СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймгийн нийт нутгаар өнөөдөр цасан шуургатай
![](/files/x3d4p8ib9yjs45ae1nhk/3/shuurga.jpeg)
Өнөөдөр /2024.02.22/ Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурга шуурна. Ялангуяа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл