Өчигдрийн зам тээврийн ослоор 14 иргэн Гэмтлийн эмнэлэгт иржээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод өчигдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг холбосон тууш замд олныг машиныг хамарсан зам тээврийн ноцтой осол болсон.

Эдгээр ослоос үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж, тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ аваад буцсан бол нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг холбосон тууш замын осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ. Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.