Ялалтын баярын парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ

Д.Тулга / Улстөр

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, тус парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ.

Уламжлал ёсоор Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчид Ялалтын парадыг үзэхээр Улаан талбайд уригдан иржээ.

Парад эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын үйл ажиллагаанд уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарыг Кремлийн ордны Сүлдэт танхимд угтан авлаа. Ялалтын 79 жилийн ойн баярт оролцохоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан болон Гвиней-Бисау, Куба, Лаосын төрийн тэргүүн нар Москва хотноо хүрэлцэн иржээ.

Парадыг нээж Ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ “Бид бүгдээрээ эцэг, өвөг эцэг, элэнц өвөг дээдсийнхээ дурсгалыг алдаршуулан хүндэтгэж байна. Тэд эх нутгаа хамгаалж, нацизмыг бутниргэж, Европын ард түмнүүдийг чөлөөлсний зэрэгцээ хөдөлмөрч баатарлаг үйлс бүтээснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Дэлхийн II дайны талаарх үнэн баримт нь барууныхны колонийн бодлогод саад учруулжбайгаа учраас тэд үнэнийг гажуудуулах гэж оролдож байгааг дурдаад, өш хонзон авах бодлого буюу реваншизм бол шинээр хямрал мөргөлдөөнүүдийг өдөөхөд чиглэсэн барууны элитүүдийн бодлогын нэгэн хэсэг мөн гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дайны эхний жилүүдэд ЗХУ нацизмтай ганцаараа тулалдаж байсан бол Европ даяараа Гитлерийн төлөө ажиллаж байсныг В.Путин сануулан дурдсаны зэрэгцээ дайны явцад хоёрдугаар фронт нээсний ач холбогдлыг ОХУ хэзээ ч дутуу дорд үнэлж байгаагүй гэдийг онцлон тэмдэглэв.

Гитлерийн эсрэг эвслийн бүх цэрэг дайчид, Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид, фашизмын эсрэг далд фронтодтэмцэгчид, партизанууд, милитарист Японы эсрэг тусгаар тогнолынхоо төлөө тэмцэж байсан Хятадын ард түмний эрэлхэг зоригийг бид хүндэтгэн дурсаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр мөн “цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид бол баатрууд бөгөөд бүх Орос даяараа тэдэнтэй хамт байгаа, Орос орны хувь заяа, түүний ирээдүй хүн бүрээс шалтгаална” гэдгийг онцлон дурдлаа.

Парадын үеэр "Феникс" ба "Линза” хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын хуягт машинуудыг анх удаа олон нийтэд үзүүллээ.

Оросын нисэх хүчний өндөр зэрэглэлийн "Русские витязи", “Стрижи” багуудыннисгэгчид Су-30СМ, МиГ-29 сөнөөгч онгоцууд ба МиГ-29 дайрагч онгоцуудаар Улаан талбай дээгүүр нисэн өнгөрөхдөө уран жолоодлогын үзүүлбэр үзүүлэв.

Мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэрэг дайчид Улаан талбайн Ялалтын парадад анх удаагаа оролцлоо.

Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярт уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөлөө.


Сэтгэгдэл

Zochin [59.153.115.66] 2024-05-12 22:40:21

Orosiin ardtumen mine amar amgalan, erch huchtei baih boltugai.Yalaltiin bayariin mend hurgey.

Зочин [103.168.34.7] 2024-05-11 09:57:20

Аугаа оросын баатарлаг ард түмэнд баяр хүргэе. Ялалтын баяр болхүн төрлөхтний баяр

Мөнхжаргал [66.181.191.30] 2024-05-10 20:45:32

Монголыг дурсдаггүй ээ

Зочин [139.5.219.156] 2024-05-12 18:51:13

Хятадын дэргэд жижигхэн шүү дээ. Уучлаарай бид Оросуудыг гомдоогоод байгаа шүү дээ. Уучлалт хүсэх өдөр ирнэ. Орос Дэлхийн улс хэвээр шүү. Ялна...

ЯЛАЛТЫН БАЯР [202.179.25.193] 2024-05-10 14:08:21

ЖААХАН ГУНИГТАЙ Л МЭДЭЭ БАЙНА.... МОНГОЛЧУУД ОРОЛЦОХ Л БАЙСЫН.... ЯДАЖ Л ХӨРШҮҮД Ш. ... ЯПОНЫ ТҮРЭМГИЙЛЛЭЭС ЯАЖ ХАМГААЛЛАА ДА. .. ЯЛТА-Д ЯАЖ ТУСГААР ТОГТНОЛОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЛЭЭ ДЭ. НҮБ -Д ЯАЖ ... ГЭХЧИЛЭН.

