Зудын мал шиг бөөнөөрөө хиарах хөөрхий Улаанбаатарчууд

Aдмин / Нийгэм

Өнгөрдөг амралтын өдрөөр Нийслэлийн СХД-т нэг дор арваад хүн угаартаж амь насаар алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тэд цөмөөрөө хэн нэгний аав ээж, ах дүүс, энхрий үр нь элгийг нь дэвтээх өмөлзөн санах хүн байв. Ийнхүү хорт утаанд халуун амьсгалаа боогдуулж өглөөний нарыг харж чадаагүй иргэдийн тоо 500 давжээ.Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэцгээх хөөрхий золгүй тэдний өмнө хэн хариуцлага хүлээх вэ??! Цас шуурганд хотондоо хэдэн зуугаараа хиарах малаас эрдэнэт хүмүүсээ ялгаж авч үзэх тэнхэлгүй үхлээр өдөр хоног өнгөрөөх өөдгүй үндэстэн болсон уу?!

Нийслэл хотыг бүхэлд нь дэд бүтэцжүүлж орон сууцжуулах хугацаа хөрөнгө мөнгө хэдийн зарцуулагдсан. Гэвч 200 мянган өрхийн сая сая хүмүүс нүүрс түлж гэрээ дулаацуулахын төлөө төрөөс албадах шахмал түлш гэгчийг түлж амьдарцгаах.

Ирэх өвөл хэчнээн хүний алтан амь эрсдэх вэ. Үндэсний аюулгүй байдал хэдийн алдагдсан. Гэтэл засаг төрийнхөн дүлий дүмбэ оргихын учир юу вэ? Яндангаас хөөлөөгүй, зөв галлаагүй та нарын буруу гээд үхэгсдээс яллаад өөрсдөө гэмгүй үлдэцгээсээр байх уу??!!

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.56] 2024-03-28 13:47:05

Улс болгонд архичид байгаа гэхдээ хүн үхнэ гэдэг өөр хэрэг цахилгаан станцаа бариж дэд бүтцээ хөгжүүлж ажил орлоготой болгох н гол гарц бүх зүйлд архи угаар түгжирэл

Цолмон [66.181.161.215] 2024-03-26 08:00:06

Арайчдээ архи уусаннь гол биш 10 монгол хүн нас барчихлаа ямар муухай хэлдэг юм бэ

Зочин [66.181.178.15] 2024-03-25 22:04:19

Жаахан арчаатай амьдар. Төр засгийн өмнөөс амьдраад байгаа юм уу

Зочин [202.126.90.55] 2024-03-27 19:47:26

Хуц

Зочин [103.57.93.58] 2024-03-25 21:50:54

Өөрсдөө арчаатай байх хэрэгтэй. Орон нутагтаа тарж амьдарцгаа. Бүх юмаа бэлдүүлэх гэнэ. Социализм байгаа биш. Үнэхээр арчаагүй байна шүү зарим нь. Нүүрс түлдэг байхад ч угаартах явдал гардаг л байсан. Яндангаа хөөлөөгүй үед.

Зочин [66.181.176.48] 2024-03-25 19:11:48

Одоо яг албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм уу, олон хүний амийг авраад баатарлагаар нас барсан гэх мэт хүмүүсийн ар гэрт л байр энэ тэр өгч байх хэрэгтэй. Энийгээ хуульчлахгүй бол сөрөг үр дүн их гарч магадгүй байна шүү. Бөөнөөрөө нас барсан хүмүүсийн хэргийг нухацтай шалгаач. тэгээд яасан их архи ууцгаадаг юм бэ. Хүний өмнөөс амьдраад байна уу.

Монголын хөгжлийн бодит түвшин нэг иймэрхүү. [103.57.95.163] 2024-03-25 13:38:11

Монгол яаж ч хөгжөөд 2 хөршөөсөө илүү хөгжиж ЧАДАХГҮЙ. Иймд гэрээ дулаацуулах гэж нүүрсээ шатаагаад л өөр аргагүй. Монголчууд БҮГД нүүрс аюулгүй шатааж сурах хэрэгтэй. Сураагүй бол гал асаахгүй байх ёстой.

Зочин [202.126.91.79] 2024-03-25 12:12:55

Заа. болиорой айл гэрийн яндангийн хаалтыг засгаас очиж хааж онгойлж өгөх хэрэг үү юугаа дэмийрээд байгаан бэ..Дэндүү Хуцах юмаа

Зочин [202.179.26.11] 2024-03-25 11:40:48

Улс орноо гэсэн чинь сэтгэлтэй хүмүүс гарч байж л Монгол улс минь хөгжих байх . Идэж уух баяжих гэсэн сэтгэлтэй хүмүүс гараад хэн ч ялгаагүй л байх даа. Өөрсдөө л баяжаад идээд уугаад л өнгрөх байх. Муу сайн шимэгчүүд

Зочин [202.21.109.2] 2024-03-25 11:15:38

Сонголтоо зөв хийж чаддаггүй Бурууг нь мэдсээр байж үг хэлж чаддаггүй мал шиг амьтад юм чинь үхсээр нам дагасан хэд нь баяжсаар удахгүй сөнөнө биз

Зочин [66.181.183.127] 2024-03-25 11:11:50

Том жижиг маш олон уурхай ажилж байна тэнд тохилог орон сууц барьж иргэдээ орлоготой тохилог орон сууцтай болгох бодлогыг ЗГ УиХ огт хэрэгжүүлэхгүй байна 21 зуунд хот тойрсон гэр шавар байшинд яаж хүн амьдрах билээ

Z [203.116.137.197] 2024-03-25 10:41:45

Хохь нь п нүүд утааг мэдрэгч үнэгүй өгөөд бхад

Зочин [103.57.94.147] 2024-03-25 15:25:20

Дээрээ хэдэн их наядаар нь хулгайлж баяжаад, гэр хорооллын иргэд нүүрсний хогийг химийн гаралтай бүтээгдэхүүнээр барьцалдуулсан түлш түлээд хүүхэд хөгшид,гэр бүлээрээ,ид насны залуус бөөнөөрөө амь эрсдэх нь зөв үү.Ядаж хэддүгээр зуунд амьдарч байгаагаа санаач.Хохиор нь дуудагчаа!!!!

Гарамгай [66.181.161.206] 2024-03-25 09:54:44

Энэ шахмал түлш нэртэй хорыг бүрмөсөн хорих хэрэгтэй зүгээр л түүхий нүүрсээ түл тэгвэл ядаж бөөн бөөнөөрөө хордож үхэхгүй шүү дээ зүгээр л нүүрсний утаа л үнэртэнэ шүү дээ хор нь бага

Өвгөн зайран [103.212.119.79] 2024-03-25 10:57:30

Цахилгаан станцаа сайжруулж нэмж бариач ээ түлш нүүрс шатаахгүйгээр амьдарцгаая заавал утаа агуулж яахии гэвч хулгайч нар удирдаж чбнадаа улны ардууд минь эрүүл амьдрахын тулд тэмцэх л хэрэгтэй дээ эрүүл биед саруул ухаан оршин

1 [66.181.180.164] 2024-03-25 09:43:01

УЛС ОРОН ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ВЭ. 76 НЬ ХӨДӨӨНИЙ ОРК ЮМ ЧИНЬ. ХОТ, ХӨДӨӨГҮЙ МАЛНУУД.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.