Цаг агаарын мэдээ: Улаанбаатар орчимд 10-12 хэм дулаан

Д.Тулга / Эдийн засаг

ӨНӨӨДӨР НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Харин говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1+6, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна. Улаанбаатар орчимд хур тунадасгүй. Өдөртөө +10+12 градус дулаан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.