Зудын улмаас 4000 гаруй малчин өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 6.6 сая толгой мал хорогдоод байгааг ОБЕГ мэдээллээ. 2023 оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдож байснаас 10.2 хувь нь хорогдоод байна. Харин Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.6 сая Хэнтий аймагт 904 мянга, Архангай аймагт 692 мянган толгой мал хорогджээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Сүхбаатар аймагт 7.6 мянган тэмээ, 366.3 мянган адуу, 303.5 мянган үхэр, 2.0 сая хонь, 1.2 сая толгой ямаа буюу нийт 3.9 сая толгой мал тоологдсон байна.

100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх байгааг ОБЕГ тодотгов.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо буурсан ч малын хорогдол цаашид өсөж болзошгүй байгаа аж. Урьдчилсан тооцооллоор 16 сая мал хорогдох тооцоотой байгаа юм.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай хэвээр байгааг ОБЕГ мэдээлэв.

Үүнээс гадна одоогийн байдлаар нийт хорогдсон малын сэг зэмийн 10 орчим хувийг устгаад байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээллээ. Энэ ажилд 15 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн тооцоолол гараад байгаа аж. Хамгийн их зардал нь малын сэг зэмийг нэгдсэн устгалын цэгт авчрахад зарцуулагдаж байгааг салбарын яам онцолж байна. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас өмнө малын сэг зэмийг бүрэн устгахгүй бол олон төрлийн халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байгаа ажээ.

О.Нарантуяа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.