51 БАЙРШИЛД ГОЁЛЫН УРГАМАЛ, ЧИМЭГЛЭЛИЙН БУТ СӨӨГ ТАРИНА

Aдмин / Нийгэм

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийхээр болжээ. Энэ талаар Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Улаанбаатар хотод хүн төвтэй гудамжийг бий болгох үүднээс нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байна.

Энэ хүрээнд 2022 онд нийт 60 мянга орчим ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь тавьсан. Үлдсэн байршлуудын тухай газар чөлөөлөлт гэх мэт шалтгаанаар он дамжин хийгдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр, энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн” гэж ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [124.158.107.35] 2023-03-27 09:43:27

хэдхэн сарын настай юманд хэт их ач холбогдол өгч мөнгө зарахаа боль өмнө нь баахан хайрцагтай модонд өчнөөн мөнгө зарсан тэр хаана байна. үүний оронд олон газар хэсэгчилсэн ногоон абйгууламж мод бут зүлэгжүүлэлт хий


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.