Zochin [202.126.88.189] 2024-05-10 14:42:14

Tim shu yag unen

зочин [202.179.24.127] 2024-05-10 12:14:09

Дэлхийд фашистыг 2-р дайнд ялж, 2-р дайн дуусанаас хойш англо саксо нэртэй еврейчүүд дэлхийг ахин хэрхэн устгаж алж сүйдлэх бодлогоо байнга явуулж аргаа бараад украйныг санхүүжүүлж Оросуудыг хүйс тэмтрүүлээд Орос улс Орос хэлтнээ аврахаар мэт харагдавч үнэн хэрэгтээ англо сакс нэртэй еврей, англи анус, ех гм улстай дэлхийн хүн төрлөхтнийг аврах тэмцэлд бат нот зогсож байна. Монгол нутагт золоор төрсөн жунгын түрснүүдэд хүртэл хүн болж амьдрах боломжийг нь Орос олгосон юм

МУ-ын Ерөнхийлөгч АУ! АУ! Хаана байна вэ? [66.181.160.10] 2024-05-10 10:17:48

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Куба, Лаос, Гвиней-Биссаугийн Ерөнхийлөгчдөөс ДОР байр суурьтай байгаа юм биш үү? Зөвлөлт энэ дайнд ялж байж Монголыг тусгаар тогтносон улс БОЛГОЖ чадсан. Хэрэв ялаагүй бол Монгол 1946-1948 онд тусгаар тогтнолын санал асуулга явуулж ЧАДАХГҮЙ, Хятадын автономитоор ХЭВЭЭР ҮЛДЭХ байсан байх. ЗХУ нь Дэлхийн 2-р дайнд ЯЛСАН УЧИР Л Монголын тусгаар тогтнолын асуудлыг Германы Потсдамд ажил хэрэг болгож АНУ, Их британи, Францаар хүлээн зөвшөөрүүлсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч эрх биш ирэх жилийн Ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-д бараалхан зухуйж оросын болон хуучин ЗХУ-ын ард түмнүүдэд хүндэтгэл үзүүлж, монголчууд аль талд тэмцэж байснаа болон ЗХУ-д талархажбайдгаа харуулах байлгүйдээ.

Zochin [202.126.88.189] 2024-05-10 14:45:49

Mashzuv shu demjij bn ireh 80 jild zaaval oroltsoh yestoi Hurelsuh yeru hiilugch

Түүхэн үзэгдлүүдийг дүгнэж цэгцэлвэл ... [66.181.160.10] 2024-05-10 10:00:00

Гитлерын фашизм нь үзэл бодлын сургааль улс нийгмүүдийг хаана хүргэж болохыг дэлхийд анх удаа харуулсан. Түүнээс хойш фашизм шиг үзэл бодлууд энд тэнд янз бүрийн хэлбэрээ гарч ирээд л, нам даруулаад л, алгаа болж байсан. 2000 оноос хойш Украйнд фашизм яг 1933 он шиг гарч ирж, газар авч, улмаар 2014 онд засгийн эрхэнд гарсан. Жоол удсан бол тэд орос гаралтай украйнуудыг хомроглон хядахад бэлэн байсан. Иймд 2022 онд СВО буюу Цэргийн тусгай операци зарлаж фашизмыг устгах арга хэмжээ авч байна. Фашизмыг бага дээр нь устгах ЗӨВ биздээ?

