Шатахууны нийлүүлэлт хэвийн болох эсэх нь тодорхойгүй байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн хэмжээнд болон нийт аймгуудаар түлш тасарлаа. Нийслэлийн ШТС-уудад сүүлийн хэдэн өдөр оочер дараалал үүсээд байна. Түлш байгаа болов уу гээд горьдоод очсон иргэдийн өөдөөс түгээгчид “92 байхгүй шүү” гэсэн хариутай. Зөрүүд нь 95 байна уу гэхэд хөнгөлөлттийн карттай бол өгнө өө гээд жишим ч үгүй эргээстэй. Зарим ШТС-ууд хаалттай байсаар удаж байна. Энэ талаар асууж сураглахад АМГТГ-т ч хариулт алга. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт дизель түлш тасарч, өвөлжилт хүндэрсэн энэ цагт нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна. Гэтэл өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотын ихэнх шатахуун түгээх станц (ШТС)-уудад шатахуун тасарч, бензин зарж байгаа хэдхэн ШТС-уудад урт дараалал үүсэж, иргэд шөнөжин оочирлож байна. Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар өнөөдөр (өчигдөр) 100 вагонцистерн дизель түлш орж ирлээ хэмээн Замын-Үүд дэх Хилийн Боомтын захиргааны төлөөлөгч мэдээллээ. Өчигдрийн байдлаар Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар 49 вагонцистерн дизель түлш орж иржээ

Нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцууд АИ92, АИ95 дууссан гэх бичгийг хадаж, бензин худалдаалахгүй, хязгаарлалттай олгож байгаа талаар олон нийтийн зүгээс цахим орчинд мэдээлж байна. Иймд уг нөхцөл байдлыг тодруулахаар нийслэлийн зарим ШТС-ын нөхцөл байдалтай танилцлаа.

Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн өдөр тутамдаа үйлчлүүлдэг Петровис, Шунхлай, М-Ойл, Сод Монгол зэрэг дөрвөн шатахуун түгээх станцаар орлоо. Ингэхэд бүгд “Ямар нэг хязгаарлалттай олгож байгаа зүйл байсангүй. 30 мянган төгрөгт тааруулан бензин өгч байна гэдэг нь ч худлаа” хэмээх тайлбарыг хэлж байлаа.

Харин Сансарын колонк орчимд байрлах Петровис ШТС-аар үйлчлүүлж буй жолооч нарын байр суурийг тодруулахад “Одоо л түлш авах гэж байна. Ойрын үед оочерлож, түлш хайж яваагүй. Харин есдүгээр сард ганц нэг удаа тэгж явсан” хэмээж байв. Хэдийгээр жолооч нар болон ШТС-аас АИ92, АИ95-ыг хязгаарлалтгүй хэвийн олгож байгаа, бензин нөөц байгаа гэдгийг хэлж байгаа ч нийслэлийн захын хорооллууд болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тодорхой хязгаарлалттайгаас гадна олдоц муу байгаа юм.

Түүнчлэн, ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг зарлаад байсан билээ. Харин энэхүү хязгаарлалтад манай улс ороогүй. Тиймээс манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт зогсоогүй юм.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1.894.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 538.4 мян.тн, АИ-95/98 автобензин 13.3 мян.тн, Дизель түлш 1,044.8 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 44.3 мян.тн, Жет А-1 түлш 35.6 мян.тн, бусад бүтээгдэхүүн 196.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Гэвч өчигдөр оройны байдлаар нийслэлд ч, орон нутагт ч хязгаарлалттайгаар ч бензин олгож байгаа шатахуун түгээх станц алга.

Салбарын сайд болоод хариуцсан төрийн байгууллагаас энэ талаар хариулт өгсөнгүй. Харин иргэдийн зүгээс энэ янзаараа хязгаарлалттай явсаар байгаад он гараад сонгуулийн өмнө шатахуун оруулж ирж, сайн нэр зүүсэн нам сонгуульд санал авахаар улайрч байна гэсэн таамаг л байна. Салбарын Сайдаас тодруулахад “хэвийн байгаа” гэсэн хариултаас өөр юм хэлсэнгүй. Тэгэхээр иргэдийн таамаг үнэн ч байж магад. Харж л байя.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-13 11:18:52

наад саадуудаа ҮАБЗ шоронд илгээж жанг нь өг. хий дэмийрсэн согтуу малууд байна шүү дээ.

зочин [43.228.129.40] 2023-12-12 00:49:48

манайхан мөнгөндөө гонжирч байгаа даа

Шатахуунгүй байж хоосон хуцах аюултай. [103.57.93.133] 2023-12-11 18:57:54

Оросууд жоохон зохицуулалт хийхэд л Монгол гал алдаж сөхөрч байна. Оросуудаас өөр хэнээс шатахуун авах юм бэ? Орос шиг тийм том нийлүүлэгч Зүүн-хойд Азид байгаа юм уу? Оросууд чинь Украйнд танк, хуягтуудаа цэнэглэх гэж тийшээгээ бүх дизелээ явуулж байгаа. Монгол бол оросуудад ёстой ЯРШИГ Л байна. Дээрээс нь Монгол чинь Украйныг ДЭМЖЭЭД л байгаа биздээ? Путиныг монголчууд Олон Улсын Эрүүгийн шүүхэд ӨГӨХ гээд байгаа биздээ?

Монгол [66.181.160.83] 2023-12-13 09:33:41

Нохойн баас

Зочин [49.97.25.57] 2023-12-12 11:33:45

Путлерлүүгээ зайл!!! Монгол тусгаар улс!!! Новш нь чадваргүй ЗГ!!!

монгол [202.9.46.244] 2023-12-11 11:07:12

гаднаас түлшээ оруулж ч чадахгүй бгаа дарга нар нь огцор. Оросууд манайд хязгаарлалт тавиагүй, тиймээс гэрээ хийж чадахгүй бгаа сайд дарга нар л буруутай.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.