100 айлын барилгын материалын төвүүдийг Барилгачин зах руу нүүлгэнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах хүн ам шигүү суурьшсан 100 айлд гэр бүлийн зориулалттай газар дээр эрсдэл өндөртэй шатамхай барилгын материалын агуулахууд, орчныг бохирдуулдаг барилгын материалын үйлдвэрүүд ажиллаж байгаа нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Гаалийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг олон хууль дүрмийг зөрчиж байна.

Эдгээр хууль зөрчигчдийн дийлэнх нь Хятад эзэнтэй худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид байна. 100 айл нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар нүүлгэх шийдвэр гарсан ч одоог болтол ажилласаар даруй 6 жилийн нүүрийг үзлээ.

Тус захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 320 иргэн аж ахуйн нэгж байгаа гэсэн ерөнхий судалгаа байдаг.

Хамгийн аюултай нь энэ хэсэгт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг 5 эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг хоёр сургууль, нэг цэцэрлэг бий. Тиймээс эрүүл мэндээ эмчлүүлж буй өвчтөнүүд, сурагч, бага насны хүүхдүүд, тэнд оршин сууж буй иргэд энэхүү орчны нөлөөнд эрүүл мэндээрээ хохирч байна.

Өвчин тусаад шаналж буй хүмүүс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө 100 айл орчмын тоосжилт, барилгын материалын хорд хордож, эрүүл болох биш улам өвчилж байгаа. Тэр ч битгий хэл энд барилгын материалын зах үүссэнээс хойш замын түгжрэл дээд цэгтээ хүрч, түргэн тусламжийн машин эмнэлэг хүрэх замдаа бөглөөнд цаг гаруй зогссоноос болж хүүхэд хүртэл нас барж байлаа.

100 айлыг хэзээ нүүлгэх талаар холбогдох албаны хүнээс тодруулахад, “Нийслэлийн төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах бодлогын хүрээнд 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн саналыг харгалзан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, шинээр ашиглалтад орж байгаа шинэ барилгын зах болон Сонсголонгийн “Барилгачин зах” руу шат дараатай нүүлгэхээр төлөвлөж байна” гэлээ.

Эх сурвалж: БарилгаМН


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.236] 2024-02-29 16:17:11

Газрыг нь зарах гэж яараад л бна у.? Оронд нь орон сууц шавуулсан ч ялгаагүй битүү түгжээ хэвээрээ л бна. Олимп хотхон нтр шиг л. Барилгын материалын зах хүний хэрэгцээт чухалзүйл. хүмүүс хол өөр газарлуу ялгаагүй шавдаг л болно. Харин илүү тохижуулж хотод 2 газар хувааж байрлуулбал зүгээр санагдах.

Хүний хэрэгцээг бодитоор хангахад анхаараачээ. [103.212.117.9] 2024-02-29 13:33:37

Ийм дэлгүүрийгорон сууцнууд болон гэр хорооллын дунд байгуулах хэрэгтэй. Гэрийн хашаануудад барилгын материал, ачааны тэрэг, тоног тохөөрөмжийг агуулна. Хэрэг болвол эдгээрийг дэлгүүрүүддээ түргэн хүргэж өгнө, түргэн үйлчилнэ. Сонсголонруу нүүлгэхээр чинь худалдан авагчид тийшээгээ очих уу? Худалдан авсан зүйлээ яаж, юугаар тээвэрлэх юм? Худалдагч нар Сонсголонруу өдөртөө хэд удаа явж байх юм? Бараагаа хаана хадгалж, машин тэргээ хаана зогсоож хүлээх юм? Орой ажил нь тарахлээр гэртээ шөнө очиж байх уу? Хотын захиргаа үүнийг тооцоолж, хүнд хэрэгтэй зүйл хийе гэж бодсон юм уу?

Зочин [103.57.94.35] 2024-02-29 12:44:18

Захуудыг хотоос гаргана олон жил ярьж бна даа нүүлгээч бас автобусны буудал дээр бгаа дугуй засвар т,ү,ц үүдийг нүүлгээч холтгооч зайлуул явган хүний замаараа чөлөөтэй явамаар бна

ЗОЧИН [103.161.242.75] 2024-02-29 11:33:01

Хурдан нүүлгээчээ хичнээн жил яриад л байхын бараг 20-иод жил ярилаа маш хурдан сонгуулиас өмнө нүүлгэж чадвал бас хлтын захиргааг сонгуулиас өмнө нүүлгэж чадвал энэ МАН ажлаа хийж байна гэж үзнэ шүү сонгуульд маш их нөлөөлнө

Нүү [66.181.191.44] 2024-02-29 08:02:21

Инээ ихээ муухай шөө нөхөг төлбөр аббаа

Zochin [203.91.117.8] 2024-02-29 07:07:30

Tugjrel buurna

ЗОЧИН [60.41.246.196] 2024-02-29 06:38:45

ЕР НЬ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХЫГ ХОТЫН ЗАХАД АМГАЛАН, ТОЛГОЙТЫН ЭЦЭСРҮҮ, ДҮНЖИНГАРАВРУУ, ЯАРМАГРУУ ГАРГАХ НЬ ЗӨВ. 100 АЙЛД ТОХИЖСОН ХЭДЭН ТОМ БАРИЛНУУДЫГ ҮЛДЭЭ. БУСДЫГ НЬ ХААЖ БАРИЛГАЖУУЛ, НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГО. ДЭЭВРИЙН ТӨМӨР, ЧУЛУУГ ХОТЫН ЗАХРУУ БҮР ХОЛДУУЛ. МИШЭЭЛ, ГУРВАЛЖИНГИЙН ГҮҮРНИЙ ЗАХУУД БАЙЖ Л БНА Ш ДЭЭ. ТЭДГЭЭРТ НЭМЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ДЭЭ.

Зочин [202.55.188.100] 2024-02-28 23:29:59

Одоо нуулшэх цаг болсон шүү дээ хотын дотохох барс зах нарантуул зах 100 айлын захууд маш их тугжирэл уусгэж ба тэр дундаа 100 айлын захууд бохир заваан орчинтой маш их тугжирэл мөрийтэй тоглоом архидалд гэмт хэргийн уур уурхай болж ба

Зочин [119.40.103.3] 2024-02-28 18:03:40

хурдан л нүүлгэмээр байна

Зөв [66.181.190.82] 2024-02-28 16:45:29

Зөв зөв

Зочин [59.153.115.56] 2024-02-28 16:45:06

Зөв тэгээд сонгуульдаа тавиулаарай....хаха

Amaraa [202.126.88.65] 2024-02-28 16:34:21

Duureg, duurgiin zahad n buh turlin zahuudaa nee tegj baij tugjrel bagasna irgeded Amar uniin ursulduun bii bolno, Uhaantai baildaa

Zochin [202.126.90.82] 2024-02-28 15:43:34

Mash zuv nuulgeh heregtei yaraltai . 100 ail orchim arai l denduu muuhai shu de hotiin tuv gazar shu de

Зочин [203.98.76.249] 2024-02-28 15:28:44

сонсголонгийн зам таг байдаг болсон шүү. нүүлгээд нүүлгээд 20 30 ажил болно доо.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.