Мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорьсон “ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН 2023” амжилттай зохион байгуулагдлаа

Aдмин / Технологи

Олон суваг дамжуулагчдын холбоо санаачлан Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, авъяас билиг, оюун ухааныг сорьсон онол, практик хосолсон тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш, Эн Би Си, Шинэ Сансар, Мобинет, Монголсат нетворкс, Скаймедиа корпораци ХХК-иудын мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 төрлөөр өрсөлдлөө.

Энэхүү тэмцээн нь инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшсэн инженерүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойн дээр өрсөлдөөнтэй, мэдлэг мэдээлэл өгсөн, практик сургалт болсноороо илүү ач холбогдолтой болсон.

Тэмцээний тэргүүн байрт ДДэш, удаах байрт Юнивишн, гуравдугаар байрт Шинэ Сансар компаниудын инженерийн баг бусдыгаа хошуучлан амжилтаараа тэргүүллээ. Цаашид холбооны зүгээс энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар тогтлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.