Нотой, ноцтой улстөрчид:  33 тэрбум, гадаадын харъяалатай гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Д.Тулга / Улстөр

Нотой, ноцтой улстөрчид: 33 тэрбум, гадаадын харъяалатай гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

  1. ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ ЮУ?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Нидерландын Вант Улсын иргэний харъяалалтай төдийгүй Монгол Улсын иргэний харъяаллаа хамруулахаар хөөцөлдөж байсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр баримттайгаа дэлгэгдэж байв.

“Голландын иргэний харьяаллыг 2007 оны нэгдүгээр сарын 15 ны өдөр Г.Амартүвшинд олгосон байж болзошгүй юу…Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-ыг 2013 оны арван нэгдүгээр сарын 06 ны өдөр бөглөх үедээ тэрээр Нидерланд улсын иргэн байсан байж болзошгүй байгаа юм. Учир нь, энэхүү баримтад “5. Одоо аль улсын харьяат гэсний доор Нидерланд” гэсэн байдаг. Улмаар, “13. Монгол Улсын харьяатаас гарахыг эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд зөвшөөрч байгаа эсэх гэсэнд Тийм” гэж хариулж байжээ.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, аюулгүй байдалд харшлах давхар иргэншилтэй этгээд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юу гэх хардлага төрүүлсэн мэдээллүүд нэг хэсэг хэвлэлийн хуудаснаа хөвөрч байв. Тэрээр эдгээр баримтыг үгүйсгэж “ намайг гүтгэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн байдаг. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэхдээ, Намайг гүтгэлээ. Ерөнхийлөгчөөс гаргасан өөр зориулалттай бичгийг фотошоп хийж гүтгэлээ, цагдаагийн байгууллагад хандана хэмээн мэдэгдэж байв.

  1. 33 ТЭРБУМЫН ХЭРЭГ

2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин нь 2020 оны 1-р сарын 2-нд хамаарал бүхий хүнээ Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр тушаал гарган томилж байгаад 33 тэрбум төгрөгийн зээлийг маргааш нь буюу 2020 оны нэгдүгээр сарын 3-ний өдөр “Вертекс майнинг партнер” ХХК-д олгуулсан тухай баримт дэлгэгдэж түүний нэр 33 ТЭРБУМЫН гурвын нэг болж хоногшсон. Гэтэл тэр хууль бусаар олгуулсан зээлээ төлсөн үү? Хуулийн хариуцлага хүлээсэн үү? Нээлттэй шүүх гэгчээр “ зөөлөн тоншуулаад” л хэрэг намжсан гэж хэвлэлүүд мөн шүүмжилж байв. Гэтэл Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр тус банкны ажилтан Д.Оргил Г. Амартүвшин нь хууль бус зээлийг яаралтай гаргуулахаар дарамталж байсан гэж мэдүүлэг өгсөн гэжээ. Мөн тухайн үед АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний ах, дүү нарынх нь гэрт нэгжлэг хийсэн байдаг. Тэдний ажлын байранд нэгжлэг хийх үеэр АТГ-ынхан хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн билээ. Тодруулбал, шалгалт, нэгжлэгээр Г.Амартүвшиний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл олгосон “Вертекс майнинг партнер” ХХК нь Хас банкны зээлийн барьцаанд байдаг компани гэх. Өөрөөр хэлбэл, бусад банкны барьцаанд байдаг компанийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хөгжлийн банкнаас зээл авсан ноцтой баримтыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, шалгаж байгаа.

Тэр ч бүү хэл зээлээ төсвөөс төлүүлэхээр хууль санаачилж байсан талаар нь https://www.zindaa.mn/3ke9 сайтад мэдээллэж байв. Ийнхүү улс төрчдийн нотой, ноцтой асуудлууд үргэлжилнэ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.185.119] 2024-05-16 21:38:32

Ээ энэ хүн юугаар ч дутахгүй. Ямар монголчуудын 99% шиг нь эд материал дунд умбахаас өөр юм мэдэхгүй оюуны хоосролтой мал байгаа биш. Өөрсдөөс нь илүү юм яриад үнэнээр байгаад байхаар нь нөгөө бусад их хурлаар амиа зогоодог хөгийн золбин угшилтай хэсүүл зайгуул лам, манж, хятадуудын үр сад байгаа биш.

Зочин [103.57.92.79] 2024-05-16 22:24:40

Хөгжлийн банкны дээрэм хийсэн хүнтэй ял асуух ёстой. Муу хурган коммунист нэрний цаанаа дээрэмчин байхад зүгээр орхихгүй.

Зочин [46.14.247.165] 2024-05-16 16:40:22

ene huuramch nuhriig ogt songoj bolohgui shuu!!!!

Зочин [66.181.188.237] 2024-05-16 17:18:13

Энэ хүүрийг дарамтлах цаг болсон. Амь нас, эрүүл мэндийг нь золихгүйгээр гадаадын иргэншилтэй дээрэмчнээс салахгүй байх.

uh [94.25.168.50] 2024-05-16 12:58:56

eruusuu iim lalruud uhej ugduggui ni sonin ter ami nas ed hurungiig ni hamgaalaad bga lam nar uheesei pizdu

Зочин [202.9.40.194] 2024-05-16 12:07:53

Ядаж баыхад хушуугаа тойруулсан хэдэн сөрөгөр сахал шуу юмаа хусчдаг болоосой. Хулгайч ч гэсэн цэвэрхэн харагдаад лаазаа өшиглөөд явбал барав

Зочин [66.181.178.175] 2024-05-16 11:21:48

ЭНЭ БАС НЭГ ҮЛ БҮТЭХ ШУНАЛЫН ТУЛАМ, ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ШҮҮДЭЭ. ҮХСЭН ХАТСАНЫ НЬ РИНЧИНГИЙН АЧИНЦАР ГЭЖДЭЭ. ЯМАРЧ ЦУС ЯСНЫ ХОЛБОО ЭДНИЙ ДУД ҮГҮЙ ШҮҮДЭЭ. ХҮНИЙ НЭР БАРЬЖ НЭР ТӨР ОЛДОГ БАС НЭГ ХӨГИЙН АМЬТАН. ГОЛЛАНДЫН ИРГЭНШИЛТЭЙ НЬ ҮНЭН М БИЛЭЭ. МОНГЛ ТӨРИЙН ГУТАМШИГ ГЭЖ ЭНЭ БИЗ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.