагийн арга хэмжээг өчигдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас санаачлан өнгөрсөн жилээс эмч нарын өдрийг баяр ёслол гэхээс илүү эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлдэг, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлдэг өдөр болгохоор ажиллаж байгаа. 2500 эмчийг хамруулан “Эмч танаараа бахархъя” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх салбарын асуудлыг та бүхний оролцоотойгоор боловсруулж, тодорхойлохоор төлөвлөсөн. Тиймээс арга хэмжээндээ идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Дэлхийн эмч нарын өдрийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж, тэмдэглэдэг гэдгийг тус холбооны тэргүүн Ч.Нарантуяа онцлоод Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн салбарын ажилчдаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах, үйл ажиллагааг үндэсний түвшинд зохион байгуулан, үндсэн цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж ЭМЯ-тай түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж байгааг хэлсэн.

Тус холбооноос эмч нарыг алдаршуулах “Алтан чагнуур”-ын эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шилдгүүдийг нарийн мэргэшлийн 15 төрөлд тодруулахаар шийдвэрлэсэн байна. “Алтан чагнуур”-ын төлөө нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж, нарийн мэргэшлийн төрлөөр анагаах, эмчлэх, эрдэм судлалын ажил, бүтээл туурвилаараа манлайлсан 15 эмчийг шалгаруулав.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзнээр

“Дотрын анагаах судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом,
“Хүүхэд судлал”-ын төрөлд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч З.Ганчулуун,
“Мэс засал судлал”-ын төрөлд УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий,
“Дүрс оношилгоо судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч С.Норжмаа,
“Эх барих, эмэгтэйчүүд судлал”-ийн төрөлд Амгалан амаржих газар ТМЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Даваацэцэг,
“Гэмтэл согог судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан,
“Мэдрэл судлал, сэтгэц судлал”-ын төрөлд УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа,
“Халдварт өвчин, арьс судлал”-ын төрөлд ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч М.Ууганчимэг,
“Хавдар судлал, эмгэг судлал”-ын төрөлд ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа,
“Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлал”-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ц.Эрдэнэбаяр,
“Яаралтай тусламж судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив,
“Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал”-ын төрөлд БЗД-ийн ЭМТ-ийн Шүдний их эмч Э.Батцэцэг,
“Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлал”-ын төрөлд УАУТХ-ийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Баярмаа,
“Сумын эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан”-ны төрөлд Т.Батзул,
“Нийгмийн эрүүл мэнд судлал”-ын төрөлд ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны тархвар судлаач эмч Ц.Отгонцэцэг нар тодорлоо.

Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.Нарантуяа нарын хүмүүс гардууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.131.225.53] 2024-04-01 11:16:29

эмч нартаа баярын мэнд хүргэж баяр хүргэе, эмч эмнэлэгийн ажилтанууд харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй санагддаг, өвчтэй шаналгаатай хүмүүсийг байнга загнахаа болих хэрэгтэй, ялангуяа эмэгтэйчүүдийн эмч нар

Зочин [66.181.191.125] 2024-04-01 10:01:22

Үхсэн нохойн чацга. Ямар шагнал гэдэг юм. Хөдөөгөө ялгаварлаад мөнгө өгсөн хүмүүсдээ өгчээ

Иргэн [66.181.182.160] 2024-03-31 17:28:21

Шаналсан зовсон хүмүүс сууж байхад таньдаг хүнээ дагуулаад шууд яваад ордог АЖИЛТАН, ЭМЧ нар больчихвол эмч эмнэлэгийн нэр хүнд өснө шүү.Харахад гайгүй хэрнээ санаа зовохгүй хүмүүс эмнэлэг бүр дээр л байдаг шүү.

Ulzii [202.131.225.197] 2024-03-31 11:06:13

Hend ch hereggui shagnal gej baihaar tsalingiin oligtoihon ugchihuj bgaach deee

Алтанцэцэг [202.126.89.134] 2024-03-31 09:04:38

Эмч эмнэлэгийн удирдлагатай хамтран ажиллаж зөвлөлдөн хэлэлцэж шийдвэр гаргах зөв зам шүү. Эмч нартаа баярын мэнд хүргэж эрүүлийг сахиулах энхийн манаанд нь амжилт хүсье Авилга арын хаалгагүй салбар болохын төлөө арга хэмжээ авч ард түмэндээ аз жаргал бэлэглээрэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.