Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 67% нь эрхэлсэн ажилгүй байна

Aдмин / Нийгэм

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний гурван сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4 хувь нь 17 хүртэл, 4.8 хувь нь 45-аас дээш, 25.6 хувь нь 31-44 настай байгаа бол дийлэнх буюу 67.2 хувь нь 18-30 насны хүмүүс байжээ.

Хүйсийн хувьд 80.8 хувь нь эрэгтэй, 67.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 88.8 хувь нь нийслэлд, 11.2 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн байна.

зураг


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-04-24 12:50:56

Монголд тамхи нь байгаад байгаа гэсэн үг үү. Борлуулагчдыг илрүүлэх нь чухал даа

Зочин [202.55.188.118] 2024-04-24 10:06:02

Энэ хар тамхи чинь үнэтэй биздээ ямар санхүүгийн эх үүсвэр олж хэрэглээд бна энэ л сонин бна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.