Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо

Aдмин / Нийгэм

Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна.

Шатахууны нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна.

Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.

ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.113.88] 2023-12-11 21:18:24

ШТС ын боссууд худлаа үнээ нэмэх гээд худлаа шоудаад байна уу??!

Зочин [59.153.113.146] 2023-12-11 12:36:40

Түлш өгөхгүй сар болж байна . МАНгарууд машинтайгаа түгжрэлгүй давхилдаж, улныхан улдах муу ёрын цаг иржээ

Zochin [202.126.89.250] 2023-12-11 12:27:29

Ene Ganbaatar gegch naimaachin said ch hiij baih shig iim dampuu uls yaj ch hugjil yarihavdee Naimaachin bolon buhchuudiig turd buu garga eh oron mini dampuurch bn

Зочин [203.98.76.249] 2023-12-11 11:55:45

юу вэ? нээрээ мангарууд мангартаж манантаж байнаа даа. сайдын саадын балгаар улсаараа хэцүүдлээ.

ХХ [202.21.100.210] 2023-12-11 11:17:54

ХУДАЛАА ШАА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.