С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Aдмин / Хууль

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ. Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй, зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна" гэв.


Сэтгэгдэл

Дашваанжил одоо яах бол оо? [66.181.184.209] 2024-04-16 19:15:24

Төлөхгүй бултах аргыг тэд одоо зогсоо зайгүй хайж байгаадаа. Нэг мэдэхэд Дашваанжил компаний аль 2023 онд дампурчихсан болно. Харж л байгаарай. Тэр муу жолооч гэнэт ЧАД хийчих ч юм бил үү. Компанийн захирлууд гэнэт хүнд өвчин тусч АНУ, Япон, Германд удаан хугацаагаар эмчлүүлэх ч юм бил үү? Ер нь их сайн хуулийн зөвлөгч авах хэрэгтэй дээ. Кх!

Зочин [202.126.90.208] 2024-04-16 00:13:09

дашваанжил төлөх нь дээ

Зочин [202.131.225.53] 2024-04-15 17:20:57

helcheed heleh ert bn gedeg ni yu gesen ugiin bol

Зочин [122.201.31.23] 2024-04-15 17:13:12

Сургалтад суугаагүйгээс ноцтой аваар гарсан гэх гээд байна уу. Тухайн нөхцөлд хоёр жолоочийн хэн нь буруутай гэдэг л чухал ш дээ. Жижиг тэрэгний жолооч буруугүй гэх гээд байна аа даа

Иргэ [122.201.31.65] 2024-04-15 15:11:31

Зүгээр л байр шүү дээ ...Уаахан нал л охсон биз Энэ МАН г Анаа

Зочин [203.98.76.249] 2024-04-15 14:49:47

хэ тэгж л байдаг юм шалчийсан хог доо.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.