70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ
АН-аас зарим төрийн бус байгууллагуудтай хамтран сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн хийсэн 70 мянган бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм. Энэ бол маш том дүн. Ганцхан сарын дотор энэ хэмжээний хүн шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь сэжигтэй санагдаж байгаа юм. Мөн 2024 он гарсаар дөрвөн сарын хугацаанд 70 мянган хүн шилжилт хийсэн байна. Энэ нь сэжиг бүхий тоо гэж үзэж байгаа учраас үүнийг шалгах хэрэгтэй. Өмнөх сонгуулиудаар үргэлж ийм луйвар гардаг байсан. Тиймээс Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт хандаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.9.40.240] 2024-05-13 12:12:54
Сонгуулийн бүдүүн даргаа юу бодож бн таааа
Зочин [202.126.90.183] 2024-05-13 09:28:59
Сайн шалга. Иргэдийн мэдээлэлд тулгуурлавал үр дүнтэй дээ.
зочин [202.9.46.103] 2024-05-13 08:28:29
сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад л ман дэвшигчид ухуулах хуудас тараагаад сурталчилгаа эхлээд явж байхийн сонгууль эхлээгүй байхад хууль зөрчигдөж байгаа юм чинь сонгогдхоороо юу болох нь тодорхой байгаа юм биш үү
Зочин [202.126.90.183] 2024-05-13 09:31:43
Үнэн шүү. Он гарангуут яваад эхэлсэн шүү. Аль аймагт хэн явж байгааг мэдсээр байж яах ч үгүй л байна. Бүтэхгүй ээ.