Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ

Aдмин / Нийгэм

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай өнөөдөр танилцсан байна. 21 аймгийн 317 сумын 1,198 багийн 1,675 байршилд сэг зэм устгалын цэгийг байгуулжээ. Устгалын нэг цэгт 3,000-3,600 орчим сэг зэм булшилдаг байна.

Эдгээр цэгт устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1,098,450 мал, амьтны сэг зэмийг булшилж, устгалын цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, агуулах, бэлчээрийн нийт 487,100 м.кв талбайг ариутгажээ.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ.

Малын сэг зэмийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн санхүүжилтээр устгаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.37] 2024-04-17 16:35:34

6.9 сая мал хорогдсон байтал зөвхөн 1 саяынх нь сэн зэмийг устгасан бол үлдсэн нь хаачсан бэ?

Зочин [66.181.179.83] 2024-04-16 18:28:51

Бусад ньяасан бол


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.