Шинэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +1...+6 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +5...+10 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.