БНСУ-Д БАРИВЧЛАГДСАН Л.МӨНХБАТ “ЮУ Ч САНАХГҮЙ БАЙНА” ГЭСНЭЭС ӨӨР ТАЙЛБАР ӨГӨӨГҮЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдан шуугиан тариад байна. Уг хэрэг энэ сарын 3-4-нд шилжих шөнө болсон бөгөөд Л.Мөнхбат нь өөрт нь орчуулга хийж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэж БНСУ-ын цагдаагийн байгууллага буруутгаж байгаа аж.

Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд уг арга хэмжээнд Монголын талд орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн өдөр Монголын урлаг соёлын уран бүтээлчид багахан хэмжээний концерт тогложээ. Концертын дараа хоёр талын хүлээн авалт болжээ. Ингээд тэд буудалдаа ирж, Л.Мөнхбат Монголын талын уран бүтээлчидтэй дахин сууж согтууруулах ундаа уужээ. Тэдний энэ албан бус уулзалт хоёр, гурван цаг үргэлжилжээ. Тэнд хохирогч бүсгүй ч байсан гэнэ. 04:00 цагийн үед уран бүтээлчид өрөө өрөөндөө орцгоож, Л.Мөнхбат орчуулагч бүсгүйг өрөөндөө авч үлдсэн бололтой.

Удалгүй бүсгүй буудлын өрөөнөөс гүйн гарч ирж, тусламж эрэн орилжээ. Ингэснээр буудлын ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. 05:00 цагийн үед цагдаа нар ирж, буудлын өрөөнд үзлэг нэгжлэг хийн, хохирогч бүсгүйгээс зарим зүйлийг тодруулсны дараа Л.Мөнхбатаас ч тодруулга тайлбар авчээ.

Тэрбээр үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол танилцуулсан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, "Юу ч санахгүй байна", "Би буруугүй" гэсэн утгатай тайлбар өгч эхэлсэн байна.

Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Л.Мөнхбат нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч, ИХТ-өөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй, "Чэжү хотын хүндэт иргэн" хэмээх шагналыг гардах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр тайлбар мэдүүлэг авчээ. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж.

Уг хэргийн талаар БНСУ-ын сошиал сүлжээнд "Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудаа яагаад боддоггүй юм", "Ийм хүнд хүндэт иргэний шагнал өгөх гэж байснаасаа ич", "Бидний татварын мөнгөөр Монголын донтнуудыг Солонгост урьж баймааргүй байна" гэх мэтээр олон мянган сэтгэгдэл хөвөрч, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа ажээ.

Тус улсын хуулиар хэрэгт холбогдсон хүмүүс гаднын улсын иргэд байсан ч хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэж хуульчид онцолж байгаа юм. Тодруулбал, “Хэдийгээр холбогдогч хоёр этгээд Монгол Улсын иргэн байсан ч тухайн хэрэг БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсын шоронд ялаа эдлэх ёстой. Гэхдээ хоёр улс хоорондоо гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээтэй бол өөрийн улсад ял эдлэх боломжтой юм. Гэвч оногдсон ялын заалт өөрчлөгдөх ёсгүй. Зарим улсад ялын хэмжээг бууруулаад байдаг” хэмээн хуульчид ярьж байна.

БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйл буюу хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ. 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. 299 дүгээр зүйл эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ гэж заажээ.

Тэгвэл уг хэргийн талаар Л.Мөнхбатын ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж "Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх л мэдээлэл байна.

Чэжүд соёл урлагийн салбарынхны арга хэмжээ болсон юм билээ. Үүнд орлогч маань ахалж ажилласан. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна. Удахгүй асуудал тодорхой болох байх. Зарим хэвлэлээр биднийг хамаатуулан бичиж байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжүд боловсролын салбарынхантай ажиллаад ирсэн. Дахиж яваагүй" гэлээ.


Сэтгэгдэл

Монголын соёлыг сурталчилах гэж очдог нь бас юу вэ дээ [202.55.188.102] 2023-06-08 14:35:36

Ккк

зочин [59.153.86.90] 2023-06-08 14:33:13

өнөөгийн монгол дахь эрх мэдэлтэний дийлэнх хэсгийн гаргадаг ааш авир харийн солонгост гарч олны сонорт хүрч хуулиар хэрэг шийдэгдхээр мөрдөгдөж байна . . энд байсан бол хохирогчийг эрх мэдлээр айлган сүрдүүлж дарамтлаад хууль хүчнийхэнтэй хамтарч нам дарана шүү дээ . хохирогч яаж ч байсан элдэв дарамт шахалт,амлалтанд авталгүй солонгос улсад солонгосын хуулиар хэргээ шийдүүлэх хэрэгтэй .энд ирээд шийдүүлнэ гэвэл өөрөө хохирч үлдээд дээр нь хүний нэр төрд халдсан гээд ял эдэлнэ . энд л ирүүлж болохгүй .

Зочин [103.140.10.208] 2023-06-08 19:32:07

Монголд яагаад ч авчирж болохгүй. Энд ирээ л бол шууд цагаадна, эмэгтэй нь хүн гүтгэсэн хэргээр ял авна.

зочин [202.9.40.5] 2023-06-08 10:36:02

уж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолойнуудаа захирч чадахгүй бол шууд үхээч тэнэгээ

Зочин [66.181.183.58] 2023-06-08 08:46:43

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчийн өгзөгийг шууд базан үнсэж, долоосноор солонгост баривчлагдан Монголын нэрийг гутааж билээ. Бандааш гэгч бас балай юмнууд байна. Одоо энэ нэг балай гараад ирлээ. Одбаяр ахынх нь нээсэн нээлт юм уу даа.

Зочин [202.126.90.83] 2023-06-07 16:34:53

Одоо тэгээд Монгол улсын нэр төрийг гутааж байгаа 2 дахь этгээд болж байх шив дээ Наад нөхөр чинь мэдэхгүй гээд байгаа юм бол хүчиндүүлэсэн хүнээс нарийн шинжилгээ авах хэрэгтэй юм шиг санагдаж бна

Зочин [203.23.199.183] 2023-06-07 15:46:41

ингэхэд монгол орчуулагч уу, со орчуулагч уу

Зочин [203.23.199.183] 2023-06-07 15:46:12

хөөрхий согтуугаар нь далимдуулаад хэлмэгдүүлээд байгааюм биш биз

Зочин [192.82.88.137] 2023-06-08 06:16:29

Yu gj tegdiin korea tsagdaa kamer shinjilgee geed zgr dorno gargaad irne mal mini

Иргэн [202.126.90.135] 2023-06-07 22:18:09

Магадгүй.

Зочин [66.181.160.37] 2023-06-07 15:41:43

Юугаач санахгүй болтлоо архиддаг лүү вэ.Ер нь бол мэдэж л бгаа бх даа

Zochin [59.153.86.98] 2023-06-07 15:21:45

Eruuliin sanaa sogtuudaa gdg eruuldee yu gj bodoj baisan teriigee l gargadag ym sh de,umduu tailahaa bol medej baisan.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.