Д.Трампыг шүүх хурал эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал даваа гарагт эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ. Нийт 50 гаруй тангарагтны шүүгчийг шударга байж чадахгүй хэмээн хэлсэнтэй нь холбогдуулан чөлөөлсөн байна. Боломжит тангарагтны шүүгчдийг улс төрийн үзэл бодлыг нь илтгэх асуултуудаар дамжуулан маргааш үргэлжлүүлэн шалгах ажээ. Улмаар Нью-Йоркийн 12 төлөөлөл, зургаан орлогчоос бүрдсэн багийг сонгоно.

Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ.

Д.Трампын хувьд АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны ерөнхийлөгч асан болж байгаа юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр байгаа үед түүний эсрэг үүсгэсэн дөрвөн эрүүгийн хэргийн нэг нь энэ юм. Гэхдээ энэ нь сонгуулийн өмнө тангарагтны шүүхтэй тулгарах цорын ганц хэрэг байж магадгүй байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь дөрвөн жилийн шоронд хоригдох ял авч магадгүй боловч шоронд суухаас зайлсхийж торгууль төлөх боломжтой байна.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.