Д.Амарбаясгалан: Нийслэлийнхэн энэ долоо хоногийн сүүлчээс хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурилын үнэ, импортын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Гурилын үнэ хямдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөг болсон байна. Нэгдүгээр гурил нэг кг нь 1,180 төгрөгийн үнэтэй буюу 50 кг нь 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн энэ нөлөө мэдрэгдэж эхэлсэн.
Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2,000 орчим тн гурил оруулж ирнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна. Мэдээж иргэд маань дотоодын гурилаа эсвэл импортын гурил худалдан авах нь сонголтын асуудал. Гол нь зах зээлд сонголт бий болгож өгч, өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх нь гэж үзэж байгаа юм.
Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1,180 төгрөгийн үнэтэй зарагдаж буй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд 3,200-3,700 төгрөгөөр зарагдаж байгаа.
Иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар үнийн өсөлт хамгийн том дарамт болж байгаа нь харагдсан. Орон нутгийн түвшинд үнийн өсөлт дотор гурилын өсөлт нэгдүгээрт, дараа нь эм, эмийн бүтээгдэхүүн, гуравдугаарт нефть шатахуун, дөрөвдүгээрт бусад бараа бүтээгдэхүүн гэж эрэмбэлэгдэж байна.
Харин Улаанбаатарт хотод үнийн өсөлтөд мах, гурил, сүү багтаж байгаа юм. Тэгэхээр орон нутагт амьдарч байгаа иргэн 100 мянган төгрөгт нэг тор бараа бүтээгдэхүүн худалдаж авахад түүний 60-70 мянган төгрөг нь гурил, гурилан бүтээгдэхүүнд зарцуулагдаж байна.
Гурилын үнэ хямдарвал гурилан бүтээгдэхүүний үнэ 50-60 мянган төгрөг болж хямдрах бүрэн боломжтой. Тиймээс дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа суурь бүтээгдэхүүнүүдийн үнийн бууруулах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна" гэв.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Zochin [43.242.243.169] 2024-05-18 18:12:27
Аливаа зүйл 2 талтай хэт нэг талыг барьсан монопол чил нь амьдарлыг хүндрүүлж.бна компромисс ыуюу боломжит буулт. Харьцааг зохиулах тухай өчүүхэн ойлголт гүй явж ирсэн .Зохицуулахгүй бол аргагүй байдалд бна гэдгийг бодох хэрэгтэй
Зочиг [202.21.98.54] 2024-05-17 16:30:14
Зөв ш дээ муусайн новшийн шуналийн тулам болсон хулгайчуудийн гурилийг авахгүй байх нь зөв үндэсний үйлдвэрлэгч нэрээр ард түмнээ мөлжсөн хогийн тантангууд.
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-16 22:30:08
ЭНЭ ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАН,ОЮУНЭРДЭНЭ 2 ГУРИЛЫН ИМПОТЫН ТАТВАРЫГ "0"-оор ДОТООДЫН ГУРИЛ,БУУДАЙН КОМПАНУУД ДАМПУУРНА.ЦЕМЕНТИЙН ИМПОРТЫН ТАТВАР 20% БАЙСНЫГ 5% БОЛГОСОН, ДОТООДЫН ЦЕМЕНТ БОРЛУУЛТГҮЙ ДАМПУУРНА.СТРАТЕГИЙН ОРДЫГ ТӨРИЙН МӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН БОЛ ТӨР ШУУД 50 ЭЗЭШИХ,ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙСЭН БОЛ ТӨР 34% ЭЗЭМШИХ,ХАМГИЙН НОЦТОЙ НЬ СТРАТЕГИЙН ОРДОД 1 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ХЭМЖЭЭ 34%-иас ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЗААЛТУУДЫГ АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД ХИЙСЭН НЬ: 1.ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАХ БУС УЛАМ НЭМЭГДҮҮЛНЭ 2.СТРАТЕГИЙН ОРДОД ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ 51%-иас ДЭЭШ ЭЗЭМШИЖ БАЙЖ ХӨРӨНГӨ ОРУУЛНА,МЕНЕЖМЕНТИЙГ АВЧ ЯВНА.ТЭГЭХЭЭР СТРАТЕГИЙН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОРЖ ИРЭХ ҮҮД ХААЛГЫГ ХААГААД ЧАГТАЛЧИХЛАА.ОДОО ГАДААДЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАГ ЗОГСОНО.ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ,ЦАГААН СУВАРГЫГ ОДОО ЯАХАВ.ХУУЛИЙГ БУЦААЖ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭЭД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ,ЦАГААНСУВАРГЫГ МАК-д 100% УЗЭМШҮҮЛСЭН УИХ-ын ТОГТООЛ ХЭВЭЭР ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ.ОДОО ТА НАР 34% л ЭЗЭМШ ГЭВЭЛ ЭНЭ КОМПАНУУД ЯАХ БОЛ.ИНГЭЖ ЭНЭ 2 ХОГ ЭЗ-ийг ХОРЛОЧИХООД ЯВАХ НЬ
Зочин [139.5.218.58] 2024-05-17 17:39:59
Өрсөлдөгчгүй болохоор санасан цагтаа үнээ нэмж ард олныг туйлдуулж, мэх мэхэндээ болж дээ. Монопол эрх ашиг эдлэгчид сана, сэр, ухаар….
Зочин [66.181.160.75] 2024-05-16 20:29:07
Ок
Зочин [66.181.160.75] 2024-05-16 20:30:11
Зөв хямд чанартай гурил оруулж ирэх ёстой
зочин [66.181.186.251] 2024-05-16 14:41:27
Дарга сайд нар өөрсдөө орос гурилаа хэрэглээд идээд үзээсэй. Орос гурил амтгүй, чанаргүй, ус даахгүй урсдаг шүү дээ. Тэгээд оросууд нөөцийн зориулалттайгаар удаан хугацаанд хадгалсан, амтгүй шимгүй болчихсон гурилаа Монголд шахаж, худалдаж байгаа болов уу даа?????? Үүний оронд үнэдэсний үйлдвэрлэлээ, тариаланчдаа, гурил үйлдвэрлэгчдээ МАН дэмжээсэй. Монгол гурил чанартай, амттай, цавуулаг сайтай шүү дээ.
Зочин [139.5.216.238] 2024-05-19 17:51:05
Чи чанаргүй гэдгииг нь яаж мэдэж байна 90 ээд оны хүннд үеийг орос байтугай хятад гурилаар даваж байлаа өөрөө тэр сэтгэлгүй бирдүүдээ дэмж хохино
Иргэн [59.153.86.144] 2024-05-16 13:57:25
За ашгүйдээ орос гурил сайхан шдэ. Орж ирэхээ больчихсон байсан юм
Зочин [66.181.181.147] 2024-05-16 12:27:30
Гийгүүлждээ,,,шалчиганасан лалар,,,