Нийслэлд 8000 тн нөөцийн мах бэлтгэнэ
Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-12 12:56:45
яс гээч ээ. мах нь 20?% бол тэгээд сайн мах гэнэ шүү дээ.