Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

Aдмин / Нийгэм

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тус тус тэмдэглэнэ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг долдугаар сарын 6, 7, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 8, 9, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зөвшөөрөв.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.5] 2023-06-08 08:39:12

зөвөө одоо болсон чадваргүй намууд ухамсраараа зайга тавьчихвал ,,,,,

Зочин [172.59.96.204] 2023-06-08 00:01:53

100 гаран жил удирдаж хөгжүүлээ гээд байгаа аймгуудаа очоод нэг харчаарай ман ын даргаа, хэдэн шавар тагз, модон жорлонтой л бн. Харамсалтай яааа, 99 жилд азийн барууд яаж хөгжсөн байгаа билээ, даан ч дээ, одоо энэ сонгуулиар наад нам шүү юмыг чинь тэтгэвэрт нь гаргаж хаяна. Дэндүү их хөгширч зөнөсөн байгаа ойлгоо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.