АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ

Д.Тулга / Эдийн засаг

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд хоёрдугаар ээлжийн 4 шинэ зүтгүүрийг Замын-Үүд боомтод энэ сарын 28-нд оруулж ирээд байна.


Зүтгүүрийг АНУ-ын Атлантын далайгаар 11700 км, Тяньжин боомтоор 920 км, нийт 14220 км замаар тээвэрлэжээ. Эхний ээлжинд импортолсон 2 зүтгүүрээр тээвэр хийж байгаа бөгөөд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн 16 зүтгүүрийг манай улсад нийлүүлэх юм.

Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль, цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн турш ашиглагдсан, орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг билээ. Мөн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр гэдгийг ЗТХЯ мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:24

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:24

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Бас нэг асуулт гараад ирлээ. [66.181.184.209] 2024-05-04 20:06:18

Эдгээр зүтгүүр ЦОО ШИНЭ машинууд мөн үү? Америкууд хучин зүйлээ шахчихдаг заншилтай шүү. Монголд дээхэн үед баахан хуучин цэргийн эмнэлгийн машинууд өгчихсөн байсан. Украйнд гэхэд Абрамс танкны хуучирсан загваруудыг өгчинсөн. Иймд эдгээр вагоны зүтгүүр ЦОО ШИНЭ гэхэд нэг л итгэхгүй юм.

Асуулт гараад ирлээ. [66.181.184.209] 2024-05-04 19:58:56

Энэ нь тэгээд ЗӨВХӨН НАРИЙН царигийн төмөр замаар л явна биздээ. Эсүл америкууд өргөн царигаар явдаг болчихсон юм уу?

Зочин [66.181.160.192] 2024-05-02 11:30:08

Сайхан мэдээ бн монголчууд чаднаа

зочин [202.9.46.183] 2024-05-02 08:11:52

зөв шүү амжилт ажиллах боловсон хүчнээ бэлдээч ээ

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-01 19:14:44

ХИЛРҮҮ ТЭЭХ АЧААГҮЙ ӨРГӨН ЦАРИГИЙН ЗАМ БАРЬЧИХААД ИЙМ ОЛОН ХҮЧТЭЙ ЗҮТГҮҮРЭЭР ЮУ ХИЙНЭ ВЭ. УГ НЬ УБТЗ-д НЭН ХЭРЭГТЭЙ ЗҮТГҮҮР ЮМ. ГЭВЧ ОРОСУУД ГАДНААС ЗҮТГҮҮР АВАХЫГ ХОРИГЛОЧИХСОН БАЙДАГ.

ЗОЧИН [49.0.135.63] 2024-05-01 17:31:37

АГУУ АМЕРИК БАЯРЛАЛАА.

Зочин [66.181.186.185] 2024-05-01 18:46:06

Монгол улс өөрөө хийж чадна. Бусдын боломжийг байнга булаадаг шаар вэ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.