Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Д.Тулга / Улстөр

Т.САЙХАН

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /05.15/ мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-нд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардаж авсан. "Үндэсний эвсэл" Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил, дэвшилд хүргэх зорилготой. Улс төрийн намуудын хоорондох хэрүүл тэмцэл, талцлыг зогсоож, улс орныхоо төлөө хил хязгаарын шугам татаж ажилладаг байх зарчим барьж байна. Үндэсний эвсэлд ямар нэгэн улс төрийн үүд хаалга гэж байхгүй. Бүгдтэй нь Монголын төлөө хууль тогтоомжийн дагуу хамтраад ажиллана. Мөн С.Данзангийн анх санаачилж байсан иргэн баян бол улс баян гэх үзэл дээр суурилж бодлогоо боловсруулсан. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя гэсэн улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг дэвшүүлсэн. Бидний уриалгад Монголын либерал ардчилсан нам нэгдсэн. Нийтдээ зургаан улс төрийн намууд хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. "Үндэсний эвсэл" хамтарч ажиллах эхний гэрээгээ Монголын либерал ардчилсан намтай үзэглэх гэж байна" гэв.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн болгон нэр дэвших эрхтэй.Заавал аль нэг намын харьяалал бүхий гишүүн байх шаардлагагүй. Бусад хуулийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн аль ч улс төрийн нам, эвслээс нэр дэвших эрх нь нээлттэй. Нэр дэвших боломжтой, боломжгүйг Н.Номтойбаяр миний бие өөрөө тайлбарлахаас илүүтэй цагаан дээр хараар бичигдсэн хууль тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтаар ял авсан этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. 2020 онд юу болсон бэ гэхээр маш энгийн. Улс төрөөс зайлуулахын тулд надад заавал нэг хэрэг тохох шаардлага үүссэн. Эхлээд тодорхой мэдээлэл өгье. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3,9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх ньхөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр байсан. Хууль, журмыг нь судлаад үзвэл 2,6 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр, төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа нэрээр өмнө нь хулгайн замаар ордог байж. Тэрийг тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа би журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх шийдвэр гаргасан. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3-аар эхлээд 7,7 жил, дараа нь 5,5 жилийн хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхээр хуралдаад үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хууль л ингэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэлээ.

"Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [45.117.35.39] 2024-05-16 20:17:33

ҮЕ ҮЕ НЭГ ЦАДДАГ ҮХЭР АЛАХААР НЭГ ЦАДДАГ ГЭХ ШИГ СОНГУУЛЬ ОЙ ОЙРХОН ОЛОН БОЛЖ БАЙГААСАЙ....

Зочин [202.126.89.224] 2024-05-16 20:15:49

mantaaj ni baigaa yu

K [103.57.92.59] 2024-05-16 19:53:27

HERGGUI EEE ZUGEER BUSSINESEE L HIII ULS TORD CHI HERGGUI

Зочин [66.181.187.135] 2024-05-16 17:18:25

Чи ч яах вэ? Эрхтэй байж. Бас нөгөө талд нь ёс зүй хүн чанар гэж юм байдаг юмшдээ!!! Чт 2 хүн амины снюэжигтэн юм байнашдээ!!!? Бүхнийг мөнгөөр шийднэ гэж чиний уриа чинв хүртэл утгхтай юм байна. Мөнгөөр шийдэж болдоггүй асуудал байдаг юмшүү!!!

O [66.181.177.195] 2024-05-16 15:07:12

Монголын эсрэг байдаг хүндээ!! Цемент, блокны үнээ огцом нэмдэг ,МАН аас өшөөгөө авах гээд ард түмнийг хамт сэгсэрдэг банди!!! Үндэсний нэртэй үйлдвэрлэгчид бүгд илт шулаад шуналтаад ,иргэд боёкотлож даанч мэдэхгүй юмдаа арчаагүй

Мэндээ [118.235.5.190] 2024-05-16 14:52:58

Энэ мэт луйварчин, архичин, танхай балмад юмнууд ингээд яваад байхаар энэ улсын хууль цааз нэг л сулуу эсвэл ялгаж үйлчлээд байна уу? Чи угтаа тэр аавтайгаа улсын ордыг мэдээлэлд ойр байдлаа ашиглан луйвардаж авсан ял дээрээ нэмээд амьтныг нялх зулзагатай нь хядсан, хүчиндсэн, зодсон, хүн дайрч алсан, байгаль орчин сүйтгэсэн (чиний тэр балай машины уралдаан чинь булаг шандны эхийг үүрд сэргэхгүй болтол сүйтгэдэг юм байна лээ шүү) эдлээд байж баймаар

Зочин [203.17.23.197] 2024-05-16 14:11:53

Хоосортлоо мөнгөө цац. Хятадын бууны нохой Энхсайхантай нийлсэн Чамайг хэнч сонгохгүй

Зочин [202.131.233.11] 2024-05-16 12:47:11

тэгмээр дээ, амжилт

Зочин [202.9.40.194] 2024-05-16 12:12:41

Яааа их л царай муутай ерөнхий сайд цаашлаад ерөнхийлөгчтэй байхым бн даа монгол улс. Чи барахуу хөө ямар боловсролтой билээ найзаа мөрөөдөхөд мөнгө төлөхгүйээээ гэж


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.