МОНГОЛЫГ ЮУ ДОРОЙТУУЛЖ БАЙНА ВЭ?

Aдмин / Нийгэм

Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ Монгол Улс дэлхийн бусад орнуудаас доогуурт үнэлэгдсээр байна. Цаад шалтгаан нь юу вэ? гэдэгт бид дүгнэлт хийх цаг болжээ. Хариуцлагагүй байдал, залхуурал,ядуурал гэж товч хэр нь өнгөц хариулт өгөх амархан ч энэ бүхний цаана сэтгэлгээний түвшний доройтол нуугдаж байна.Өөрөөр хэлбэл бид мэддэг юмаа мэдэхээ байж, чаддаг бүхнээ ор тас мартах шахжээ. Үндэсний үзлийг тунгалагшуулан хэрэглэхийн хамгийн наад захын шаардлага бол авлигалын уг үндэс болсон шуналын сэдлийг арилгах ёс суртахуун, соёл боловсролын байдлыг боловсронгуй болгох явдал.

Бидний өвөг дээдэс Монголчууд эрдмийг хичээлээр олдог, эрлийг сургаар олдог гэх мэтчилэн сургасан нь хөдөлмөрлөхгүй бол ямар ч амжилт зүгээр олдохгүйг сургамжилсан тун энгийн ойлголт ухагдахуун.

Гэтэл юмны арга ухааныг олохын оронд аль болох хялбарчилж, заль мэхээр бүхнийг шийдэх гэдэг мугуйд хандлагаасаа болж олон удаа алдаж байна. Эрх мэдэлд хүрэх бололцоог хувийн амьдралаа өөд татах гишгүүр гэж хараад улс орны байдлыг дээртгэхийг засаглах мэдрэмжээс ялгаж чадахгүй зөвхөн өөрөө өөртөө хэт итгэсэн савсгануур улс төрчдийг төрийн толгойд залдаг байдал нь бид цөмөөрөө заль мэхээр аргацаах явцуу атгаг санаа бодолтойг гэрчлэх баримт.Мэдээж улс орны нөхцөл байдлыг харгалзан гадаад улсуудын нөлөөллийн бодлого тус тусын чиглэлээрээ манайд хэрэгжих нь ойлгомжтой.

Харин бид бие даасан, эртний төр ёс, түүх соёлтой сурвалжит ард түмэн гэдгээ нэгэнт мэдсэн бол одооноос хэрхэхээ шийдлээ зөв олж түүн дээрээ бат нягт эв нэгдэлтэй байх л чухал.

Биднийг дотоодын эвдрэлцээн, хувь хувиа бодсон арчаагүй зан,залхуу хойрго байдал, хэнэггүй долингор, мангас адил хүсэл шунал, дүр төрх маань ядуурал ажилгүйдэл, эдийн засгийн уналт, өр зээлд баригдахад хүргэж байгаа юм.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-01 15:22:27

НАМ МАН АН ХҮН МИЕЭгийн мэлгэр цахиагийн намбарын хүүхдүүд бас цүнхчид ОТ-г гадныханд зарж мөнгө хүүлж улсаа доройтуулсан баярцогт гээд дуусахгүй их хөвөрнө. энэ мэт ил тод байгаа хүнийг устгаж л эх орноо хамгаална даа

иргэн [66.181.176.83] 2023-12-01 15:00:18

Монголыг Авлига,хээл хахууль,,луйвардалт,ялзарсан томоохон хэрэг шийддэггүй ШҮҮх доройтуулж байна гэж хувь иргэний хувьд хэлнэ.

Зочин [66.181.161.216] 2023-12-01 00:54:19

Зах зээл эхлээд л хувиа бодох амиа аргацаах үзэл бодол бүх хүнд бии болсон нь энэ бүх муу муухай бүхнии үндэс суурь болсоор байна Ёстой юу тарина түүниигээ хураана гэдэг болж байна

Тариачин [202.126.89.78] 2023-11-30 16:39:20

Үнэн, яг тийм шүү.

хүмүүс нийтээр [103.212.117.196] 2023-11-30 13:48:31

боловсролтй, амиа аваад явах хүмүүс нь гадагшаа гараад бараг дуусаж буй. Яахаа алдсан, авилгал, заль мэх, хулгайгаар амь зогоогчид нь төрийн өндөр сэнтий зайдлаад тарвалзаж буй бөгөөд тэднийг тэжээх гэж ядуу масс нь зүтгэсээр... Одоо бол төрийн албыг нохой ч тоохоо больсон ба хэдэн хулгайч явдаг жорлонгууд л тэнд сууж хулгайлж завшиж амиа зогоож буй шүүдээ

Зочин [202.9.40.202] 2023-11-30 13:34:28

Үнэн. Монголын төрийг бага дунд сургуулиасаа суурь мэдлэг муутай цүнх барьж долоож явсан албан тушаалыг амин хувийнхаа амьжиргаагаа дээшлүүлэх гүүр гэж харсан шуналтай нөхдүүд авилгачид залхуурлын туйл болсон зарим иргэдээ халамжаар угжисаар байгаад сүйрүүлж байна.

зочин [192.82.65.120] 2023-11-30 12:54:35

Үнэн үнэн.

Зочин [202.9.46.102] 2023-11-30 11:22:50

Гурван сая оркод ч буруу байгаа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.