Гадаад мэдээ

Нийт 6119 мэдээ байна
post thumbnail

Ши Жиньпин, В.Путин нар Төв Азид энэ сард уулзаж магадгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ есдүгээр сарын дундуур Төв Азийг зорьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар Америкийн “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Ши Жиньпин есдүгээр сарын 15-16-нд Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, В....

post thumbnail

НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 1000 орчим хүүхэд шархдаж, амиа алджээ

ОХУ Украин руу довтолж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд тус улсад 1000 орчим хүүхэд шархдаж, амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сан даваа гарагт мэдээлжээ. Хүүхдийн сангийн мэдээлснээр, 972 хүүхэд хохирсон гэсэн тоо нь зөвхөн НҮБ-аас баталгаажуулсан мэдээлэл бөгөөд бодит тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байна. Тэдгээр хүүхдийн дий...

post thumbnail

Японд эдийн засгийн сэргэлтийг түргэтгэхийн тулд тусгаарлах хугацааг богиносгоно

Японд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илэрч байгаа өвчтөнүүд 10 хоног тусгаарлагдаж байгааг долоо хоног, шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тусгаарлагдах хугацааг долоогоос тав хоног болгон богиносгоно гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдээлжээ. “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнд шинж тэмдэг илэрсэн өдрөөс эх...

post thumbnail

БНСУ: Хар салхины улмаас 3463 иргэн орон гэрээ орхиход хүрлээ

БНСУ-ыг дайран өнгөрч буй “Хиннамну" хар салхины улмаас 3463 хүн орон гэрээсээ дайжихад хүрсэн байна. Одоогоор Улсан хотод 25 настай иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байгаа аж. Энэхүү хар салхины улмаас олон арван нислэгийг цуцалж, сургууль болон бүхий л байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. БНСУ-ын Цаг уурын...

post thumbnail

Херсон мужийг Орост нэгтгэх тухай санал асуулгыг хойшлуулжээ

Украины өмнөд нутгийн Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар хойшлуулжээ. “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас санал асуулгыг түр хойшлуулж байна” гэж Оросын талын томилсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Украин...

post thumbnail

Их Британийн шинэ эмэгтэй Ерөнхий сайдын тухай 11 баримт

Их Британийн Консерватив нам Гадаад хэргийн сайд Лиз Трассыг тус улсын шинэ ерөнхий сайдаар зарлалаа. Ийн түүнийг өнөөдөр буюу мягмар гарагийн үдээс хойш Их Британийн Хатан хаан Элизабет II албан ёсоор ерөнхий сайдаар томилох юм. “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин, бүх талын байр суурийг тэн...

post thumbnail

Еврогийн ханш унажээ

ОХУ “Умардын урсгал” хоолойгоор Герман руу хий нийлүүлэхээ түр зогсоож буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа еврогийн ханш 20 жилийн хугацаанд анх удаагаа 0.99 ам.доллароос доошилж унажээ. Тодруулбал, өнөө өглөө еврогийн ханш 0.70 хувиар унаж, ам.доллартой харьцах ханш нь 0.9884-т хүрсэн нь 2002 оны 12 дугаар сараас хойших хамг...

post thumbnail

“Rio Tinto”, “Turquoise Hill” зарчмын тохиролцоонд хүрчээ

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг нэгж бүрийг нь 43 канад доллароор худалдан авах зарчмын тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, “Turquoise Hill” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд компанийн 49 хув...

post thumbnail

“Twitter” жиргээг засдаг тохиргоог удахгүй нэвтрүүлнэ

“Twitter” нийгмийн сүлжээний хэрэглэгчид удахгүй жиргээгээ засах боломжтой болно гэж тус нийгмийн сүлжээний компани пүрэв гарагт мэдээлжээ. Тодруулбал, “Edit Tweet” тохиргоог ойрын долоо хоногт зарим төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох бөгөөд тэдэнд жиргээгээ нийтэлснээс 30 минутын дотор өөрчлөх боломжийг олгох ажэ...

post thumbnail

АНУ: ТАЙВАНЬД 1.1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ ХУДАЛДАНА

АНУ-ын Төрийн департмент Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрчээ. Үүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин 60 ширхэг, агаар ангиллын пуужин 100 ширхэг зэрэг зэвсэг багтаж байна. Тодруулбал, эдгээр нь 85.6 сая ам.долларын үнэтэй газрын довтолгоонд ашиглаж болох “Sidewinder” пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун п...