Бичигт боомтод гадаад паспорт захиалах боломжтой боллоо

Д.Тулга / Эдийн засаг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод гадаад паспорт захиалах өөртөө үйлчлэх 24/7 цахим машиныг байршуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд хоёр дахь боомтод уг үйлчилгээгнэвтрүүлж байна.

Иргэн төлбөрийн карт, цахим үнэмлэхтэйгээ ирснээр цахим машинд паспортын зургаа даруулж, захиалгаа өгөх боломжтой. Захиалсан паспорт ажлын 7-10 хоногт хэвлэгдэн ирнэ.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимүйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийсэн уг ажлыг Хууль зүйн яам, УБЕГ-аас хэрэгжүүлж буй бөгөөд Хууль зүйндэд сайд Б.Солонго нээлтийн ажиллагаанд оролцжээ.

Эрдэнэцагаан сум 7000 гаруй хүн амтай ч явуулын хүн амтайгаа нийлээд 10 мянга дөхнө. Уул уурхайн салбарын ажилчид, түр оршин суугчид олон байдагтай холбоотойгоор гадаад пасортын хавсралт хүсэх тохиолдол их байдаг байна. 2023 оны 10 дугаар сараас сумандаа гадаад паспорт олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 600 орчим иргэнд олгосон бол хавсралтыг сард 40-50 иргэнд олгодог байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.