шинэ үеийн хүн [66.181.181.131] 2024-05-10 09:26:53

монголын тархины эрүү гарахад зуун жил хэрэгтэй

Уншигч [122.201.31.81] 2024-05-10 09:24:59

Орчин үеийн шинэ фашизм украйнд 10-аад жилийн өмнөөс бий болж дэлхийн хүн төрөлхтөний эсрэг аюул гарахын эсрэг оросын ард түмэн тэмцэж байна. Үүнийг ухаарахгүй л байна даа. Крымын ард түмэн өөрсдөө саналаа өгч оросод нэгдээд одоо сайхан амьдарч байна. Луганск Донецкийн БНУ-ууд 8 жил украйны бөмбөгдөлтөд нэрвэгдэж аргаа бараад оросыг бараадан одоо чөлөөлөгдсөн газруудад тэндэхийн ард түмэн сайхан л болж байна. Орос улсыг түрэмгийлэгчид гэж америк барууны орнуудын худал цуурхалд итгэсэн манай зарим хүмүүс төөрөлдөх юм. Оросууд моэгол улсын төлөө эх орны дайны үед амиа өгсөн. Монголчууд тэгж амиа өгсөн хүн тун ховор. Энэ орос украйн дайнд орос ялаад украйны эзэлж авахгүй фашизмгүй шинэ улс бий болгоод орхино. Орос улсын эргэ тойронд НАТО цэргээ хуралдуулаад байна. Дайсан хил дээр нь шаваад байхад тэнэг л биш бол эх орон ард түмнээ хамгаалах ёстой биз дээ. Орос хятад хоёр байхгүй бол монгол аль хэдийн дэлхийн дүрвэгчидээр дүүрсэн байх байсныг мулгуу толгойтонгууд ухаарахгүй худлаа том хашг

Иргэн [43.242.243.183] 2024-05-10 06:04:45

Ялалтын баярын мэндийг хүргье Орос бол агуу ард түмэн

Иргэ [202.21.119.42] 2024-05-10 00:01:54

Энэ яргачин үхэж лэлхийг амраагаасай .Путлер

Зочин [202.55.188.87] 2024-05-09 23:52:33

Yalaltiin bayriin mend hurgei

Уншигч [122.201.31.36] 2024-05-09 22:50:23

МУ одоо оршин тогтнож байгаа нь оросын ард түмэн эх орны дайнд фашист германыг ялсаны гавьяа. Энэ бол жинхэнэ үнэн. Эх орны дайны үед монголын ард түмэн бүх талаараа оросын ард түмнийг дэмжиж тусалж байсан. Гэтэл энэ бүгдийг үйгүүсгэж ямар сайт дээр энэ ялалтын баярын талаар мэдээлэл гаргахгүй байна. Мөн Хүрэлсүх энэ баярт очих ёстой байсан юм. Ирэх жил 80 жилийн ойд оролцохгүй бол Хүрэлсүх тун богино ухаантай нь мэдэгдэх болно. Эсвэл америкаас айгаад байгаа юм уу. Бидэнд мөнхийн хоёр хөрш байгаа шүү.

Иргэн [202.21.119.42] 2024-05-10 00:07:45

Бодол чинь буруу л байна Мрнголчууд арчаагүйдээ бу дыг уарайчилж амь зуух болсон Монголыг хамгийн их хохироож Монголоос хамгийн их хожил хүртсэнмулс бол Орос Одоо Монголыг хүчгүй байлгах бүх ажлыг Оросууд л хийдэг .Чи 80 жил ярьж байхдаа 70 жилээ 9 жилмын өмнө хийснийг сана .Тэнд Путины илтгэлд ядаж Монголын нэрийг ч дурдаагүй Элбэгдорж хамгийн доор суусан ...Элбэгдорж муу сайн хамаагүй Тэр улсын Ёрөнхийлөгч байсан.Одоо Орос хоригт ороод Монгол руу хандаж байгаа Хоригоос гараад Монголыг мартана.

ЭхОрон [103.57.92.60] 2024-05-09 20:26:38

Дэлхийн 2 р дайны дараа Орос Улс бидний ЭхОронг тусгаар тогтнуулан зарлуулаж бид Тусгаар Улстай болжээ.Агуа ард түмэнд баярын мэнд хүргье.

Mongol [91.141.54.252] 2024-05-10 01:52:00

Hehe. Zarlahaas uur argagui baisan yum shuudee!!! Herew ugui gesen bol Hujaad aldah baisiin za yu!!! Tegwel oros d yamar ch ashiggui baisan yum za yu. Malaa.

Зочин [103.57.92.187] 2024-05-09 19:59:14

Үүнээс дүгнэхэд украйн орос руу дайрахгүй байгаа нь зеленский барууны орны олигархуудын хавханд орж. Олигарх гэж шудрага бусаар баяжсан хүмүүс толгойдоо мэдлэггүй

Зочин [66.181.176.45] 2024-05-09 17:58:22

Оросын ард түмэн агуу дайчин хүмүүс ….

Зочин [66.181.176.45] 2024-05-09 17:57:37

Баяр хүргэе!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.